өдөр
шөнө
×

МОНГОЛ УЛСАД БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 94 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Ойн баярын ёслолын ажиллагаа Барилгачдын талбайд болж, барилгын салбарынхан шилдгүүдээ тодрууллаа.

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр, “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна.

“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд бүтээн байгуулалтын чиглэлээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц”, БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны 7009 айлын түрээсийн орон сууцны төслүүд, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” гэх мэт олон чухал бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.

Цаашид Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах, Улаанбаатар хотыг олон төвт хот болгон задлах, сумдын төвийг шинэчлэх, Барилга, барилгын үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар томоохон зорилтууд тавин ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top