өдөр
шөнө
×

“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2020” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН ТАЛААРХ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Барилга Орон сууц 2020” үзэсгэлэн яармагт барилгын салбарын шилдэг ААН байгууллагууд оролцож захиалга авч байгаа шинэ орон сууцны төслүүд, зах зээлд нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах гэж байна.
Өнөөдөр \2020.08.20\ Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Барилга.мн сайттай хамтран "Барилга, орон сууц 2020" үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд БХТ-ийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Барилга, хот байгуулалтын яамны  ББМҮБХЗГ-ын ахлах шинжээч Д.Батзориг, Барилга.мн захирал Г.Батсүх нар оролцлоо.
Үзэсгэлэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй компани оролцоно.
Дэлхий нийтээр ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед бид барилгын салбарынхандаа ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн хөгжүүлэхийг уриалж үзэсгэлэн яармаг “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор болно. Барилгын компаниуд маань бүтээн босгож буй барилга, байгууламжаа ногоон барилгын бодлогод нийцүүлэн барьж, нийгмийн хариуцлагатай ажиллаж, ажилтан бүр зөв хандлагатай, зөв үйлдэлтэй, зөв хүн байхыг уриалж байна.
Оролцогчид “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд павилион засахаас гадна BARILGA.mn сайтад цахим талбай зассаныг ирж үзэж амжаагүй үзэгчид интернет цахим сувгуудаар үзэх боломжтой юм.

 


Үзэсгэлэнгийн өдрүүдэд Төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, дэвшилтэт техник технологи,Амины орон сууцны, Эрчим хүчний хэмнэлт, Хувийн байшингийн халаалт, халуун ус, бохирын шийдэл зэрэг танилцуулах сургалт, семинарууд болно.
Мөн Монголын шилдэг архитекторуудын уран бүтээл, орчин үеийн загварын барилга байгууламжуудын зураг төслийг танилцуулах үзэсгэлэн болно.Үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар Барилга.МН, хамтран зохион байгуулагчаар Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв ажиллаж, Ивээн тэтгэгчээр “Хан төгөл” хотхон, “Цемент шохой” ХХК оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлт 2020 оны 8-р сарын 21- нд 12:00 цагт “Мишээл экспо” төвд зохион байгуулагдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top