өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын  "Алтай трест" ХХК 2019 онд 26 тэрбумыг КОНЦЕССЫН ТӨЛБӨРТ АВЧЭЭ

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “хөмөрсөн” 807 тэрбум төгрөгийн  өртөг бүхий алдарт долоон концессын нэг нь Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн концесс.

Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн концессын гэрээг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 103 тоот тогтоолоороо баталгаажуулсан байдаг бөгөөд барих шилжүүлэх гэрээтэй энэхүү концессын төсөвт өртөг нь 77 тэрбум төгрөг 695 сая төгрөгөөр батлагдаж байжээ.

Уг концессыг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогтын "Алтай трест" ХХК гүйцэтгэхээр болсон нь тухайн үед шүүмжлэл дагуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаан болж байлаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтай трест” ХХК У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөн дээр дээрх концессын үр шимийг хүртэж эхэлснийг батлах нэгэн баримтыг бид дэлгэлж байна.

Энэ бол одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны 9-р сарын 16-ний өдөр Үндэсний хөгжлийн газраас "Алтай трест" ХХК-ийн дансанд "Чойр дэд станцын 1-р санхүүжилт" нэрээр шилжүүлсэн 26 тэрбум төгрөгийн гүйлгээний баримт юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын 60 хувийг нь эзэмшдэг "Алтай трест" ХХК уг концессын санхүүжилтэд 2019 онд 26 тэрбум бус 37 орчим тэрбум төгрөгийг Үндэсний хөгжлийн газраас авсан байж болзошгүй юм байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (66.181.178.153)
    Яагаад ийм их шуналтай байдгийн бүх цахилгааны шугамын тендер new progress group алтайн зам компаниудаар дамжуулсан олон тендер гээд .... ханаж болдоггүй шунал вэ яасан
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.62)
    Шалгарсан хулгайч
    2020 оны 12 сарын 20
  • тоогий (66.181.160.13)
    Өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээд хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч яагаад болохгүй гэж хүмүүс минь юмны учирыг олж ярьмаар байна
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • ganbaatar (192.82.69.60)
    gemgui tsaraitai muu nowsh iim l hulgaich.ene nohriin ner deer ochnoon olon kompani bdag geseen.ter bugdiigee ood ni tatah gej l ih hurald suudag bhda.oor ene nowshid mongoliig bodson tui ch bhgui.zalitai muu hog udahgui shudarga shuuheer ornoo.tsag hugatsaanii l asuudal.
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
    • Шалгарсан хулгайч
      2020 оны 12 сарын 19
  • Иргэн (103.212.118.163)
    Тэгээд ийм хонины арьс нөмөрсөн чонуудыг дахин дахин сонгоод улсаа цөлмүүлээд байгаа бид л буруутай шүү! Дахин Монголын төрд бүү ойртуул !
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.24.112)
    Ийм юмнууд төрд шургалаад байхаар төсөв яаж шудрага болох вэ?.
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.46.186)
    авч чадаагүй газрууд их байдаг
    2020 оны 12 сарын 18
  • Би (192.82.75.112)
    Бямбацогт гэж зальтай хулгайч нөхөр гэмгүй царайлчхаад жинэхэн мэргэжлийн хулгайч биднээс авсан мөнгийг тун хүүхдүүдээс чинь авна цус ч гарах байх буудуулах хүний тоонд орчихсон байгаа шүү
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Г.д (202.55.188.103)
    Энэ нөхөр болбоос концэсст гаршсан хүн. Олон концэссоор их юм хийсэн дээ!!
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Хишгээ (66.181.180.146)
    Хуц
    2020 оны 12 сарын 18
  • Зочин (66.181.189.234)
    Нэг л шудрага гишүүн царайлаад бдг гэтэл 26 тэрбум ч гэх шиг ингэж цөлөмдөг юм уу......
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • irgen (43.242.243.82)
    ard tumnii bolomjiig lyivarddad.erhten darhtnuud
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (202.126.90.35)
    Ajil hiisen bol munguu avah estoi bizde ajlaa urdchilj hiigeed daraa ni ulsaas tulburii ni nuhuj uguhiig kontses geed bga biz de
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
    • авч чадаагүй газрууд их байдаг
      2020 оны 12 сарын 18
    • Хишгээ
      Хуц
      2020 оны 12 сарын 18
Top