өдөр
шөнө
×

Л.Энх-Амгалан: Монгол Улс давхардсан тоогоор 5.6 сая хүнийг Зөрчлийн хуулиар торгосон байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хууль зүйн сайдын мэдээлж буйгаар монголчууд бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг 400 орчим хууль бий. Үүний 149 хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Энэ нь гурван хуулийн нэгд өөрчлөлт оруулна гэсэн үг. Монгол Улс хууль тогтворгүй байдгийн жишээ. Мөн хууль тогтоогч бид нарын ажилд тавьж буй дүн. Амьдралгүй хууль, цоорхой хууль баталдагын жишээ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хууль батлагдаж гарснаар бид нар давхардсан тоогоор 5.6 сая хүнийг Зөрчлийн хуулиар торгосон байна. Манай улсад 18 хүрсэн 2.2 сая иргэнтэй. Тэгэхээр нэг иргэнд 2-3 зөрчил ногдож байна. 73 мянган аж ахуйн нэгжийг торгож байна. Татвар төлж буй бүх аж ахуйн нэгжийг торгож байна. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөг болсон байна. Ард иргэдээ торгодог улс орон болчихоод байна шүү дээ. Хуулийн өөрчлөлтийн жагсаалтыг эрэмбэлэх ёстой. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол Зөрчлийн хууль. Нэг алхаад торгуулж байна. Хатуухан хэлэх юм бол бид цагдаагийн хяналтан доор амьдарч байна. Гэхдээ би хууль хэрэгжүүлж буй цагдааг буруутгамааргүй байна. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (122.201.21.134)
    Irged tatbariin suuri baaz ch gelee irgedee gadaad ertuntsud muu blgj haragduuldg tur bilchihbol hetsvv ee
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.16.48)
    Ардчилсан нийгмийн тогтолцоо нь хуулиар зохицуулсан дарангуйлал гэдгийг ойлгох хэрэгтэй.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Иргэн (203.91.115.41)
    Энэ Л.Энх-Амгалан гэдэг хүн сүүлийн үед маш зөв үзэл бололтой болчихжээ. Уг нь УИХ-д анх орсоноосоо хойш дандаа ийм байсан бол ямар гоё вэ? Одоо оройтох юу байхав.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Таксины жолооч (202.55.188.82)
    Албан ёсоор ганц торгуулсан хүн торгууль шалгадаг юм руу ороод үзэхэд яасан тодорхойгүй зөндөө торгууль орсон байдаг.
    2020 оны 12 сарын 15
  • Таксины жолооч (202.55.188.82)
    Хувиараа таксинд явж хоногийн хоолоо залгуулдаг иргэдийн амжиргааны асуудал хүнд байна. Жолоочийн хариуцлагын даатгал, оношлогоо зэргээс торгож шийтгэдэг асуудлаа түр хойшлуулж өгөх боломж байна уу? Хоногийн хоолоо танил талаасаа зээлээр арай ядан залгуулж байхад даатгалын газраас даатгалын хугацаа дууслаа төл гэж ярьж байна. Төлөхгүйгээр хоол ундаа дөхүүлэх гээд явж байхад цагдаа цалингийн доод хэмжээгээр торгох айдас стресс үүсч байна. Авто ломбардад өртэй жолооч нар байгууллагын нэр дээр гээд 70000 гаруй төгрөг төлөх юм байна. Ийм үед даатгалын газрууд төлбөр нэхэх бус харин нийгмийн хариуцлагын үүднээс тодорхой хугацаанд асуудал үүсвэл урд жилүүдэд авч байсан мөнгөнөөсөө төлөх шийдвэр гаргамаар байна.
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • й (49.0.140.31)
    Торгуулахгүй явах боломжтой ш дээ. Зөв амьдар. бусдыг хүндэтгэ. Бүр чангаруулах хэрэгтэй.
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
    • Таксины жолооч
      Албан ёсоор ганц торгуулсан хүн торгууль шалгадаг юм руу ороод үзэхэд яасан тодорхойгүй зөндөө торгууль орсон байдаг.
      2020 оны 12 сарын 15
  • Зочин (139.5.218.88)
    Яг хятадын хуулиуд яваад байнаа. Бүр шинжаан уйгарчуудыг дарлаж, мөрдөж байгаа хууль шиг, бараг доор ч бж болохоор
    2020 оны 12 сарын 12
  • Зочин (66.181.184.221)
    Өөрсдийгөө хамгаалах хууль болсон байна. Бүх зүйлийг гүтгэсэн гэдгээр сэтгүүлчид болоод ард иргэдээ торгож шорон оронгоор айлгаж амыг нь барих гэсэн санаа нь илт харагдаж байна.
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
    • Яг хятадын хуулиуд яваад байнаа. Бүр шинжаан уйгарчуудыг дарлаж, мөрдөж байгаа хууль шиг, бараг доор ч бж болохоор
      2020 оны 12 сарын 11
  • Зочин (64.119.17.125)
    Нямбаатар зөрчлийнхээ хуулийн ахыг хэлэлцүүлж эхэллээ монголчуудаа
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Монгол (66.181.161.93)
    Тийм шүү үнэн Энхамаглан гишүүнээ наад балай Нямбаатар мэтийн пяздаануудын хийж буй ажил тэгээд бас төр барилцана намайг сонго гээд хуцаад явахын яана мал аа мал
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
Top