өдөр
шөнө
×

Т.Мөнхсайхан: Үндэслэлгүй гүтгэсэн "Оном" сангийн Д.Наранбаатарыг хуулийн байгууллагад өгч шалгуулна

Оном сангийн тэргүүн Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гэх толгойтой тендерийн мафи тус яаманд бий болж 18 тэрбумын үнэтэй ажилладаггүй тоног төхөөрөмжийг шахсан асуудал байна хэмээн мэдэгдсэн билээ. Тэр ч бүү хэл тэрээр Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдөөгүй оношлууруудыг хэдэн зуун мянгаар нь худалдаж авсан байна гэх ноцтой мэдээллийг олон нийтэд ярьсан юм.

Тэгвэл Д.Наранбаатарын ярьсан дээрх асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тайлбар өгчээ. Тэрээр, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдөөгүй оношлуур гэж юу яриад байгааг би бол сайн ойлгоогүй. Одоо бид бүхний хэрэглэж байгаа түргэвчилсэн болон PCR оношилгооны төхөөрөмжүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрсдөө бүртгээд, хөгжиж буй буурай орнуудын зах зээлд хэдэн доллароор худалдах ёстой вэ гэх мэтээр энийг нь хүртэл тогтоогоод өгчихсөн. Ийм оношлуурууд байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдээгүй, зөвшөөрөгдөөгүй, чанарын шаардлага хангаагүй ийм оношлуур ерөөсөө байхгүй. Үүнийг шалгах эрхтэй газар байвал шалгаад тогтоочхож болох байхаа гэж харж байна.

Дараагийн асуудал бол, тэр 18 тэрбум яриад байгааг би ерөөсөө ойлгоогүй. Намайг сайд болсноос хойш 18 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдээгүй.

Би бодохдоо Дэлхийн банкнаас явсан цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 6 сая долларын цахим программын асуудлыг ярьсан юм болов уу гэж ойлгосон. Тэр нь ямар учиртай вэ гэхээр 2018 онд цахим программыг худалдан авах тендерийн хороо нь байгуулагдсан байдаг юм байна. Ингээд 2020 оны зургаан сард энэ тендерийнх нь сонгон шалгаруулалт болоод дуусчихсан байдаг юм байна.

Миний хувьд бол 2020 оны долоон сард Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар намайг холбох гэхээр ямар ч холбогдох үндэслэл уялдаа холбоо байхгүй байгаад байгаа юм л даа.

Энэ хүний хувьд ийм юм ярьж байгаа нь ямар үндэслэлтэй юм, цаана нь буюу өөрт нь ямар нэгэн ашиг сонирхол байдаг юм болов уу. Бид одоо ямар үндэслэлээр ийм зүйл ярьж, хүнийг ингэж гүтгэж байгаа энэ байдлыг нь үнэхээр ойлгоогүй. Үүнийг шалгах ёстой хууль хяналтын байгууллагад нь өгч шалгуулна гэж бодож байгаа" хэмээн Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.72)
    Юу болоод байнаа...эрдэмтэн докторууд ийм үг хэллэг хэрэглэдэг юм байжээ.Бацаанаа ч гэх шиг...
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Д.Ганчулуун.., Орхон аймаг.... (192.82.77.204)
    Зөв шүү дээ, энэ залуу сайд ажлаа аваад 6 сар ч болоогүй байна, гэтэл энэ вирус ямар ч хүмүүст сэхээ өгөхөаргүй ачаалалд оруулаад явж байна, энэ эрүүл мэндийн яамны ажил мафитай нийлж сүлбэлдээд явах ямар ч чөлөө завсар алга, энэ цэвэр гүтгэлэг, атаархал, опeраци буюу ажилбар хуйвалдаан, энэ залууг л харлуулах гэснн эсрэг талын хэн нэгний ажиллагаа нь хэн бүаэнд ойлгомжтой бнаа., ЗӨВӨӨ, ХИЙГЭЭГҮЙ Л ЮМ ЧИНЬ ШАЛГУУЛЖ НЭРЭЭ СЭРГЭЭЛГЭЭ....Залуу сайддаа амжилт хүсьe ., тэвчэнртэй байгаарай, нийгэм маань ялзарсан болохоор их хэцүү шүү дээ .., Ард олныхоо эрүүл мэндийн төлөө явж бгаа бүх эмч эмнэлгийн ажилтнууд,, мэргэжилтнүүд, докторууддаа эрүүл энхийг хүсьe........
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • ОЙЛГООГҮЙ (139.5.219.253)
    ойлгоогүй, ойлгоогүй, ойлгоогүй! Удахгүй ойлгоноо чи!!!
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
    • Д. Наранбаатар(38.91.100.187)
      Намайг ирээд шалгал даа. Чадах уу
      2020 оны 11 сарын 30
    • Д.Наранбаатар(38.91.100.187)
      Ойлгоод ч яадаг юм. Ирж намайг барих уу? Харна аа бацаанаа
      2020 оны 11 сарын 30
Top