өдөр
шөнө
×

Үнэ хөөрөгдсөн аж ахуй нэгжийн талаарх санал, гомдлыг “E-Barimt” ашиглан илгээх боломжтой боллоо

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол хомстол, үнэ хөөрөгдсөн аж ахуй нэгжийн талаарх санал, гомдлоо иргэд “E-Barimt” гар утасны аппликейшн ашиглан ШӨХТГ-т илгээх боломжтой боллоо.

Иргэн та үнийн нэмэгдэл, хөөрөгдлийг ШӨХТГ-т мэдээлэхдээ И-баримт - Үйлчилгээ - Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар - Гомдол мэдээлэх үйлчилгээ - Гомдол мэдээлэх цэс рүү орж

1. Аймаг/дүүргээ сонгон,

2. Худалдааны төв, дэлгүүрээ бичиж,

3.Тайлбар хэсэгт үнийн нэмэгдэл болон бусад тайлбараа тэмдэглээд

4.Зураг хавсаргах дээр дарж тухайн бараа бүтээгдэхүүнийг үнийн хамт зураг дарж явуулна уу. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top