өдөр
шөнө
×

Г.Занданшатар: Хөл хорионы дэглэм сахих төрийн шаардлагыг иргэд маань сайн биелүүлж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цар тахлын халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс иргэн бүхнээ шинжилгээнд хамруулах зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дархан-Уул аймаг нэг өрхөд нэг иргэн зарчмаар аймгийнхаа иргэдийг шинжилгээнд хамруулж байна. УИХ-ын Тамгын газар ажилтнуудаа бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ мэт сайн жишээг төрийн ба хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлэх талаар бүх шатандаа зохицуулалт хийх хэрэгтэй байна. Хөл хорионы дэглэм сахих төрийн шаардлагыг иргэд маань сайн биелүүлж байна.

Сая Гашуунсухайтын боомтоос нүүрс зөөж байгаа жолооч нарын төлөөлөл надтай утсаар холбогдож ярилаа. Тэнд дэглэм шаардлагыг маш сайн сахиж байгаа боловч байдал нөхцөл маш хүнд байна. Орон нутгийн удирдлагууд сайд дарга очихоор болохгүй байгаа юмаа бүгдийг нь өнгөлөн далдалж, цэвэрлэчихдэг. Гэтэл нөхцөл байдал тэнд туйлын амаргүй байна гэдгийг мэдээлж байна.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг зарчмаар цар тахалтай бүх хүмүүс хүчээ нэгтгэж байж давж гарна. Сая Худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс хөл хорио он дуустал үргэлжилбэл хагас сая хүн ажилгүй болж, олон мянган аж ахуй нэгжүүд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрч байгаа тухай тооцоо судалгааг УИХ-ын даргад ирүүллээ. Иймд хорио цээрийн дэглэмээ сайтар баримталж, үйлдвэрлэлээ явуулах боломжийг аж ахуй нэгжүүдэд хангаж өгөх боломжийг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүний хамгийн сайн жишээ бол Төрийн банк. Ийм жишгийг аль ч байгууллагад ашиглаж болно.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top