өдөр
шөнө
×

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монгол Улсаас БНХАУ-д төлөх Монголын талын өрийг ТЭГЛЭХ санал гаргажээ

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өчигдөр (2020.11.25) болжээ.

Энэ үеэр Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийн Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Монгол Улс 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Сониуч сонжооч (66.181.161.60)
    2016 оноос хойш Хятадаас зээл хэлцэлээр мөнгө авч өр нэмээгүй гэж үнэн бол ЗГ-ыг зөв л явж байна гэж бодмоглоно. Урьд авсан хэлцлийнх нь хүү даанч өндөр их л мөнгө урсаж байна даа.Чөлөөлөх үү?, " сул үнэгүй хаях юм хулганын хавханы өгөөш л байдаг гэх үнэнийн яалтай!
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Агуу.сайхан Орос ах (192.82.68.114)
    Орос ах нар маань манай 40 тэрбум доллорын их өрийг тэглэж байсан зангарагатай улс шүш дээ үхэж байсан өмхий хужаа нар өр тэглэлээ юу.Газар нутаг тусгаар тогтнол байгалийн баялаг руу маань өнгөлзөж шүлсээ гоожуулж байгаа ясны муухай үндэстэн шүү.Өр нэхсэн хужаа үнэхээр аюултай гэдгийг ямагт сана.Наадуулаасаа ер нь заытай явсан нь манай улсад өлзийтөй.
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • МАНАНд итгэсээр л үү (59.153.114.204)
    Аль хэдийн хилийн зурвасаа наашлуулчихеан бгаа бх
    2020 оны 11 сарын 27
  • Зочин (103.26.194.236)
    Дотоодын болон хөндлөнгийн хяналтын,Аудит, байгууллагууд шалгадаггүй л юм байхдаа
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.30)
    Аав ээжээсээ авсан мөнгө биш шүү дээ хүнээс авсан юмыг эргүүлээд төлж сур зүгээр ажлаа сайн хий идшээ багасга
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • T Bayarmaa.... (103.229.121.103)
    Tiim shiuu..Mongoliin ard tumen ydarch tuildaj bna....
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Batsvkh (66.181.161.116)
    Irgedee ymaanaas dord vzehee bolimoor ym
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Хятадад эзлэгдэх төлөвлөгөө ха ха ха (139.5.218.209)
    Хятад ажилчид үй түмээр нь оруулж ирнэ. Монголд амьдраад байгаа хятадад байгаа хоёроо ч ялгахад бэрх болно. Бас л сайхан сэтгэл гаргаж хүүгүй шахуу банк оруулж ирнэ. Хятадууд Монголчуудтай таарахгүй үймээн самуун дэгдээнэ. Банкаа хамгаалах нэрээр Хятад улс цэрэгээ оруулна. Тэр үед бяд хүссэн ч хүсээгүй ч хятадын хуулиар амьдарна. Өвөр монгол, Уйгар цаашаа...
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • ниссан (103.212.116.206)
    Хятадууд : Тэгье тэглэе, харин та нар Өмнөговь аймгийнхаа талыг л өгчих гэх нь ойлгомжтой шүү дээ Аюурсайхан гуай!!! Усан тэнэг хүн ч ийм жирийн үнэнийг мэдэж байгаа шүү дээ
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
    • МАНАНд итгэсээр л үү
      Аль хэдийн хилийн зурвасаа наашлуулчихеан бгаа бх
      2020 оны 11 сарын 27
Top