өдөр
шөнө
×

Бичлэг | Д.Наранбаатар: Т.Мөнхсайхан гэх толгойтой “ТЕНДЕРИЙН МАФИ” цар тахлаар далимдуулан ЭМЯ-нд 18 тэрбумын ажилладаггүй тоног төхөөрөмж шахсан байна

“Оном” сангийн тэргүүн, Физикийн шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд зэрэг хүмүүсээр толгойлуулсан тендерийн мафи тус яаманд бий болсон талаарх ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Тэрээр эдгээр хүмүүс цар тахлаар далимдуулан 18 тэрбумын ажилладаггүй тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яаманд шахсан хэмээн мэдэгдэв.

Энэ талаар Д.Наранбаатар, “Д.Сарангэрэл сайдын үед намайг гишүүнээр нь элсүүлсэн Эрүүл мэндийн яамны лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн хурал түрүүчийн долоо хоногт зохион байгуулагдсан. Энэ үеэр юу болсон бэ гэхээр цар тахлыг далимдуулан БНСУ-ын компанийн ажилладаггүй тоног төхөөрөмжийг  өндөр үнээр Эрүүл мэндийн яаманд шахсан асуудал ил болсон.

Манай эрдэмтдийн баг судалгаа хийгээд явж байх явцад Италийн эрдэмтэд Солонгосын энэ компанийн хийсэн урвалж бодис, тоног төхөөрөмж дээр “ковид 19”-ийн шинжилгээ хийхэд 70 хувийн мэдрэг чанартай, их муу үр дүн гарч байна гэсэн судалгааны ажил 11 сарын эхээр хэвлэгдчихсэн байсан.

Тэгээд үүнийг гаргаж тавиад яагаад ийм муу тоног төхөөрөмж аваад байгаа юм бэ гэдэг асуудал үүссэн. Үүн дээр юу яригдсан бэ гэхээр, яагаад улс орноо боддоггүй луйвар яваад байдаг юм гэдэг зүйлийг би нэлээн чангахан хэлсэн юм.

Миний нэг дутагдал бол энэ бузар муухай зүйлийг нь  тэвчиж чаддаггүй. Үнэн бодитоор нь хэлдэг. Тэр хурал дээр 20 гаруй лабораторийн салбарын хүмүүс байж байсан. Бүгдээрээ сонссон. Тэгээд "Оном сангийн Наранбаатар гэдэг нөхрийг энэ асуудалд оруулаад ирэх юм бол бузар луйврууд нь бүгдээрээ гараад ирэх юм байна, Улсын онцгой комисс, Шадар сайд энэ бүх хүмүүсийн үгийг сонсоод эхэллээ. Тэгэхээр энэ хүмүүсийг зайлуулах арга хэмжээ авахгүй бол болохгүй юм байна" гэдэг ийм зүйл их эрчимтэй явжээ.

Өнгөрсөн гурав дахь өдөр Эрдэмтдийн зөвлөл байгуулж, манай төлөөллийг Эрдэмтдийн зөвлөлд оролцуулна гэдэг асуудал яригдаж байсан. Харин энэ зөвлөлд оруулахгүй байх талаас нь бүх арга хэмжээг авсан. Эх орныхоо төлөө зүтгээд, үүнийг хор хохиролгүй цуг аваад гаръя гэж бодсон ч биднийг оруулаагүй.

Өнөөдөр бид хөл хорионд сууснаараа өдөрт 100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Манай багийн н.Дөлгөөн гэж эдийн засагч бий. н.Дөлгөөн эдийн засагчийн гаргасан тооцоогоор бид өдөрт 100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд сууж байна.

Ийм увайгүй байж болох уу. Бид яагаад ийм хүлцэнгүй байна вэ, ард иргэдээ! Яагаад төр засаг нь энэ хүмүүстээ арга хэмжээ авдаггүй юм бэ. Одоо энэ чинь хангалттай юм биш үү.

Эрүүл мэндийн яамныхан худалдан авалт, тэр бүх зүйлээ шилэн дансаа хөтлөөд гаргаж тавь! Жишээлбэл, нэг хүнд найман сая төгрөгийн эмчилгээ хийнэ гэж байгаа юм. Уучлаарай, найман сая төгрөгөөр эмчлээд байх эмчилгээ гэж байхгүй. Ямар эмчилгээ хийх юм. Тийм юм байхгүй.

Одоо ингээд цар тахлаар дамжуулан аль болох л ард иргэд татвар төлөгчдийн мөнгийг нь хувааж идэх сонирхол байна. Ийм хөгийн, ийм новшийн. Ийм юмнуудтай нээрээ юу ярих вэ дээ. Ёстой хэлэх ч үг үнэндээ алга. Тэгээд сэтгэл гаргаад ирж байгаа хүмүүсээ араас нь хутгалаад. Бид энэ улсаас, энэ төрөөс нэг ч төгрөг авахгүй.

Энэ бол ерөөсөө ойлгомжтой. Рагчаагийн Оюунханд гэж ийм хүн байгаа. Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Рагчаагийн Оюунханд гэж тэр 18 тэрбум төгрөгийн тендерийг, ажлыг нь унагаачихсан Солонгосын компанид зохион байгуулалттайгаар өгчихсөн ийм дарга байж байгаа.

Энэ бол үнэн бодитой зүйл. Эрүүл мэндийн яам шилэн дансаараа тэр бүх зүйлүүдийг гаргаж тавих хэрэгтэй. Үүнийг бид шаардана. Тэр чанаргүй тоног төхөөрөмж, тэр өндөр үнэтэй урвалж бодис, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэглэж болохгүй ээ гээд зөвлөчхөөд байхад яагаад тэр антигений тестийг хоёр, гурван зуун мянгаар нь татаж авав.

Энэ асуудалд тэр Эрүүл мэндийн сайд нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Чухамдаа явж, явж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гэж энэ залууг эмч хүн, залуу хүн учраас юм хийх болов уу гэж хүлээж байсан. Үнэхээр их хүлээж байсан. Жишээлбэл манай эрдэмтдийн багийг нэг ч удаа хүлээж авч уулзаагүй. Утсаар яриад шинжлэх ухааны асуудлаа зөвлөе гэхэд нэг ч удаа хариу өгөөгүй. Ойлгомжтой шүү дээ. Тэр багт нь Р.Оюунханд гэдэг хүн ажиллаж байна. Т.Мөнхсайхан гэдэг толгойтой ийм могой явж байна гэж дүгнэж байна. Энэ бол миний хувь эрдэмтний дүгнэлт. Яагаад тэр хүн биднээс зугтаад байна вэ?

Дарханд жишээлбэл, PCR-аар арваар нь багцлаад шинжилгээ хийхээр хямдарч байгаа юм. Урвалж бодисоо хамгийн үнэтэй байдлаар бид авч байна. VTM гэж ярьдаг. Тэрийг бид хямдруулаад хуурай байдлаар зөөх боломж байна, улс орныхоо эдийн засгийг бодоод урвалж бодисоо хайрлах боломж байна гэхэд заавал тэр антигений тестээр хийнэ гээд шахаад байсан. Тэр ажил нь хэдэн өдөр гацав. Т.Мөнхсайхан сайдын заавраас болоод гурав дөрвөн өдөр гацсан. Мэргэжлийн салбар зөвлөл нь хуралдаад Оном сангийн эрдэмтдийн багийн гаргаж байгаа шийдэл зөв байна аа, үүгээр явж болж байна, бид өмнө нь багцлаад хийж байсан туршлагатай гэсэн шийдвэр нь хоёр дахь өдрийн орой гарчихаад байхад гацсаар байгаад энэ нэгдэх өдөр л нэг юм ажил болж хэрэгжиж байна.

Тэр нэг хувь хүмүүсийн ашиг сонирхол, мөнгө олж өөрийгөө баяжуулах гэсэн ийм юм байж болох уу. Үүнээс болж улс орон тэр чигээрээ хохироод суугаад байж болох уу?

Ерөнхий сайд, Шадар сайд хоёр бол мэргэжлийн хүмүүс биш учраас Эрүүл мэндийн яамныхаа үгийг сонсдог байх. Бид нар (хөндлөнгийн баг) ирээд энэ хүмүүс чинь 180 градус худлаа юм яриад байна аа, бид та нарт энэ юмыг чинь үнэн зөвөөр чинь хэлээд өгье гэхэд биднийг тэр Эрдэмтдийн зөвлөл гэдэгтээ оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч байна.

Шадар сайд Я.Содбаатар юу гээд сууж байна гэхээр, “Наранбаатар доктор минь надад их зовлон байна. Та нарыг оруулна гэхээр түмэн дарга орж ирээд янз, янзын юм яриад зовлон тоочоод байх юм. Та нар хөндлөнгийн баг байдлаар ажиллавал яасан юм бэ гэдэг санал тавьсан. Хөндлөнгийн баг байдлаар ажиллахаар яаж байна вэ гэхээр янз бүрийн дата мэдээлэл нь орж ирэхгүй байна. Анализ хийгээд энэ нь бодитой болж байна уу гэдгийг харуулахад их хэцүү. Одоо бол бид хэвлэлийн мэдээгээр мэдээлэл аваад зөвлөгөө өгмөглөөд сууж байна. Жишээлбэл, Дарханд зохион байгуулж байгаа үйл ажиллагааг авилгалын сүлжээнд орчихсон нөгөө ангаахынхан нь өрх болгоноос шинжилгээ авахууллаа гэж баахан муулж байна. АНУ-д өрхийн нэг гишүүн халдвар авахад өрхийн бусад гишүүддээ халдвар тараах магадлал 75 хувь байна гэсэн судалгаа гарсан. Монгол Улсад тэр нь 100 хувь байгаа” хэмээн ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (121)

  • Зочин (103.212.119.61)
    ene bol sarangerelavgain zaluu amrah munkhsaihan geschikt mahnii chenjtogtomol gej hujaaagiin bulegelel eruul mendiinsalbarlu gar hul bugs buruu hurteldureltsen ATGd shalgagdaj uchinuun tenderin hereg te bolod bsan eruulmendiin saad Sarangereliin tenderchin huu ulamurnuhiin naiz eejiin ni zaluu nuuts amaragmunkhsaihan gehuch tenderloin shahaachidiin bugs toirson boovniii holboosnuudiin luivar gedeg I hend h oilgomjtoi bolood bgaa aavichin heregtei shalgagdaj bsan sarangerel avgainhuu ulamurnuhiig illusion hudaldan avaltiin gazarin dargarerguulen tavidag ni buur ch sonirhol tatanadaa ya buhniiidej uusanigayaj tseverlehgejbgag ni hartsigaaydaaaa humuusee uil yvdal esheulsmurnuh bolnobhdaaa
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
  • Nandia nandia (66.181.191.39)
    Daanch dee ogtcryyl 18.terbymiig tuluul.
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Бата (202.55.188.97)
    Ийм үед ингэж новшийн юм хийж байдаг. Үхэж далд ороосой муу нохойнууд
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • sundar (64.119.21.59)
    munkhsaihan darga iim yum hiih hun bish l dee uuln
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.8)
    odoo ene hvmvvs arau dabarsaar bna harutslaga tootsood ajlaas halah heregtei
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Ooooo (122.201.22.207)
    Bugdiig zailuul
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (192.82.75.254)
    хүчит шонхор захын эзэн Тогтмол гэдэг хүн хүү Мөнхсайханаа сайд болгочихоод одоо бас нэг хүүгээ чингэлтэй дүүргийн засаг дарга болгох гээд яваад байгаа Аюурсайхантай их холбоотой гэж иргэд яриад баынаа сонгуульд мөнгө гаргасан бололтой
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • иргэн (103.57.95.91)
    ЕС ын баг гэж дандаа мөнгөний сонирхолтой лайнууд л бх юм аа......зайгаа тавьтал нь тэмцэх хэрэгтэй.бид хүлцэнгүй бснаар юу хожив.Эд нар бөяжсан.Ардтүмэн хохироод л бгаа ...
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Арчаагүй хужаагаас долоон доор монгол (66.181.161.89)
    Монголчуудын ганц сайн чаддаг чадвар нь овоо хийж байгаа нэгнээ гэнэт хэлсээр хэлмэгдүүлдэг бузрын зантай бүгд л тийм бгааздээ хэнч гарсан бөгс ухаастай лалрууд
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.77)
    АТГ,СХГ-дад хандаачээ. Эдгээр газрууд шалгаж мухарлаач...
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Enkh (24.1.223.65)
    ingej ard tumnii chihiig ch gesen deldiilgej baigaad talarhay! hulgaichuud nurtlaa tusvuus hichneen gudrah bol !
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.179.27.188)
    Nowhs ymaa Hurelsuhee ene hulgaichidaa zailuulaachee
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • sanchi jargal (66.181.161.103)
    ѳнгѳрсѳн хорвоо юмдаа яахаараа ингэж үхэн хатан нэр нүүрээ барж амьдардаг юмбол хэрэгтэй хүн энэ улс тѳрд чинь бна уу ер нь
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.126.88.173)
    Munhsaihan end tendehiin emnelegiin zal tohijuulahdaa l sain Oor chadwar alga gedeg ni ene Kovidoor haragdaj bna. Setguulch hun said bhad aldaagui haldwariig dotooddoo aldchlaa😡Ooroo mongoor said bolchood yu ch medehgui zaluuchuudiig end tend darga bolgochood onooduulteigee niilj eruul mendiin bguullagiig samarch bna!
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Жирийн иргэн (66.181.180.89)
    Үнэн л юм бол баримтыг нь АТГ-т өгөөд шалгуулаач. Чадахгүй бол худлаа сенсаац битгий түгээгээд бай.
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Бямбажав (202.21.107.16)
    Яанаа хэрэв үнэн бол ХҮРЭЛСҮХ та ЭМЯ дампуурахаас өмнө асуудлыг цэгцлээчээ, яачихсан төр засаг гэхээрээ өвчин далимдуулж кармаагаа зузаатгаж гэж зүтгэсэн луйварчидаар дүүрсэн байдаг юм бэ
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    Naranbaatarig buruuntan bolgoj oorsdoo tsewer vldeh gj ydsan nowshnuud ervvl mendiin said chi ogtsor nowsh min
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.123.83)
    худал мэдээлэл
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Д Оюун (150.129.143.55)
    Эрүүл мэндийн яамны сайдыг огцруулвал таарна
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.90.52)
    Махны панзчин ийм л юм хийх гэж сайд даргын сэнтий рүү улайран зүтгээд бгаа ш дээ одоо л ойлгож мэдэж бна уу та нар.
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.89.116)
    хэрвээ худлаа юм бол энэ сайд нь бүх худалдан авалттай холбоотой бичиг баримтаа ил болгоход хангалттай. тэгээд ч шилэн дансанд энэ тухай дэлгэрэнгүй байх ёстой
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Sara (122.201.31.200)
    Ene saidiig ovoo yum bn gej bodoj bsn chini bas hen negnii hol gar bjee hoorhii. Zaluu hun mergejiliin hun bj tiim ch zuil hiih gej setgel bhgui humuus tor olon bhiimaa. Damdaa oorsdiin idej uuhaa bodohiin ard tumniig boddog hun er ni bn uu.
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Tsetsegee (122.201.22.162)
    Жингийн цуваа явжл байна нохой хуцажл байг
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Үнэ цэнэгүй чадваргүй мөнгөний боолууд сонс! (64.119.21.140)
    Монголын үнэн төрхийг үнэн бодитоор хэлсэн байна.ЭМ яам гэлтгүй аль ч яаман дээр тэндэрээр хуйвалдаж иддэг хувалцнууд хавтгайгаараа байна.Чааваас чадваргүй худалч хулгайч цүнх баригч суганууд үхэн хатан мөнгөөр их хурлын гишүүн сайд газрын дарга хурган дарга төрийн сургуулийн захирал дэд захирал гэсэн суудал дээр ирэнгүүтээ хахуульд өгсөн мөнгөө буцааж төрөөс хулгай хийж шархаа нөхөх гээд тэндэр төсөл хөтөлбөр хандив тусламж дээр өлөн царайлж өлөн доливтож ард түмнийг хөрөнгөөс бусдын боломжийг хулгайлж байгаа нийтлэг төрхийг Наранбаатар үнэн зоригтой гаргаж хэлсэнд баяр хүргэe! Ихэнх эрдэмтэн нэртэй бэртэгчин зантай ая тал зассан яам тамгын хурган дарга нарын өмнө гөлөг болсон бурхан дүртэй буг чөтгөрүүдийн баг энгийн өөрийнхөө чадлаар яваа шударга үнэнийг хэлдэг хүмүүсийг байнга хавчиж гадуурхаж элдвийн аргаар дарамтлах гэсэн хогийн новшнуудын төгсгөл ирнэ гэдэгт итгэж байна. НАРАНБААТАР шиг олон хүн аль ч салбарт байдаг тэр хүмүүсийг дэмжиж байж Монгол энэ бузар бэрднүүдээс сална!!!!!!!
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Наран (202.126.90.145)
    Эрүүл мэндийн сайд огцор
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • иргэн (192.82.72.213)
    Нямдаваа сайд болон хүүхдүүд гэж айхтар зальтай хүмүүс. Сүрьеэг ХӨСҮТ-тэй нэгтгэж сүрьеэгийн байгууллагын эрчийг сулруулсан муу хүмүүс.
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
Top