өдөр
шөнө
×

Б.Лхагвасүрэн огцрохоосоо өмнө өөрийнхөө гарын үсэгтэй мөнгөн дэвсгэрт хэвлэж гүйлгээнд оруулах санаархалтай байгаагаа хэлэв

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албан тушаалаасаа огцрох нь цаг хугацааны асуудал болоод байна. Тэгвэл тэрээр  огцрохоосоо өмнө өөрийнхөө гарын үсэг бүхий шинэ мөнгөн дэвсгэртүүдийг ковидоор далимдуулан хэвлүүлж, гүйлгээнд оруулах санаархалтай байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр, “Бэлэн мөнгөөр ковид тархах өндөр магадлалтай гэсэн олон улсын туршлагууд байна. Тиймээс аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй байна. Үнэхээр бэлэн мөнгөөр үйлчлүүлэх тохиолдолд тэр бэлэн мөнгө нь шинэ дэвсгэртээр байх, илүү ариутгасан байх хэрэгтэй байна. Иймээс шинээр хэвлэгдсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй оруулж ирэх, цаг хугацаа алдалгүйгээр шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахад туслах хүсэлтийг тавьсан” хэмээн ярьсан байна.

Энэ талаар Шилэн Цогоо “Коронагаас болж шинэ дэвсгэрт хэвлэнэ! Муу юмандаа тархины хурд мурд бол гэрлийн хурдаас 1000 дахин хурдан ажиллана. Мөнгөн дэвсгэрт дээр Монголбанкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурдаг байдлыг болиулахгүй бол огцрохоосоо өмнө заавал амжуулах DreamList-ийн жагсаалт байсаар ирлээ дээ. Зуд болохоор нохой зоолно гэж ардын үг юутай үнэн. Салбар бүртээ нүдээ аниад зулгаацгааж байна даа хөөрхийc” хэмээн цахим хуудастаа бичжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Жанчивын Ганчимэг. (64.119.16.249)
    Т.Мөнхсайхан гэдэг залуу сайд болоод удаагүй бна.Урьд сурсан хийсэн үүх түүхээс нь харахад муу зүйл хийхээр, эвдэрсэн хүн биш гэж бодож бна.Шууд албан ёсоор шалгуулчих хэрэгтэй дээ.
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.9.40.20)
    Ardchilsan nam heden garuud bur turiig erguuleh gj uzej ugch bn urd ni turd garchaad yu hiisen ym be buun fraktsiin zurchiluud bsn bj....
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.71)
    Шинэ хуучин аль алин дээр нь корона байхгүй байлаа гэж бодъё. Харин хуучин мөнгөөр корона дамжаад шинэ мөнгөөр корона дамжихгүй гэх гээд байгаамуу мал чинь
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.19)
    Лхагвасүрэн ажлаа өгөх нь цаг хугацааны асуудал болоод байгаа нь үнэн. Энэ бүтэхгүй нөхөр Хадгаламжийн даатгалын корпорацийн иог хийдэг гартай гал хамууд гэж байгаа. тэд хамтдаа иогт явсан ч байж магадгүй.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (202.21.109.70)
    Энэ Монгол банкны ерөнхийлэгч чиньих олон барилга байшинтай гэж сонссон. Эгч нь гэж нэг шуналын тулам, ааштай мангас байдаг гэсэн. Ямарч чадваргүй хүнийг ийм албан тушаалд тавьж л байдаг.....
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • mediishde (66.181.161.87)
    za naad lhavgadorjiin ah bol duu shigee l bas neg shunaliin hiidii bna shde duu no home plazagiin ezen Mongolchiidiig arhind jiviulj bga mintiin bas hotiin towd sandui naiztaigaa niilj zogsoolgui muzzy ged shilen baishintai shunal ni bol tengerluu yvchihsan humuus dee
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
Top