өдөр
шөнө
×

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга биш Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нарын аль нэг нь нэр дэвших нь тодорхой болжээ

Улс орон даяараа короновируст цар тахалтай тэмцэлдэж байх зуур 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль юу, юугүй хаяанд тулаад ирчихлээ. Мэдээж хэрэг улс төрийн намууд короновирусын амыг хараад ангайгаад суухгүй нь ойлгомжтой. Тэд дор бүрнээ Ерөнхийлөгчийн сонгуульд сэм бэлдэцгээж байгаа нь хэнд ч ойлгомжтой асуудал юм. Энэ тухай товч өгүүлье.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын дунд өрнөнө гэсэн бор шувуу саяхнаас эрчээ аван нисэх болов. Уг нь энэ хоёр эрхмийн тухайд Монголын Медведев, Путин болох тохиролцоогоо аль эрт хийчихсэн гэх юм билээ. Энэ ч утгаараа өнгөрсөн гурван жилийн турш тэд миний, чиний гэлгүйгээр улс төрд дөрөө харшуулан хүчээ нэгтгэсэн биз. 

Тэдний тохиролцоогоор бол 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын хүчийг сарниулж оролцох, үр дүнд нь МАН-д үнэмлэхүй ялалтыг бэлэглэх, эцэст нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албаа 2024 он хүртэл үргэлжлүүлэн хаших гэсэн тохироо байсан гэх. Төлөвлөгөө ёсоор бол дээрх яриа хэлэлцээр яг тэдний зурж байснаар бүтсэн. 

Харин хоёр дахь нь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх Х.Баттулгыг дэмжиж түүнийг төрийн тэргүүнээр улиран сонгогдоход хүч, нөөцөө шавхан ажиллах тухай амлалт байж. Гэвч санасандаа хүрсэн У.Хүрэлсүх эцсийн мөчид санаагаа буруулж, Х.Баттулгаас зайгаа барих болжээ. Үүнийг тэдний улс төрийн өрөг дээр хийж буй нэгийгээ үгүйсгэсэн нүүдлүүд бэлээхэн харуулж байна.

Нэг үгээр У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ө.Энхтүвшин мэтийн сул хүүг Х.Баттулгын учраагаар тавьж өгөн түүнийг ялалтад хүргэнэ гэж амласан амлалтаасаа буцаж, өөрөө өрсөлдөхөөр нэгэнт шийдсэн нь Х.Баттулгын дургүйг хүргээд зогсохгүй тэдний улс төрийн замнал эргэж нийлэхгүйгээр салах шалтгаан болжээ.  Товчхондоо бол У.Хүрэлсүх цорын ганц Монгол Путин байхыг хүссэн нь тэдний нөхөрлөлд цэг хатгасан бололтой байна.

Учир нь У.Хүрэлсүхэд Н.Энхбаярын нэгэн адил Монголын хаан болж үзэх хүсэл мөрөөдөл, улстөрийн амбиц бий. Одоогийн нөхцөлөөр бол тийм боломж ч бүрэн харагдаж байна. Тэгэхээр атганд ороод ирсэн алтан боломжийг юу гэж л Х.Баттулгад сул тавиад өгөхийг хүсэх вэ. Бүр МАН-ын 100 жилийн ойгоор Монгол Төрийн тэргүүн болно гэдэг У.Хүрэлсүхийн хувьд хүндтэй хувь төөрөг байх нь гарцаагүй. Тиймээс тэр Х.Баттулгаас зайгаа барин, амласан амлалтаа мартах болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд түүнд нэг зовлон бий. Тэр нь Ерөнхийлөгчийн суудлаас мултрах л юм бол тэрээр хуулийн хамгаалалтаас гарч, өөрийн гараар 461-рүү илгээсэн С.Баярцогт, С.Баяр, М.Энхсайхан нарын араас явж очин жангаа хүртчих гээд байгаа учир тэрээр болж л өгвөл бүрэн эрхийн хугацаагаа дахин зургаан жилээр сунгачих нууцхан хүсэлтэй  яваа. Энэ шалтгаанаар тэрээр саяхан 21 аймагт ажиллахдаа айлын эхнэр болгоны энгэрт өөрийн гараар одон зүүж өгөхийг эрмэлзсэн байна. Үр дүн нь ч муугүй гарсан. Учир нь Ерөнхийлөгчийн гараас одон зүүсэн аймгууд тэр аяараа шахуу АН-ыг орон нутгийн сонгуульд уухайлан дэмжсэн харагдана билээ. Тэгэхээр Ерөнхийлөгч зүгээр ч нэг одон тараагаагүй дараагийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлаа албан бусаар хийж явсан хэрэг болж таарах нь.

Нөгөөтээгүүр хүсэхэд хясал гэгчээр одоогийн Ерөнхийлөгч ирэх жилийн сонгуульд нэр дэвших эсэх нь шинэ Үндсэн хуулиараа тун ч маргаантай байна. Хэрвээ нэр дэвшлээ гэхэд нэр нь татагдах магадлал өндөр болчхоод байгааг тэр өөрөө ч сайн гадарлаж байгаа. 

Энэ утгаараа хоёр удаагийн УИХ-ын сонгуульд дараалан ялагдсан АН-ынхан ганц Х.Баттулгад найдах биш  Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшээд ялах магадлалтай, ардчилсан үнэт зүйлд үнэнч кандидатууд хэн байж болохыг иргэдээс санал асуулга авах замаар нэрс гаргахаар тохирсон гэх мэдээлэл байна. 

Энэ шалтгаанаар хэдхэн хоногийн өмнө АН-ын нөлөө бүхий лидерүүд болон зарим залуусын төлөөлөл нууцаар цахим зөвлөгөөн хийсэн бололтой. АН дотроо таван фракцтай. Үүнээс тус нууц хуралд МҮДН, МОАН, ШОНХОР болон Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэргүүлдэг “1А” зэрэг фракцууд оролцсон байна.

Энэ бүхнээс харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Үндсэн хуулиар дахин нэр дэвших эрхгүй болсон нь үнэн бөгөөд АН-ын гол цөмийг бүрдүүлдэг дээрх фракцууд ард түмний санал асуулгаар АН дотроос нэр дэвшүүлэх хүнийг хайж байгаа нь оргүй яриа биш болоод явчихлаа. Юун түрүүнд АН-аас Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл зэрэг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хувилбар гэдэг дээр тэд санал нэгдсэн гэх мэдээлэл ч бас байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (52)

  • Bandi Ninjbayar (202.126.88.222)
    Хүрэлсүх , Баттулга хоёрыг одоо байгаагаар нь дөрвөн жил дөрөө холбон ажилуулаад үзмээр бгаа юм даа , энэ хоёроос л ард түмэн уг нь юм хүлээж сонголтоо хийсэн шүү дээ . Хүүк сайн ажилвал Ерөнхийлөгчийн орон зай байх болно шүү дээ , улс орноо бодвол Хүүк Ерөнхий сайдаарай ажилах хэрэгтэй , Ерөнхийлөгч бол ерөнхий л бүтээл , үр дүн муутай , дундыг баримтлагч шүү дээ .
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Үнэн хаана байна (66.181.160.49)
    Баттулга дахин сонгогдоно. Хүрэлсүхтэй жинхэнээр хамтарч ажиллана. Монгол улс хөгжлийн шинэ замд орно. Өөр гарц хайгаад үл олно. Энэ бол монголын ард түмний заяа төөрөг. 2021 онд эргэж энэ сайтад уулзацгаая. Чингисийн хөшөөг өөрийн хөрөнгөөр босгосон хүн монгол битгий хэл дэлхийд байхгүй. ТЭНГЭР МЭДНЭ.
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.71.194)
    Оыунгэрэл монгол эр хүний зовлон жаргалыгмэдэхгүй байхаа.Тэхээр дэмий.Баттулгаас гарах хүн АН-д баыхгүй.
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Хүн Судлаач Боржигон Болдбаатар (98.164.228.145)
    Опунгэрэлийг дэвшүүлбэл ядаж цэвэрхэн жорлонтой нийгэм болох билээ. Гэвч олигархууд аль хэдий нь тохиролцоод бялуугаа хуваачихсан байх оо.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.185.162)
    Ерөөсөө төрд хэрэггүй лаларууд Амаржаргал гэж бөөрөнхий юу ч хийж чадахгүй новш гарвал онол ярьж хэдэн банкийг хамгаалсаар дуусна даа.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
    • Би(202.126.90.108)
      Харин тийм
      2020 оны 11 сарын 26
  • Болд (124.158.96.176)
    За даа, Амаржаргал нь дээр биз дээ. Амаржаргал огт луйвар хулгайд холбогдоогүй, худлаа ярьдаггүй, поопорпоггүй, сүржигнэдэггүй. Ер нь ард түмэн түүнийг ялуулнаа. Жонхууг УИХ залилчихсан.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.73.62)
    АН-н гайгүй гишүүд мөн. Гэхдээ энэ 3-н хэн нь ч оффшорчид, УИХ-н гишүүн асан улсын хөрөнгөөр хөлжсөн хүмүүстэй тэмцэж дээгүүрээ цэвэрш үйл хэргийг ажил хэрэг болгож чадахгүй МАН болон ХҮН намын нэр дэвшигчидэд ялагдах магадлал өндөр гэж бодож сууна.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шаравын Баярсайхан (203.91.115.53)
    Өнөөгийн шаардлага бол дахин сонгох доо бус. гол асуудал бол энэ гажуудсан нийгмийг өөрчлөх. Цоо шинэ тогтолцоо бий болгох. Тодруулбал: Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бүх нийтээрээ, ард түмэн хуралдаж, сонгуулийн хуулийг хэлэлцэж намаас нэр дэвшүүлэх бус, ерөнхийлөгчийг нийт ард түмэн сонгодог болох, шударга тогтолцоог с/хуульд суулгаж өгөх, УИХ-д тавих ард түмэн хяналт хуультай болох ёстой. Түүний дараа УИХ, ИХ-ыг тарааж, УИХ болон ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах ёстой. Ингэж байж шударга ёсыг тогтоож чадна. Хэрэв эдгээр хүмүүс шударга ёсыг хүсэхгүй бол хэнийг нь сонгох аргагүй юм.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.25)
    Баттулга зөвхөн өөрийнхөө төлаө ардчилсан намын олон зуун мянган гишүүд дэжигчдийн амьдралаар Хүрэлсүхтэы наймаалцсан юмуу.Үнэхээр тийм бол юун Ардчилсан намаас дэвших байтугай юм болно биз дэ
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (66.181.161.40)
    Ingeed Mongol uls ustaj MAN-gal uls bii bolovoo gej..Mongol setgelgee Elbegdorjoor duuslaa..Hamgiin sain yronhiilogch Elbegee bailaa daa..
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (192.82.68.114)
    Худлаа худлаа Төрийн 3 өндөрлөгийг хагаралдуулах хятад манж санаа бна.Манангийнхний яс хаялт бна
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Иргэн (66.181.161.100)
    Энэ үнэн бол АН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээнэ. Энэ хүмүүс Баттулгаас доор ард түмний дунд ямарч нэр хүндгүй хүмүүс байна
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • shaagaad baigaarai pizdaakuudaaa (64.119.23.39)
    gadaad hunii uvurt hevtdeg em erunhiilugch boloh gej baiga ymuu? harinch naad laalriin emee shiitgeh heregtei ym bishuu
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (203.91.115.48)
    Oyungerel chadwargui ulsiig toilet bolgonshdee Mongolchuudaaa oilgoj bnuuu hahaha
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Номтойбаяр Дэвшкүмүү? Юун Оюунгэрэл Бабка бизнес ажил хийсэн нь дээр. Хүү Идэр-Од нь Мисс Б.Тэмүүлэнтэй UB Comedy нойлд оохолдог гэсэн Дандаа шүү хахаха
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (203.91.115.48)
    Oyungerel chihshig haltar babka
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.20.159)
    Амаржаргал нь хувь илүү...дэмжиж бнаа
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
    • Арай дээр(203.91.115.48)
      Ядаж худлаа яркүү
      2020 оны 11 сарын 26
  • Түүхээ дээдлэгч (103.57.95.224)
    Ёстой тэгээд дуусах байлгүй.Баттулгаас дээр хүн хэсэгтээ АН-д заяахгүй.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • алтай (202.126.89.221)
    та бүхэнд баяралаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд ажил үүргээ гүйцэтгэж яваа бүх хүмүүс,дээ
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.221)
    ард түмэн цар тахал гээд хэцүү байхад юун бас сонгууль вэ яриад унахдаа
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Дэмжигч (122.201.31.91)
    Иш ЧАА БААС даа... ингэж тэнэгтвэл АН БУДАА... үүрд баяртай...
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Монгол Иргэн (122.201.31.91)
    Монголын газар нутаг, эд баялагын ХУЛГАЙЧ Ч.ХҮРЭЛБААТАР ЧИ БОЛЬЖ ҮЗ... ямбий янхан Булгантуяа та хоёр шиг малуудаар ЭДИЙН ЗАСГИЙНХАА тооцоо хийлгэж байгаа "СҮГ СҮХ"- ийн ЗАСГИЙН ГАЗАР утахгүй сөнөнө...
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
    • Архаг луугар(202.55.188.93)
      Чи ер нь шоронд шээлтүүр зөөгч/53/хийж байхдаа таарсан ац юм даа.
      2020 оны 11 сарын 26
  • Sara (95.44.238.19)
    Oyungerel bolovsrol saitai, niigmiin hamalmjiig deerees n harj chaddag hun met sanagddag. Mongol uls emegteichuudiin erhiig hamgaalah tal deer saingui bolovch inhenh business udridlaguud emegteichuud bolson n margah asuudal bish. Battulga dalduur mash ih handiv, demjleg uzuuldeg, tednii gen n bi tuunii huviin zardlaar 8 jil surch odoo ajillaj baina. Nadaas oor olon hun tuslamj guihad zorilgiig n sudlaad butsaltgui tuslamj ogch surgadag hun. ene udaad ediin zasag ba niigmiin halamjiin toloo 1 saya togrog taraahoog sanal bolgoson n business uhaaniih um. Odoo battulga saihan turshlagajaad irlee. daraagiin 4 jil ajillaval ezemshsan tuirshala aldsan aldaagaa zasah bolomjtoi. daraagiin huniig gargaj turshalagjuulj tsag aldah hereg bidend baina uu?
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
    • Oyungerelee business hii ajil hii(203.91.115.48)
      Hereggui bizdee
      2020 оны 11 сарын 26
    • Zail(203.91.115.48)
      Hutsoo Oyungereleee
      2020 оны 11 сарын 26
    • Иргэн(122.201.31.91)
      Бүү ТЭНЭГТ...
      2020 оны 11 сарын 26
    • Иргэн(122.201.31.91)
      Бүү тэнэгт. Очиж очиж энэ гурав бол хоосон ТОЛГОЙ... Х.БАТТУЛГЫГ дэвшүүлэхгүй бол АН ангал унана...
      2020 оны 11 сарын 26
  • irgen 1 (95.44.238.19)
    Battulga iin ongon deer ene hamag bulai ilersen , uridin ued n haagdsan baisan shuu
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Uls tur gedeg zorigtoi unaj bosoj temcej chadah hynii ajil.Amarjargal iim hyn bish.har amia bodson ulbugur amitan.manangiin luivarchin.Battulgaas uur hyn baihgyiee.Battulga uls orniihoo ard tymnii tuluu shudarga temcliig tuushtai yavuulj baigaa ulsaa hugjyyleh bodlogotoi hyn.Battulgiig demjicgeeye
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Amarjargal erunhiilugch bishee.uls ornii tuluu yuch hiihgyi. Hamgiin archaagyi erunhii said baisan.harin har amia buuciilsun amitan.songuuliin daraa yu gej cecerhej baisniig ne yzeerei.ynen nyyr carai ne ter.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Uls olniig udirdah gedeg Amarjargal shig humsaa nuusan bertegchin ulbugur hyn hiideg ajil bishee.erunhii said baij yuch hiigeegyi uuriinhuu hyrungiig l usgusun manangiin luivarchin.Battulga vol uls orondoo hiiye byte ehiin tuluu setgeltei zorigtoi hun.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Amarjargal bol byr bish shyydee.har amia bodson dald luivarchin.Temyyjin oil ne uh hural.zasgiin gazart baih estoi hyn.Oyungerel araoi byalchirdah baihaa.Odoogiin cat Battulgaas uur hyn baihgyiee.Hyrelsyhtei uur hyn ursulduud nemergyi.Elbegdorj Hyrelsyhtei niilsen dyr surat yum baina daa.Hyerlsyh manand yilchilj baigaa shyydee.bygdeeree shudarga esiig togtooh level Battulgiig demjih heregtei
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    Амаржаргал нь арай дээр юм даа. Тэмүүжин бол бүтэхгүй ээ. Сайхан яриад түүнийхээ эсрэг хийдэг л хүн.
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.75.170)
    Ардчилсан намд арай гайгүй боловсролтой , хулхидаад байхгүй голтой хүн нь Амаржаргал юм уу даа
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.126.90.85)
    Amarjargal y n gheec bucd hoer n bol zugeer niigmiin shavhryynuud uurdiiguu uh tom gj boddg um baih daa xench bish ych bish barlagyyd
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.58.140.225)
    Uur hun mafiin gar hul bish gantulga defacto gesen humuusiig songo uur songolt baihgui elbeg jenko gesen lalaruud 13jil mongoliig doroituulla
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.56)
    😂😂😂 БАТТУЛГААСАА ДОРДОНО ТЭХ ҮҮ ‼️‼️‼️
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.66.51)
    Uur humuus heregtei! hen ni ch tohirhgui! Amarjargal gedg hun chin! Batuul,Baavar,Gonchigdorj,Dorligjaw...bulelelinhn, turus tursn terbumtan! Oiyngerel ih hurlin gishund ch tohirhgui hun! Tur barih u?Temujin bur chadahgui!
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Тэмүүжин Оунгэрэл хоёр бүр хэрэгүй Алтанхуягыг нэр дэвшүүлэх хэрэгтэй
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Oyuka yemka 2 bol demii 2 (103.212.116.159)
    Oyungerel gadaad nuhurtei, temuujin yastani uzeltei. TgeheeeAmarjargal yim bna
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
    • Иргэн(66.181.161.65)
      Үгээ зөв бичиж сурч байж сэтгэгдэл бичээч. Чадахгүй юм бол ядаж Монгол,крилээр бичихдээ.Oyuka yemka
      2020 оны 11 сарын 25
  • Зочин (202.9.46.131)
    Үндсэн хууль өөрчилсөний дараа болж байгаа анхны ерөнхийлөгчийн сонгууль болхоор Баттулга нэр дэвших эрхтэй Харин АН мафижсан бүлэглэлийг хамгаалж өмгөөлж орогнуулж байдаг болхоор Баттулгаа жийх бодлого Элбэгдорж тэргүүтэн зохион байгуулж байгаа байж магадгүй бололтой
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.21.140)
    Оюунгэрэл авгай гадаад нөхөртэй. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд болохгүй ээ.
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
    • mongol emegtei(95.44.238.19)
      Mongold en zeregtseh nohor baina uu? nadad l alga aa ... bolovsrol muutai, het huuchinsag uzeltei, bas alsiig hardaggui erchuudtei boljee. bi bas gadaad nohortei shuu. mongold namaig tooh hun oldohgui baisan um... namaig ailiin hashaand hayad yavsan shuu
      2020 оны 11 сарын 25
  • Зочин (202.126.89.115)
    Аль нь ч хэрэггүй
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Дорж (64.119.26.224)
    Тэмүүжин чи бид 2 яаахна вэ. Эсгий хийх газар нохой хэрэггүй. Хууль зүйн яаманд очоод Цагдааг яаж холиолоо доо.
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
    • Иргэн(66.181.161.75)
      Хуулийн шинэчлэл хийх биш хөл толгойг нь алдуулсан даа тэмка
      2020 оны 11 сарын 25
  • АН гишүүн. (66.181.161.5)
    Х.Баттулгаас өөр нэр дэшигчийг тодруулсан тохиолдолд АН задарна. МоАХ нам болно.
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
    • (202.126.90.3)
      тийм шүү 👍
      2020 оны 11 сарын 25
Top