өдөр
шөнө
×

УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан уриалгын мөрөөр “М-Си-Эс” Групп ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн хандивлажээ

УИХ -ын дарга Г. Занданшатар өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д ажиллах үеэрээ гэр бүл, найз нөхдийн зүгээс цуглуулсан 20 сая төгрөгийг гэргий Г.Отгонгэрэлийн хамтаар тус төвийн хамт олонд хандивласан юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр тэнд ажиллаж буй эмч болон мэргэжлийн хяналт, хүчний байгууллагынханд хандаж талархал илэрхийлээд өдөр шөнөгүй ажиллаж буй та бүхнээ урамшуулах, нийгмийн халамжийг анхаарахын тулд үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн мэдэгдэж УИХ-ын бусад гишүүд болон томоохон аж ахуй нэгжүүдийг ХӨСҮТ-д хандив өргөхийг уриалсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан дээрх уриалгын мөрөөр Монголын томоохон аж ахуй нэгжүүдийн нэг болох “М Си Эс” группийн хамт олон санаачлага гарган цар тахалтай тэмцэж буй ХӨСҮТ-ийн хамт олонд 100 сая төгрөгийн үнэ бүхий  эмч, ажиллагсдын дархлааг дэмжих 3 сарын хэрэгцээний бүтээгдэхүүн, чухал хэрэгцээтэй байсан зарим тоног төхөөрөмжийг хандивлажээ.

Энэ талаар ХӨСҮТ цахим хуудастаа мэдээлэл гарган “М-Си-Эс” группийн хамт олонд талархал илэрхийлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.85)
    УИХ-ын дарга болон М СИ ЭС группын хамт олонд баярлалаа. Сайн үйлс улам дэлгэрч гай түйтгэрт өвчин зовлон хурдан арилах болтугай.
    2020 оны 11 сарын 22 | Хариулах
Top