өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Т.Доржханд сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсэд хандивлана 

Хөдөлмөрийн үндэсний намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд сүүлийн үед сахлаа ургуулах болсон нь зарим хүмүүсээс зохимжгүй гэх шүүмжлэл сонсож байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд ямар шалтгаанаар сахлаа ургуулсан талаараа цахим хуудастаа хуваалцжээ. 

Тодруулбал тэрээр, “Олон найз нөхдүүд маань төрийн ХҮН болсон тул сахлаа авахыг зөвлөж, санаа тавьсанд талархаж байгаа.

Нийгэмд эерэг хандлагыг бий болгохоор зорьдог #20К_клуб -ийн залуусын хамтаар энэ сард сахлаа хусахгүйгээр сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсэд хандивлахаар тохирсон юм. 

#ЭрХүн нэгэнт ЗА гэсэн бол буцах муухай гэдэг зарчим барьдаг тул Та бүгд ойлгож хүлээн авна уу. 

Төрөө хүндлэхгүй байна гэсэн шүүмжийг хүлээн авч байгаа тул 12-р сар гараад хусчихна. (Уг нь ч арьс амраад тухтай л юм.)

Эрчүүд маань энэ хөл хориог ашиглаад эхнэр хүүхэддээ цаг гаргаад, хоол хийж, хог новшноос салах болон гэр орны жаал жуул ажил оролдвол халбага пиво мөрөөдөх нь бага болдог юм байна” хэмээн бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Б.Мөнхжаргал (64.119.18.230)
    Яахав дээ, бас л нэг поп өсөн бойжиж байна бус уу. Зүгээр хараад өнгөр, дараагийн сонгуулиар ХҮН-ыг унагана биз. Одоохондоо АН-д хэрэгтэй шударга царайлж байгаад нэг кноп ч өгөх юм бил үү, хэн мэдлээ. Бас ч хугацаа байнаа танигдах байхаа.
    2020 оны 11 сарын 25 | Хариулах

Top