өдөр
шөнө
×

Уншуулсан баримтаар “хавьталд” орсон хүмүүсийг мэдэх боломжтой боллоо

Өнөөдөртөө багтаан "Ebarimt апп" ашиглан газар дээрээс нь бодит баримт (барааны зураг, үнэ) -ыг хүлээн авах системийг ажиллуулж эхлэхэд бэлэн болно.

Ингэснээр:

1. Хуурамч дуудлага, худал мэдээллийг хаах боломж шууд бүрдэнэ. 
2. Хөл хорионы цаг хугацаанд албан хаагчид заавал газар дээр нь хяналт шалгалт хийж тогтоохгүйгээр ажиллах боломж бүрдэнэ. 
3. Иргэн бүр үнийн хяналт тавих боломж бүрдэнэ.
4. Хяналт тавьж чадахгүй байгаа жижиг дэлгүүр, эмийн санг шууд хяналтанд байлгах боломж бүрдэнэ. 
5. Үнийн хэлбэлзэл болон зохицуулалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрээс шууд хийх боломж бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, үнийн хяналтыг иргэн бүр хийх нөхцөл бүрдэж байгаа юм.

Та тухайн бараа бүтээгдэхүүн зах зээлийн ханшаас үнэтэй байвал холбогдох байгууллагуудад мэдэгдсэнээр арга хэмжээ авах боломжтой. Тодруулбал, И-баримт апп (Update хийгээрэй) - Үйлчилгээ - Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар - Гомдол мэдээлэх хэсэгт нэвтэрч шууд үнэ, зургийг баримтжуулж өгсөнөөр корона илэрлээ гэхэд тухайн уншуулсан QR кодоор тань цаг минут, эргэн тойронд байсан бүх хүнийг шууд хэн нь хэн бэ гэдгийг мэдэх боломж бүрдэнэ гэсэн үг.

Нийслэлд 17000 цэг (дэлгүүр, зах, худалдааны төвүүд) Орон нутагт 9000 цэг дээр QR code уншуулах боломжтой. Та дэлгүүрээс худалдан авалт хийхдээ л QR-аа касс, худалдагчийн хажууд И-баримт дээрээсээ шууд уншуулах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР, ГААЛЬ, ТАТВАР, САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top