өдөр
шөнө
×

Өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулах шийдвэр гаргалаа

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хүнс хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан талаар танилцууллаа.

Тэрбээр "Өчигдөр 23:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан.

Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2,000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ.

350 орчим том маркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалаа хүргэж өгнө. Гэр хорооллын алслагдсан дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа хийх шийдвэр гарсан.

Цаашдаа хүнсний худалдаатай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гариг гэхэд бүртгээд дуусвал бүх машин уг системээр холбогдож тодорхой цагуудад ажиллах юм" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.186.179)
    хэд хоног чамгүй зүдэрлээ одоо л нэг зөв талруугаа чиглээсэй
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Zochin (66.181.176.193)
    Sumyabazariig soliyoo ugaasa boxchuull barildaall yavjiixdaa taarsan xumuushdee .
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Zochin (66.181.176.193)
    Gadnaas zaxialsan baraaga avmaar bnshdee .. cargo ajilluulaache ted nar oorsdoo xurgeed ogiishdee
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.116)
    Тэнэг даргаас болж бүгдээрээ хүнд байдалд орохвий дээ
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.22.150)
    Эргүү малнууд хотын тэнэг дарга нараас болж халдвар улам тархаж байшаа шүү
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (139.5.217.179)
    yer n ter n deer.mash muu manager gej bdg bol ter n tur bdg gesen unen shu neeree.
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (202.9.40.145)
    ямар ч хурдан шийдвэрээ өөрчилдгийн.Ичдэггүйн байхдаа олон хүний ажил цаг зав уур бухимдлыг төрүүлчихээд
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Сумтай гар (66.181.161.81)
    Сумтайбазарыг зайлуул
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.53)
    QR системд яаж холбуулах вэ
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
Top