өдөр
шөнө
×

Ж.Энхбаярыг Шадар сайд болгохоор ярьж эхэллээ

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллах болсон.

Тэрээр коронавирусын халдварыг улсдаа алдаж Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа Дархан Сэлэнгийн бүсэд Улсын онцгой комиссын Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.

Ингэж ажиллах хугацаандаа тэндхийн Онцгой комиссын ажлыг чадварлаг удирдаж, зохион байгуулалтад оруулан, хариу арга хэмжээг яаралтай авснаар зохих үр дүнг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Дарханд очиж ажилласан хэдхэн хоногийн хугацаандаа Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараас илүү хурдтай, хараатай алхмуудыг хийлээ гэж улс төрийн хүрээнд үзэж байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор Ж.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар томилуулъя гэдэг санал улс төрийн хүрээнд гараад эхэлжээ. МАН-ын нэр бүхий гишүүд энэ саналыг Ерөнхий сайдад уламжлах бололтой.
 
ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Бат дорж (202.126.89.156)
    МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГТАЙ ҮЕ ТОХИОЛДХОД ДАЙНЫ ҮЕИЙН БАЙДАЛД ЯАЖ УЛС ОРНЫГ ОРУУЛХАВ АРД ИРЭГДИЙГ ЯАЖ ХАМГАЛХАВ ГЭДГИЙГ БОЛОВСРУУЛЖ ААЙРМИЙГОРЧИН ҮЕИЙН БАЙЛДААНЫ ЗЭВСЭГ ТЕХНИКЭЭР ХАНГАХ ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ УХАМСАРТ АМИДАРЛАА ЗОРИУЛСАН ХҮНИЙ ХҮҮ ШҮҮ ДЭ УДАМСАЙТЫН ҮР СҮҮТ ГҮҮНИЙ УНАГА ШҮҮ ХҮНИЙГ ДАГУУЛДАГ ХҮНЭЭР ХҮРЭЭЛҮҮЛДЭГ ХҮН ГЭЖ ӨӨР ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМАА ЭНХ БАЯРЫГ БАЙХАД ОНЦГОЙ КОМИСЫН АЖЛЫГ ХИЙХ НЬ ИЧМЭЭР ЮМ ДА
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Ждү шааж л нэр нүүрээ баастсан болохоос жинхэнэ монгол генералын хүү (66.181.161.73)
    Иргэн
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.115.55)
    Энэ ЗГ бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адил болгооч Энэ хүнд үeд 350 мянган төгрөг амь зогоож ч хүрэхгүй байна Бид тарж явж өвдөж өлсөж үрэгдэж дуусах нээ
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
    • зочин(103.57.92.222)
      төлсөн даатгал чинь бага учир илүү төлсөн хүнтэй ижил болж болохгүй бүх тэтгэвэрийг ижил нэмэх хэрэгтэй ,яахав саяаас дээш тэтгэмжтэй хүмүүс амьдрах чадвартай тул саяаас доошхыг нэмэх хэрэгтэй
      2020 оны 11 сарын 21
  • Зочин (202.126.88.161)
    Сагсуу Содбаатарыг сольсон дээрээ ажлаа мэддэггүй. Амьдрал мэддэггүй. Ард түмнээс тасарцан тэнэг тэнэг шийдвэр гаргадаг
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
    • зочин(202.179.10.26)
      Алдааг нь халуун цэг дээр ажиллуулж цусаар нь цайруул
      2020 оны 11 сарын 20
  • зочин (202.126.89.145)
    Энхбаярын зөв
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.119.61)
    Jidu chin gar bizdee Muu Er daind huuruv gedeg l bolj bh shig bndaa we zailuuuldaa chaavas
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
Top