өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Парламентын босгоор алхаад орох азын сугалаа шиг амархан байж болно. Төр барьтлаа тохой хол, олны хайрыг харцтай нь даатлаа төө хол шүү, Г.Дамдинням аа!

Энэ бид хоёр улстөрч болтол зай ч байна, лай ч байна, тэр цагдаа зүгээр орхиорой, хөөе!

Канадад уул уурхайн мэргэжлээр сурсан залуу Дарханы тойрогт нэр дэвшсэнийг сонсоод урамшсаныг яана. Залуу хүн хөгжлийн зам засалцах гэж хэл үгтэй хэцүү салбарт зориглоод ороод ирлээ шүү гэж хаа хаанаа нээлттэй угтсан. Тэгсэн манай Бат-Эрдэнэ аваргаас дор, өнгөрсөн зууны өгөр толгой болж таарлаа. 

Цагдаа намайг 30 минут саатууллаа гээд УИХ-ын танхимд Хууль зүйн сайдад хов зөөгөөд, хошуу унжуулаад зогсож байдаг энэ ямар цэцэрлэгийн хүүхэд үү? Цагтаа улсад завсаргүй 10 түрүүлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ УИХ-д анх орж ирээд, ярих гэж түгдчээд, ойлгох гэж оорцоглоод, нөгөө хэдэн парламентын сэтгүүлчид л засч, залруулж, шоглож, шордсоор байгаад улстөрч болгож авсан юм даа. Аварга харин мэх даадагтайгаа адил үг даана, үйлдэл даана. Гэмгүй инээгээд л дөрвөн жил суралцсан даа. Дараагийн сонгуулиар дахин УИХ-д орж ирэхдээ чамбай болчихсон, ярина гэж яралзуулж, илтгэнэ гэж иш үзүүлж, сэтгүүлчид "Дуугүй гишүүн хэлд орлоо" гэлцээд бараг л өмнөөс нь баярлаж байсныг санадаг юм. Ийм нэртэй нийтлэл ч өдөр тутмын сонинд гарч байсан даа. Ямартаа Ерөнхийлөгчийн сонгуульд хэлэмгий Элбэгээтэй өрсөлдөөд, хэдхэн оноогоор хэцүүхэн тавиулж байхав. За бусад алдаа оноог нь орхиё. 

Гэтэл өнөөдөр шинэ залуу үеийн шижигнэсэн төлөөлөл, гадаадад боловсрол эзэмшсэн Дамдинням маань тас далийгаад, таг дүлийрээд явчихлаа. Цагдаад хоргоолгосон гэнэ ээ. Цааш нь хов зөөв. Цаанаас нь Нямбаатар "Цагдаад хариуцлага тооцно" гэж байх юм. Хөөе тэр цагдаа тайван орхиорой, та хоёр. Ганц үс толгойноос нь унагаад, ганц төгрөгийн цалин хасаад үзээрэй. Томроод, тодордоггүй энэ мэтийн гишүүдийнхээ зургийг томоос том хэвлээд цагдаа нартаа өгөөд гаргах юм уу, эсвэл? Та нарыг дөрвөн жилийн дараа сонгогдох ч юм уу, үгүй ч юм уу, парламентын танхим орхиод гарахад наад цагдаа чинь зам дээр ажлаа хийгээд албаа үүрээд үлдэнэ шүү. 

Бас "Би УИХ-ын гишүүн хүн" гэчихжээ. Ёстой Дамдинням бид хоёрыг хүн болгон таньж, нохой болгон боргож, УИХ-ын жинхэнэ гишүүн, улстөрч шиг улстөрч болтол зай ч байна, лай ч байна. 

Төрийн түшээ юм бол "Улс амгалан хонов уу, цагдаа цэргүүд маань хувцас сайтай юу, цас орчихлоо, хэрэгтэй юм юу байна" гэдэг байгаа даа. Наана чинь Дархан аварга тулдаа данхайж суусаар байгаад алдаатай оноотой гишүүн болсон юм шүү. Нөгөө нэг танил инээдээрээ инээгээд л, эхэндээ ч үг гээлгүй бичээд уншаад суудаг байсан даа. 

Парламентийн босгоор алхаад орох азын сугалаа шиг амархан байж болно. Төр барьтлаа тохой хол, олны хайрыг харцтай нь даатлаа төө хол шүү. Парламентийн танхимд мөнхрөх гэж байгаа биш, пялдагадуулах юун дуртай юм. Гишүүн ч байсан, хэн ч байсан гишгэдэл болгоныг чинь хардаг хянадаг төртэй, түмэнтэй гэдгээ санаж яв хөөе. 

Цагдаатай заргалдаж байхаар уул уурхайн инжинаар юм бол 40 жилийн дараа урд хөршийн хэрэглээнээс шахагдах гээд байгаа энэ их нүүрсийг яахаа бодож технологи энэ тэр судалж, үнэ цэнэтэй байгаа дээр нь мөнгө болгоход мөнчгөрөө ажиллуулж, холбогдох хууль дүрмээ зохицуулдаггүй юм уу. Цаана чинь хятадууд 2060 он гэхэд нүүрсийг хэрэглээнээс бүрэн халж, carbon neutrallity технологид 100 хувь шилжинэ гэдгээ зарлачихлаа, Дамдинням аааа, Дамдинням ааааааа!

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Zoshin (66.181.161.99)
    Monsh saihan hellee bvr egdvvtseed baisan um ene zaluu ooriigoo oloogvi bna toriin tsagdaa sain ajilj bna geh baital gongignood
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочиг (202.179.24.204)
    Эмүжин минь бичээд байгаарай
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Тоншуул (202.9.40.48)
    Хоосон цээжээ чамад диплом гэж нэг юм байгаа юу халтар хултар хар ярианы хэлийг КАТийн опретарууд ч эзмэшчидэг юмшүү.Чи тэр орноос юу сурваа?? манай эндээс ахиад чи байхгүй шүү
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.119.93)
    Tengeriin amitan bolchloo geed bodchihjee yag odoo tsagdaa heregtei bna shuu
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.80.109)
    Эмүжинд баярлав.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.178.106)
    Yg yg uuriiguu haan bolchloo gej bodoogui biz
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.16.7)
    Ёстой гоё хэллээ хаха.гишүүнцэрийн өмнөөс ичиж үхлээ ёооё
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Damdin (192.82.73.104)
    Enii orond Darhanaas Tordoin Ganbold garah bsan um Ganbold tsagdaa nart tuslaal guij yavaa daa Yamarch bsan gob zuuhgui
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Жжж (139.5.219.54)
    Нялхасын өвчин шүү.залуу хүмүүсээ дэмжинэ гээд байдаг бандааш энэ 2ийг хар.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.18.213)
    Манай АУДС ийн захиралыг 1 курс оюутан жижүүр оруулаагүй , хичээл эхлэх цаг болсон гэл хаахад жижүүр багш нар захирал аа танихгүй бна уу гэхэд Захирал маань оюутны зөв 1 курсынхэнтэй уулзаж танилцаагүй миний буруу гж билээ
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.200)
    Сэтгүүлч үнэн зөв, шулуун шударга, хов зөөсөн хоёргүй зангүй бодол саналаа зөв илэрхийлжээ. Дэмжиж байна. Зүй ёсны албан үүргийнхээ хүрээнд шаардлага тавьсан цагдааг зүгээр орхиж үзээрэй. Яг одоо Монголд Дамдиннямаас цагдаа нь хэрэгтэй байна шүү.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
    • (66.181.161.100)
      Эмүжинд баярлалаа
      2020 оны 11 сарын 20
Top