өдөр
шөнө
×

Яллагдагчаар татагдсан Ц.Элбэгдорж вакцин олж ирэх нэрээр Монголоос оргон зугтахаар санаархаж явна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт,

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт,

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт,

2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт тус тус буруутган шалгаж байгаа юм.

Эх сурвалжийн зүгээс түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн гэдгийг хэлж байна. Энэ утгаараа Ерөнхийлөгч асанд холбогдох шүүх хурал тун удахгүй товлогдож мэдэх нь.

Гэтэл тэрээр өөрт нь холбогдох шүүх хурал ойртсонтой холбогдуулан Монгол Улсаас гарах гарцаа эрэлхийлж эхэлжээ. Тэрээр үүнийгээ “Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, ДЭМБ, НҮБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх” гэх тойруу үгээр илэрхийлээд авсан байна.

Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж вакцин олж ирэх нэрээр хилийн дээс алхаж Ч.Сайханбилэгийн нэгэн адил Монголоос оргон зугтаах бодол агуулж байж болзошгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан түүний жиргээний талаар “Вакцин Монгол Улсад олдоно, зүгээр! Улсаасаа өөрийгөө дээгүүр тавьдаг энэ эго нь хэт байгаа юм. Энэ нөхөр Монгол улсаар л нүүр хийнэ биз дээ хаана ч гэсэн” гэх үгийг цахим хуудастаа бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (188.109.81.214)
    Ulsiin ner barij guilgachlaad buur surchihsan. Olon uls Mongol gej medehees tarvagan tahal chamaig hen ch medehguishde
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
Top