өдөр
шөнө
×

М.Оюунчимэг: Ж.Сандагсүрэн дарга худлаа мэдээлэл өгөхөө боль. Ажилдаа анхаарч ажиллахыг танд сануулъя!

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Засгийн газраас авч байгаа арга хэмжээ хүндээ хүрэх, үр дүнд хүрэх нь нэн чухал байна. Тийм учраас хатуу хөл хорионы зэрэгцээ мэдрэмжтэй зөв зохион байгуулалт чухал байгааг анхааруулж хэлье гэж бодож байна. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс эргэж буцсан шийдвэр гаргаж иргэдийг бухимдуулж байгаа энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй байна.

Хоёрт нь, гэр хорооллын айлуудын түлшний үнэ өсч байна. Тэгэхээр түлшний үнийг нэг удаа бууруулах, түгээлт дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ гэдгийг асууя.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Нүүрсний түгээлт нодлин жилийн жишгийн дагуу явагдаж байгаа. Нүүрсний үнэ өссөн явдал ерөөсөө байхгүй. Эрдэнэс таван толгой компани дээр үйлдвэрлэгдсэн түлшнүүд бүх цэгүүд дээр 3750 төгрөгөөр очиж байгаа учраас үнийн өсөлтийн талаар ямар нэгэн асуудал гарахгүй байгаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сандаг-Очир дарга худлаа мэдээлэл өгөхгүй шүү. Газар дээрээ юм гуйвуулагдаад байгааг анхаарч ажиллахыг танд сануулъя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Top