өдөр
шөнө
×

Анхан шатны шүүх Г.Загдааг хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн үзэж зургаан жилийн хорих ял оноолоо

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Загдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 

мөн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 

мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 / Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  

2. Шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.

ЭХ СУРВАЛЖ: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.36)
    Энэ хүн ариа ийм хэрэг хийгээгүй байх гэж эргэлзэж байна нийгмийн хамгийн эмзэг оюун санаа болон болн хөгжлийн бэрхшээлтэй архиний хамааралтай олон хүмүүсийг хооллож ажлын дөртэй болгох гэж зөв амьдраасай гэж энэ 2 хүн зүтгэсэн байх энэ хүмүүс төрийн л хийх ёстой ажлыг хийж олон нялх хүүхдүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс хамгаалаж байхад бид энэ хүмүүсэд дэндүү муухай хандаж байна даа манай цагдаа шүүх прокурор нар яагаад яллах гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна хувь хүмүүсэд зан харьцааны доголдол байсан л байх эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүмүүстэй нял гэж хэн ч харьцдаггүй ёр нь хаана хаанаа бодолцож ял зэмлэлгүй ядахдаа торгож болдоггүй юм уу өрөгдөл өгсөн Халиунаад тал засаж үйлчилээд байгаа юм уу гайхах юм ядахдаа эн э 2 хүний хүний төлөө хийж байгаа ажлыг нь тэр олон хүүхдүүдэд цэцэрлэг хүртэл барьсан дотроо эмч ажиллуулдаг ийм үлгэр жишээ газар байхгүй шүү
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
Top