өдөр
шөнө
×

Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэддээ уриалж байна

Монгол Улс  “ковид-19” цар тахлын тархалтыг хязгаарлах зорилгоор 2020.11.12 өдрөөс 2020.11.22 өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын захирамжаар:

  • Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай горимд шилжүүлж өглөө 6:00-10.00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэх,
  • Согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй  газруудын ажиллах цагийн хуваарийг 07:00-21:00 болгох,
  • Бөөний төв, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 6:00-19:00 цаг болгох, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо.  

 Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэддээ уриалж байна 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top