өдөр
шөнө
×

“Шахаа”-нд орсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрээ гаргажээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх үү. Аль эсвэл Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч шинээр сонгогдох уу. Үүнийг монголчууд бид 2021 оны зургадугаар сард шийднэ.

Учир нь АН талаас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь бараг тодорхой болжээ. Харин түүнийг сөрүүлж МАН хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

МАН-ын дарга нар бараг л УИХ-ын сонгуулийн маргаашаас энэ асуудал дээр тархиа гашилгаж ирсэн. Бүр хэд хэдэн янзаар хувилбар гаргаж үзсэн байна. Судалгаа ч хийжээ.

Эх сурвалжийн мэдээллээр гурван хувилбараар 2021 оны сонгуулийг зурж үзжээ.

Нэгдүгээрт, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нараас эхлээд хэд хэдэн  “зөөлөн” хүнийг нэр дэвшүүлэх хувилбарыг ярьсан байна. Ингэвэл МАН ялагдах магадлал өндөр. Хэрвээ нам нь сонгуульд ялагдвал намын дарга У.Хүрэлсүх, түүний баг хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой болно. Ингээд энэ нь муу хувилбар болж таарчээ.

Хоёрдугаарт, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй өнгөрөөх бас нэг хувилбар ярьж, судалсан байгаа юм. Хариу нь бас тааруухан гарчээ. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй өнгөрөөчихөөр 2024, бүр 2028 оны УИХ-ын сонгуульд амжилт гаргахааргүй судалгааны дүн гарсан байна. Ер нь намын рейтинг босох аргагүйгээр унах магадлал харагдсан гэсэн үг. Бас намын дарга нарт ч халтай байх нь тодорхой.

Гуравдугаарт, МАН ирэх сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцвол яах вэ гэдэг хувилбарыг тооцоолж үзжээ. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд л нам дотор нь эсэргүүцэгчид элдвийн жигүүр, холбоо байгуулаад гарч ирнэ. Хатуу үзэл баримтлалтай хийгээд намын эрх мэдлийн гадна үлдсэн гишүүд нь ийм зохион байгуулалтад орж, хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ. Тиймээс ингэвэл нам нь 100 жилийн ойн дээр тарах дээрээ тулж магадгүй хувилбар болж таарчээ.

Харин хувилбар бүрийн нөгөө талд “...Яаж ч орхисон морь л буугаад байна” гэдэг шиг  “...Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших хэрэгтэй” гэсэн “дүн” гараад байжээ. Өөрөө болохоор өнгөрсөн хугацаанд “...Нэр дэвшихгүй” гэж гэдийчихээд байсан байна.

Яагаад гэвээс У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн жил Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын албан тушаалд баахан бяр нэмчихсэн. Ерөнхийлөгч болсноос Ерөнхий сайд байх нь илүү гэдгийг мэдэрчихсэн аж.

Гэхдээ хэдэн сарын турш бүх хувилбартай танилцаж, нэлээд бодож байгаад арваад хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэрээ албан бусаар гаргасан байна.

“...Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг дээр дурдсан бүх хувилбарын дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд ч үгүй, намын дарга ч үгүй үлдэх үр дүн харагдсан.

Яг үнэндээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хэлбэрээр оролцсон хамаагүй, ялагдах л юм бол мань хүний бүх суудал ганхаж, бүр өөрөө суудлаасаа унах нь гарцаагүй юм. Ямар ч хувилбараар бодсон У.Хүрэлсүх жилийн дараа өдийд гэхэд МАН-ын даргын суудал дээр байх боломжгүй юм.

Тэгэхээр У.Хүрэлсүх өөрөө өрсөлдөөд унавал унаж, ялбал ялаад явъя гэдэг шийдэлд хүрсэн болж таарч байна.

Гэхдээ МАН-ынхан даргынхаа энэ шийдвэрийг одоогоор ихэд нууцалж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Иргэн (43.242.243.245)
    Эхлээд цар тахал аа шийдчих, амьд сэрүүн байвал албан тушаал болно ш дээ, ер нь чадваргүй л харагдаад байгаа шүү
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Эксперт. (202.55.188.34)
    МАН-аас хэн ч дэвшсэн иргэд дэмжихгүй. Иймээс Хүүк ЕС- аараа үлдсэн дээр. Хал болохгүй нэг хүн дэвшүүлчих.
    2020 оны 11 сарын 13 | Хариулах
  • балт (66.181.190.195)
    яг ерөнхийлөгч болж харагдаач сонгохгүй ш дээ. ЭБИ г нухаж чадөагүй цагт ард иргэд сонгохгүйгээ мэдэж бгаа. харин Ганбаатар Буянгийн Жагаа гм арай өөр харагдах биз
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Болио хөөе пизда...
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Болио хөөе пизда...
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.52)
    Odoo bolnoo yi hiihiin aygvi bol haan bolno geh we dee
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • эмээ (103.229.122.117)
    МАН - н ретинг өдрөөс өдөрт унасаар байна.ЕС худлаа попордгоосоо болоод аль эрт ард түмэн тоохоо больсон.Анх болоход нь итгэлийн нүдээр харсан Одоо түүгээс юу ч хүлээгээд нэмэргүй .
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
    • Зочин(66.181.190.225)
      Зайлах хэрэгтэй
      2020 оны 11 сарын 11
  • zochin (64.119.21.196)
    zailaa
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Хэнийгньнч сонгохгүй үхсэн нохойн оцгорууд
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.161.96)
    одоо хүрэлсүх ч больё энэ хүн юу ч хийхгүй гээ харууллаа
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
Top