өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, “Моннис”-ын Б.Чулуунбаатар нар дааж давшгүй шуналаасаа болж “461” -т залрах нь нэгэнт тодорхой болжээ

“Моннис” группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар гэх эрхмийг төрийн томчуудтай хэлхээ холбоо сайтай нэгэн гэж ярилцдаг нь оргүй хоосон үг биш. Тэр ч утгаараа Моннис групп төрөөс зарласан өндөр мөнгөн дүнтэй тендерүүдийг хуугаар нь хамдаг байх хэмээн хардаж байна. Б.Чулуунбаатар гэх эрхмийн  тухайд аль 2000 онд л Н.Энхбаярыг Монголын хаанаар өргөмжлөгдөн мандаж явахад нөмөр нөөлөгт нь багтаж явсан гэх юм билээ. Өдгөө ч тэрээр энэ цагийн нэр нөлөө бүхий эрх мэдэлтнүүдтэй дөрөө харшуулан явна. Эндээс харвал Б.Чулуунбаатар аль ч төрд нүүртэй нэгэн бололтой.

Харамсалтай нь сүүлийн үед Б.Чулуунбаатар дааж давшгүй шуналаасаа болж тун ч барцадтай явах болжээ. Учир нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг хотын даргаар ажиллаж байх хугацаанд түүнтэй үгсэж 65 мянган долларын сургуулийн автобусыг ( МҮХАТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшингийн мэдэгдлийг иш татав) БНХАУ-аас 130  мянган доллароор оруулж ирэн төрд “шахсан” нь хамаг амьтны уур цухлыг төрүүлээд зогсохгүй хуулийн байгууллагын анхаарлыг ч бас өөр дээрээ татахад хүргэчихжээ.

65 мянган ам.долларын автобусыг хоёр дахин нугалж төрд шахсан гэх энэхүү асуудлын цаана авилга, албан тушаалын хэрэг байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энэ ч утгаараа  уг хэргийн мөрөөр АТГ лавхан явж ороод С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарыг шалгаж байгаа гэдгийг баттай эх сурвалж хэлж байна.

Зарим хэвлэлд мэдээлснээс харахад нэг бүр нь 130 мянган ам.долларын үнэтэй 200 ширхэг сургуулийн автобусыг Нийслэл худалдан авахдаа ямар ч тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Моннис групп”-ын харьяа “Моннис моторс” ХХК-д давуу байдал бий болгон олгожээ. Бүр нийт автобусны мөнгийг “Моннис моторс”-т шилжүүлсэн байсан гэх мэдээлэл ч чих дэлсэж байна.

С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарын хоршил энэ хүрээд өндөрлөсөнгүй. С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн цагдаагийн газарт 92 ширхэг, Нийслэлийн эрүүл мэндийн газарт 40 автомашин худалдан авах ажиллагааг мөн л ямар ч тендер зарлалгүйгээр нөгөө л нэг Моннис группын охин компани болох Моннис Моторс ХХК-д олгож байжээ.

Уг автомашинуудыг С.Амарсайхан Хотын даргын суудлаас бууж УИХ-ын гишүүн болсны хойно буюу 2020 оны наймдугаар сард Моннис моторс ХХК Нийслэлд хүлээлгэж өгчээ.

Уг нь бол Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны Худалдан авах ажиллагааны 2020 оны 5-р сарын 25-ний өдрийн төлөвлөгөөнд дээрх автомашинуудыг худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлана хэмээн С.Амарсайхан өөрөө тусгасан байжээ. Гэтэл тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан ямар ч тендер зарлалгүйгээр гэнэтхэн л баталсан төлөвлөгөөгөө зөрчин 12 тэрбум 355 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Моннис группт өгчихсөн байна.

Энэ мэтээр С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарыг ухаж шалгавал овоо  их юм  гарч магадгүй нь. Учир нь “Хүрээний бузрыг ухвал далай, далай...” гэдэг лугаа С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарын наанаа гэм зэмгүй мэт харагдах нөхөрлөлийн цаана улсыг хохироосон асар их гэмт үйлдлүүд нуугдан байж болзошгүй байна.

Төгсгөлд нь хэлэхэд цагаан захтнуудад ихээхэн халгаатай байгаа энэ цаг үед С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарын хэргийг АТГ ямар нэгэн нөлөөнд оролгүй шударгаар шалгаж чадвал  улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр тэд тун удахгүй 461-р анги руу ачигдах нь тодорхой юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (202.55.188.43)
    Ккк Ийм их шунлын Хүүдийнүүд яаж ингээд зүгээр яваад байдийн бнэн??? Саяхан нэг утас хуогайлсан хүүгийн ээжийг та нар алчихаа биздээ???? Хурдан улсад хохирол учруулсан бол шийдвэрлэж төлүүлээд ялыг нь өгөөч???!!! Ядарсан ардаа мөлжиж дуусахгүй ямар их нүгэл үйлдэж яваад бхйлын??? Ардын амь нас хэхэгцээгүй болсон нийгэм юмуу??? Шударгаар шүүж АТГ -Г ЫН НЭР ХҮНЛИЙШ ОЛИГТОЫ АЬЧ ЯВААЧ????!!
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.182.102)
    Амарсайхан хотын даргыг Ерөнхийлөгчийн худ гэж сонссон.
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • шулуун (188.168.154.176)
    Амарсайхан гэж нэг ам нь зуурсан хулгайчыг Хурэлсуг гэдэг шуналтай новш хувааж завших гэж хотын даргаас хучиндэж томилсон ..одоо бүгд ял завшуулах арга л хайна энэ хуурамч МАН тор барьж байгаа цагт яаж ийгээд л хэрэг завшуулна.гэхдээ унэн улдэх л болно
    2020 оны 11 сарын 22 | Хариулах
  • Хэлэхч үг алга (202.179.10.106)
    Налайх Багануурын сонгогчдоо мангар болохоор ийм луйварчинг сонгосон юмуу
    2020 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн санаатай юм (202.126.89.193)
    Энэ төрд ажил хийж б га хүмүүс лав эгүүл хүн байхгүй болсон нь тодорхой болжээ өөрсдөөч арай болхоо байлаа гэдгээ мэдхээрээ зугтаах юм шиг б на хүний шунал өөрийгөөл хөтлөөд явдаг гэж учир мэдэх хүн хэлдэг юм шүү
    2020 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.55.188.89)
    амарсайхан новш амар их шуналтай хулгайч даа...одоо ах дүү нар бүгд ял завшуулах гээд язагнах биз
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • иргэн (192.82.70.207)
    энэ амарсайхан яавч сайн хүн биш гэдэгийг ард түмэн эрт мэдээлсэн.ах дүүс нь нам намд хуваагдан альч засгийн үед улсыг цөлмөж байгаа нөхөд. зайсан толгойг яав. туулын бургасыг яав. энэ бүгд яригдаад байхад МАН дэвшүүлээд л байгаа. одоо хэргээс хамгаална даа.
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Zochin (202.9.40.166)
    Hudlaa jujigchid tabilttai jujig togloh yum da edej uuhiign medseer bj tomiluulaad tabichaad idsniihn daraa hudlas neg shiitgsen boloodl maniusiig buir yuch medehgui malnuud gej boddog shaachihsan bandi nar da danarsan hulgaichuudiig bugdiin buidaj albal taarna
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • z (192.82.70.206)
    hiij buigaa hemlehee bolioochee gadagshaa bish dotooddoo um oruulj irj bn ashiggui ajillana gej yu vaihuu turees bairnii buh zardal tsalin huls uramsvuulal gdl buh zuilee shingeene shudee um hiij uzeegui humuus ih bainaa hetsuu shdee undsen une deer nemelt tonoglol zahialhaar nemegdeed baih bolno bas zamiin zardal ene ter gd gaigui l une bn shuudee gol mnii chnii nyalh huuhduudiig zuuh unaa shuudee iim ajil hiihgui zugeer awaad idej uuj gadaad ruu gargaj bgaa humuus zundoo bgaad bn ted n hemlegdeh amar umaa
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
    • Хуйнаа (202.9.46.1)
      Сда минь чи өмнөөс нь боож үхэх хэн юм. Амөнд чинь мантуу чихвэл таарна.
      2020 оны 11 сарын 10
  • Зөв мэдээлэл (202.9.40.165)
    Моннисын энэ нөхөр бол юун м си эс. жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан гэгч бол чулуунбаатар
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.64)
    Энэ муусаын төрд гарсан түрүүхий бөөснүүд үнэхээр давахч ээ бүхдийг нь тэнгэт наргэх байлгүй лээ бузарууд
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • ZOCHIN (66.181.182.238)
    ter zasag ni shalgaj arga hemjee avahgui bol Avdag gazar ni hun buriin dototr baidag yum shuu Tuuniig sav gedeg
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Samarsaihan gejugaashd (202.9.46.48)
    Oligtoihon shalgaad ilchleed uguusei ATG
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.203)
    хэдэн жилийн өмнө хогны машин гэж нэг цэнхэр хөгийн юм оруулаад бүгд жил хүрэлгүй эвдэрсэн арай энэ нөхөр оруулаагүй байлтай . тодруулна уу сэтгүүлчдээ
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
    • (202.126.88.235)
      2013 онд 72 ширхэг хогний машин оруулсан бүгд жил бололгүй эвдэрсэн . запас нь хятадад олдохгүй тийм хог новш байсан гэж бичсэн байна .. харсан үнэхээр эвгүй машин .. яасан хүний үнэргүй тийрэн бэ . бидний хөрөнгө биздээ
      2020 оны 11 сарын 10
    • бат (202.126.88.235)
      хогний машин
      2020 оны 11 сарын 10
    • (202.126.88.235)
      ийм
      2020 оны 11 сарын 10
  • Зочин (64.119.21.55)
    Амарсайхан бол тдэж ууж ханахгүй шүү дээ
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.73)
    Амаа мэд лаларуудаа та нар муусайныг бодвол хийсэн бүтээсэн юмтай хүн яасан луйвар нь зогсчихоод баларч бна уу луйвардаж авсан газраа буцааж улсад алдаад баларч бна уу эсвэл өөрсдийнхөө санааг бичээд бна уу
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
    • Мэтгэлцээг (202.179.10.106)
      Чамд май гэж хэлье. Танай МАН ынханы үнэн төрх.
      2020 оны 11 сарын 10
    • (202.9.46.48)
      Samarsaihnii suganii 1 shirheg us yvjiind end. Uleegeed yvuul
      2020 оны 11 сарын 10
    • Хахаххха (202.9.40.42)
      Хахахахаха
      2020 оны 11 сарын 10
  • Зочин (66.181.187.243)
    Amarsaihnii shunal ene hureed zogsoogui baih oo! Uneheer shudraga shalgadag yum bol gazriin asuudal ch biidee. ...
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.161.46)
    Unen bhaa ed nariig shalgaad shorond hiih chadaltai shudrag shuuh,tsagdaa daan ch mongold baihgvin haramsaltai zugeer sensaats ajil hiij bgaa ner tudii shvv
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.120)
    Амарсайхан, Чулуунбаатар нарыг мөнгө угаасан асуудлаар даруй шалгаж ялыг нь үүрүүлэх хэрэгтэй.
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.221)
    Hudlaa yum bvv oruul
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.251.93.123)
    Hariurslagiig n uuruul ene Amarsaihan-d!
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • hmn (66.181.161.116)
    huuli zuin yamnii tawilgiin tender bas ymarch tendergui company tawilga niiluulsen baidag . buur tosowt ortogiin deed uneer neg mongo ch hasalgui geree hiisen baidag . shunal ni gej dalai ymaa
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
    • (202.9.40.23)
      Shuluunzorigt, Chuluunbaatar Ah duu 2 ih l olon huniig hulhidsan daa luivardaj olson mung ni hool boldog l yum bh daa...Mongol ulsad bi hamgiin sai umguulugchiin fremtei gej tomordog. Mongol ulsiin huuli tednii umnu huchin muhusdunu gejuu...
      2020 оны 11 сарын 10

Top