өдөр
шөнө
×

Х.Бадамсүрэнгийн томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд гэгчийн тансаглал хэрээс хэтэрчээ

Сүүлийн үед зарим хэвлэлд Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд гэгчийн өндөр үнэтэй түрээсийн байрны талаар шагшин бичиж байна. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга гэж андуурагдаад байгаа Д.Баярболд хэмээгч нь тус үйлдвэрийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг нэгэн юм байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнтэй ойрын хамаарал бүхий нэгэн гэнэ. Иймдээ ч Х.Бадамсүрэнгийн тушаалаар Д.Баярболд 2018 онд Улаанбаатар хотоос ногоон гэрлээр шууд томилогдон Бээжинг зорьж байжээ.

Улмаар Д.Баярболд 2018 онд Бээжинд очсон даруйдаа Бээжин хотын Чао Янг дүүргийн Мөнгөн цамхагт байрлах Эрдэнэт үйлдвэрийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын 1512 тоот өрөөг 80 сая төгрөгөөр засуулжээ. Ингэж засвар хийлгэснийхээ дараа өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн мебель тавилгууд авч тавьсан гэх баримт ч байна. Шинээрээ шахам байрыг засах болсныг зарим хүмүүс эсэргүүцэхэд Х.Бадамсүрэн эсэргүүцлийг үл хүлээж аван Бээжингийн төлөөлөгчийн газрын байранд засвар хийх асуудлыг хөхүүлэн дэмжиж, тендер хүртэл зарлажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд очсон даруйдаа байр түрээслэн амьдарч эхэлсэн байна. Гэхдээ тэр энгийн нэгэн түрээсийн байр биш сарын 8.0 - 9.0 сая төгрөг буюу 20.000 - 21.000 юанийн үнэтэй тансаг зэрэглэлийн орд харш гэмээр байр түрээсэлсэн байна.

Түүний түрээсийн байрны төлбөрийг 2018 оноос хойш Эрдэнэт ТӨҮГ-ын данснаас сар бүр “Д.Баярболд даргын байрны түрээсийн төлбөр” гэсэн утгатайгаар шилжүүлдэг бөгөөд 2020 оны эхний есөн сарын байдлаар тэрээр байрны түрээст нийтдээ 75 сая 612 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүнийг учир мэдэх зарим хүмүүс Д.Баярболд гадаад орнуудад суух элчин сайдуудаас ч давсан тансаг хэрэглээтэй нэгэн болохыг харуулж байна хэмээн хэлж байна.

Бээжингийн төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболдын тансаглал үүгээр дууссангүй. Тэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 233 сая 564 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн кассаас бэлнээр гаргуулан машин худалдаж авчээ. 233 саяын үнэтэй машин гэхээр Mercedes-Benz G-Class, Toyota Lexus-ийн аль нэг нь байж таарна.

Мөн тэрээр 2019 оны 12-р сарын 25-ний өдөр зул сарын баяр тэмдэглэхэд зориулж 10 сая төгрөг, мөн эл өдөр автомашины засвар үйлчилгээнд зориулж 9.2 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулан авчээ.

Д.Баярболд 169 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 670 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 105 сая төгрөгийн авлагатай, гадаадын банканд 85 сая, дотоодын банканд 7.5 сая төгрөгийн хадгаламжтай нэгэн ажээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Иргэн (24.254.158.209)
    Үтэр түргэн албан тушаалаас нь татаж, улсын мөнгийг шамшигдуулсаны төлөө ялыг нь эдлүүлэх хэрэгтэй! Хөрөнгийг нь хурааж улсыг өрнөөс гарга! Яасан хоосон мөртлөө даварсан байдаг байнаа
    2020 оны 11 сарын 07 | Хариулах
  • баттулга (103.10.22.65)
    улсын өмнө хариуцлага хүлээдэггүй ... болоод байдаг хуультай юм уу
    2020 оны 11 сарын 04 | Хариулах
  • зочин (64.119.21.27)
    өө ийм шуналтангууд зөндөөн бдаг гэсээн өөрөөс нь мөнгө гарахгүй болохооор улам л шунаг болоод бдаг юм шиг бгаан
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Болороо (66.181.161.47)
    Битшиы хүн гүтгэж доошоо хийх гэж мэрий! Муухай шүү! Чадалтай чадвөртай нэгнээ битгий муул!
    2020 оны 11 сарын 01 | Хариулах
  • 1 (64.119.21.132)
    audit humuusiig n hamt iddeg uudag bugdiig ni niiluulj temtsel hiih heregtei.
    2020 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (108.219.218.76)
    Төрийн гээд байгаа ард түмний өмчид хяналт тавьдаг газар байдаггүй юмуу ямар хаашаа юм. Засгийн газар нь төрийн өмчид хяналт тавьдаггүй юм байна. Төрийн өмчид хяналт тавьдаг байгуулага Ардын хянан шалгах хороо гээчийг дариу байгуулахгүй бол Төрд гарсан хоноцийн сэтгэлгээтэй нөхдүүд ард түмний өмчийг салаагаараа урсгаж байгаа юм байна шүү.
    2020 оны 11 сарын 01 | Хариулах
    • (202.126.88.220)
      Үнэн шүү.
      2020 оны 11 сарын 01
  • Зочин (66.181.161.1)
    ulsin omchig oir dotnii hvnteigee huwiin ym shig handaj bgaa badahsvrend hatuu hsriutslaga tootsoj ajlaas cholooloh heregtei ene ñohort ideh vrehees oor setgel alģa ulsig hohirolgvi bolgowol taarns
    2020 оны 10 сарын 31 | Хариулах
  • Уншигч (66.181.161.59)
    Яасан хэцүү юм вэ арилцан дотортой улсууд вэ
    2020 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Хэцүү нөхдүүд байдаг юм байна
    2020 оны 10 сарын 31 | Хариулах
  • Zochin (66.181.161.89)
    Badamsuren gedeg huneer ene ih idej uusan tusbiin mungiig ni tulvvleed , ajilaas ni halaach ee
    2020 оны 10 сарын 31 | Хариулах

Top