өдөр
шөнө
×

Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзаж хотын дарга болно

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэх санал гаргажээ.

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том 2 үйл явдал ирэх жилд хүлээж байна.

Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна гэв. Хотын дарга УИХ, Засгийн газарт хүртэл ажиллаж чадах зангарагтай чадвартай хүн байх ёстой. Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах” хэмээн хэвлэлд ярьжээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргад нэр дэвшсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүснэ гэдгийг эх сурвалж хэлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.244)
    Hiisniig ni chi medeh erhgui....chamaas davsan ikh uym hiisiin
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
Top