өдөр
шөнө
×

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 438,864 иргэн оролцож саналаа өгчээ

Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916,626 иргэн бүртгэгдсэнээс 438,864 нь буюу сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, 73.2, 73.4-д заасны дагуу нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 35, 36 дугаар тогтоолыг НИТХ-д өргөн мэдүүлж байна гэв.

Мөн өнөөдөр 13:00 цагт нийслэлийн ЗДТГ-ын Б танхимд НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өгөх юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top