өдөр
шөнө
×

Хан-Уулын иргэдийг архичин хэмээн доромжилсон П.Наранбаярт хандаж хэлэхэд зүйр цэцэн үг сайн унш гэж зөвлөе

Баянзүрх дүүргийн 5-р тойрогт Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшин НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон  П.Наранбаяр өнөөдөр (2020.10.16) твиттер хаягаараа дамжуулан нэгэн хачирхалтай мэдэгдэл хийжээ.

Тодруулбал, тэрээр өөрийн твиттер хуудастаа, “Хан-Уулын архичиддаа баяр хүргэе. Бид чадлаа нэг эргүү гөлгийг зайлууллаа” хэмээн жиргэжээ. Нэг үгээр П.Наранбаяр Хан-Уул дүүргийн иргэдийг ичиж нэрэлхэх , бодож тунгаах зүйлгүйгээр шуудхан архичин хэмээн цоллочихжээ.

Гэтэл П.Наранбаярын жиргээ олны дургүйцлийг төрүүлж эхэлмэгц өөрийн твиттер хаягаа идэвхгүй болгож, уг асуудлаар фэйсбүүк хуудастаа яаран сандран тайлбар хийжээ.

П.Наранбаяр тайлбартаа, “Миний твиттер хуудасны нууц үг өөрчлөгдөөд two-factor өөр газар хийгдээд утасны дугаар бүртгэлтэй e-mail хаягаас хүртэл хасагдсан байна. Яаралтай учрыг нь олох болно.

Миний твиттер хаягаас бичсэн мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна. Баярлалаа” гэжээ.

Ямар ч сүрхий программист iphone  утасны factory lock-ийг тайлж чаддаггүй шиг твиттер хаягийг тэр бүр хакердаад байх боломжгүй гэлцдэг юм билээ. Боломжтой байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүртэл өөрийн хаягаа хэдэнтээ хакердуулчихсан П.Наранбаяр шиг зүйл бичээд сууж байх байсан болов уу.

Тэгэхээр  өчүүхэн ялалтандаа эрдсэн П.Наранбаяр хэн нэгнийг доромжлох гэж байгаад бүхэл бүтэн дүүргээр нь доромжилж орхисноо хожимдож ойлгоод, буруугаа бусад руу чихэх гэж оролдсон нь энэ бололтой. П.Наранбаярт хандаж хэлэхэд Монгол ардын зүйр цэцэн үг сайн уншиж амьдралдаа хэрэгжүүл гэж зөвлөе. “Дааганаас унаж үхдэггүй даравгараас унаж үхдэг”  гэдэг үгийг сайтар ойлгочихвол ахиж энэ мэт алдаа гаргахгүй байхад чинь санамж сэрэмж болох болов уу гэдгийг ч бас давхар дайя.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.126.88.210)
    Үнэхээр ингэж бичсэн бол улс төрд бас нэг Зандан гарах юм бна даа. Боловсрол ярьдаг хүн ингэж ч өөрийгөө гутаах гэж...
    2020 оны 10 сарын 17 | Хариулах
  • bitgii galzuu yum bich ,Naranbayariig muu bolgoh gesen tta nar shig yumnuud eh ornoo gadaadiinhand zarj nugel uildej hulgai hiij bdag tsag ungursun ,hen ta nariig ene muu buhniig ur huuhed elgen sadan hi bas uuruu dahin turuud hurteh bno (121.160.47.59)
    kfrghk
    2020 оны 10 сарын 17 | Хариулах
  • Huurach humuus hun gutgedeg (59.153.87.12)
    Uuchlaarai ner kodiin medeh eswel adilhan Twitter neej boldog bas tvteriig hackerdej bsan sayhan hurtel bill gatesiig hackerdej bsan
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Усан нүдэт (59.153.113.53)
    Наранбаярыг мэдэх ямар ч хүн хэзээ ч ингэж тэнэг юм ярих хүн биш гэдэгийг нь сайн мэднэ шүү, Ер нь хараад байсан чинь энэ ХҮН намын хэдэн залууг бүр гудамжны хулгайч нарын хэлээр хачин хачин хэлж арай ч дэндүү доромжлоод байна даа
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.170.70.86)
    Боловсролтой гэж хөөргөхөөр ингэдэг юм.
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
Top