өдөр
шөнө
×

“Эрдэнэс Монгол”-ын захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр /2020.10.12/ 14.00 цагт хуралдаж, П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томиллоо.

Д.Хаянхярваа гэж хэн бэ?

  • 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч
  • 1989 – 1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч
  • 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
  • 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
  • 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
  • 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
  • 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
  • 2008 – 2012 онд УИХ-ын гишүүн
  • 2010 – 2012 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2012 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2012 оноос УИХ-ын гишүүн
  • 2016 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс шивээ энержи” ХХК, “Эрдэнэс метан” ХХК, “Эрдэнэс ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • Иргэн (202.126.88.205)
    Хүрэлсүх үнэн худлаа попорсон гар байждээ
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • Zochin (66.181.161.89)
    en3 ng har talh shig tsaratai bietei ym yucn uh darga boldg um be caihn zaluuchuud zunduu bn MAH garyydaa ta naraar huts yhna tavaigui shuu eelj gj ng udur bg shuu ard xezeech um martaggui ym shuu
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Erka (202.9.46.46)
    ES.bol er n hudal.gar um bainaa...baritsaalagdsan amitan yu...
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.227)
    Хүрэлсүх худлаа хүн бна даа
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.227)
    Өөр хүн олдоогүй юм байхдаа новш
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.150)
    Гайгүй явж байсан Төрийн компаниар тоглоно доо энэ нохой.
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.88.168)
    Нохой юм да
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.17.147)
    сүр данзан худлаа гар гэдгээ харуулж байна
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зулаа (43.228.131.174)
    Новш Хүрэлсүхээ чамд итгэж байсан сүүлчийн итгэл үгүй боллоо. Худлаа ярьж попортхоос өөр юу ч хийж чадсангүй чамайг дахиж дэмжихгүй ээ.
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (172.56.39.62)
    МАН ын доторхи эрх мэдлийн толоох дайн ургэлжилсээр .
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Банд (66.181.177.30)
    Геологи, уул уурхайн чиглэлийн мэргэжлийн хүн томилж болдоггүй юм уу? Эсвэл ямарч хүн хийчихэж чадах ажил юм болов уу?!
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.188.179)
    Томроод шаачлаа ш дээ
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.36)
    buzar er
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.184.130)
    Ene kompani zahiraliig yamar hurdan solij bna
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
Top