өдөр
шөнө
×

АТГ-т шалгагдаж буй Д.Оюунхорол нөхрийн хамт тусгай үүргийн нислэгээр хил даван зугтжээ

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий аж ахуй нэгж, дүү нартаа давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж буй.

Тодруулбал, тэрбээр БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Богд хаан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүс буюу Нүхтийн аманд төрсөнд дүү Д.Баттулгын нэр дээр 0.9 га  газар мөн дүү Д.Дамдинсүрэндээ 2015 онд Нүхтийн аманд аялал, жуулчлалын зориулалтаар газар олгож, хууль зөрчин зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт буруутгагджээ.

Тэгвэл түүнийг өнгөрсөн сарын 17-ны өдөр Хонконг-Улаанбаатарын тусгай нислэгээр гадаад орон руу, нөхрийн хамт Монгол улсын хилээр гарч, зугтаасан гэх мэдээлэл цацагдлаа. Иймд АТГ-аас Д.Оюунхоролыг интерполоор эрэн сурвалжлуулах ажиллагааг эхлүүлэх арга хэмжээг  ойрын үед авч магадгүй гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Цогзолмаа (202.170.70.74)
    хариулах
    2020 оны 10 сарын 16
  • Хотгойд (185.210.141.193)
    АТГ-ын шалгагч, дарга, хил хамгаалах газрын шалгагч, дарга нарыг хэргийн хамтрагч гэдэг ЭХ-н зуйл ангиар шалгах ёстой бмаар юм!
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
    • Цогзолмаа
      хариулах
      2020 оны 10 сарын 13
Top