өдөр
шөнө
×

Сү.Батболд руу дайрч эхэлсэн нь Монголд сонгууль эхэлсний дохио гэлтэй

Сү.Батболд гэдэг хүнийг муулах, харлуулах нь Монголд сонгууль дөхсөнийг илтгэдэг болоод лавтай УИХ-ын хоёр мөчлөг өнгөрчээ. Энэ удаад ч жамаараа болов. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр, Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд Чон Чү Ён гэх солонгос бизнесмений оффшор компанийн дансанд Малайзын тэтгэврийн сангаас мөнгө орсныг Сү.Батболд хүүхдүүдтэйгээ нийлээд авчихсан мэт гүтгэлэг хаа байсан Малайзын сонин хэвлэлд бичигдэж, тэр даруйдаа Монголд сэвэгдсэн нь лав санамсаргүй тохиолдол биш.

Уг нь, Сү.Батболд гишүүнийг Чон Чү Ён гэгч тэр солонгос бизнесментэй холбоотой гэсэн гүтгэлэг аль гурван жилийн өмнө гарч, Нью Йоркийн шүүх дээр шалгагдаад ямар ч холбоогүй гэдэг үнэн мөн нь тогтоогдчихсон юм. Гишүүн ч өөрөө тухайн үед нь тайлбар өгч, ямар ч холбоогүй болох нь Шүүх дээр нотлогдсон гэж мэдэгдэл хийгээд энэ асуудалд цэг тавьсан байдаг.

Нью Йоркийн шүүх бол эрх баригч нам нь улс төрийн өрсөлдөгчөө дарж авахын тулд хийж байсан ажлуудыг нь өөнтөглөж, шинэ, шинэ хэргүүд гаргаж ирдэг Малайзын шүүх биш. Дэлхийд нэр хүндтэй, гаргасан шийдвэрүүд нь олон улсад жишиг болж үлддэг хамгийн голч шударга шүүх гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Энэ шүүх дээр нотлогдсон шийдвэр илүү юу, улс төрийн бохир тэмцэл өрнүүлж буй, хуулийнхан нь хүртэл хутгалдаад орчихсон Малайзын шүүх дээр яригдсан асуудал чухал уу.

Цаг хугацаа талаас нь харсан ч Малайзын шүүх дээр яригдсан, Чон Чү Ён гэгчийн компани руу шилжүүлсэн 15 сая ам.долларын гүйлгээ 2010 оных, Сү.Батболд Чон Чү Ён хоёр ямар ч хамаагүй гэдгийг тогтоосон Нью Йоркийн шүүхийн шийдвэр 2021 оных. Хэвлэлүүд ийм тов тодорхой баримтыг үл хэрэгсэн, Монголд татаж авчирч байгаа нь, Сү.Батболдоос буруутгах байтугай шүүмжлэх ч шалтаг олоогүйг нь илтгэнэ. 

Номхон тэмээг ноолоход амар гэгчээр яасан ч их гүтгэдэг юм бэ, цаадах нь ч яасан их тэвчээртэй юм бэ. Гүтгэсэн хүн бүхэнтэй заргалдаж, хууль шүүхэд барьж өгөөд явж байсан бол өнөөдөр Монголд сэтгүүлч үлдэх үү, үгүй юу л болох байсан байх. Гэтэл Сү өөр, юм болгонд үсчээд, өрвөлзөөд байдаггүй. Магадгүй энэ нь буруу юм хийгээгүй хүний зан байх л даа. Ер нь ажил хийдэг, зөв явж байгаа нэгнээ харлуулж байж оноо авна гэдэг одоо ганцхан Монголын улс төрд байгаа, цаашид огт байж болохгүй буруу жишиг юм даа.

Д.Түвшин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Zzz (103.212.118.83)
    Худлаа гүтгэх ээ болио
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Энэ Батболд гэдэг хүн улс төрд байх ёстой хүний нэг.Ингэж худлаа гүтгэж бас болохгүй байхаа
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин .Д (202.126.91.38)
    Сү Батболдыг цөөхөн хэдэн хүн л харлуулах гэж оролдох юмдаа хөөрхий аргаа л басан хүний хийж байгаа зүйл байхдаа
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
  • Баасандорж (202.126.91.38)
    Батболд хийсэн ажилтай хэлэх үгтэй улстөрч . Хэний үед манай ЭЗ 17%-д хүрч МУ дэлхийд гайхагдаж бсныг бодох л ёстой асуудал
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.25)
    Луйварчин Сү Батболд.
    2024 оны 03 сарын 19 | Хариулах
    • (202.126.91.38)
      Харлуулж байгаё хүнийх нь нэг нь үү та😂
      2024 оны 03 сарын 19
  • Зочин (122.201.31.25)
    Сү Батбод Дундговьд арай ахин нэр дэвшихгүй блгүыдээ энэ 4жил Ду д юу ч хиыгээгүй шүү.Дэвших дуртай бол тэр Сүхбаатартаа дэвшээч.
    2024 оны 03 сарын 19 | Хариулах
  • Javzmaa (122.201.31.6)
    Hudlaa gutgeleg hiihee bolioch! Uhamsartai humuus uls turd garah estoi bolohoos iim argaar garahguiee.
    2024 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.108.83)
    Батболд хийсэн ажилтай хэлэх үгтэй улстөрч . Хэний үед манай ЭЗ 17%-д хүрч МУ дэлхийд гайхагдаж бсныг бодох л ёстой асуудал
    2024 оны 03 сарын 18 | Хариулах
    • (122.201.31.25)
      Луйвар хийсэн өөр юу хийсийн
      2024 оны 03 сарын 18
  • Зочин (66.181.161.228)
    Манай нохой жэнокийн хийж бгаа ажил гэдэг нь хэнд ч тодорхой.
    2024 оны 03 сарын 18 | Хариулах
  • РАВДАН (66.181.161.68)
    СҮ Г ГҮТГЭДЭГ НЭГ Л БҮЛЭГЛЭЛ БИЙ ТЭД Л БИЗДЭЭ
    2024 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.95.135)
    Сү г мөн ч олон жил гөвж байна даа
    2024 оны 03 сарын 18 | Хариулах
Top