өдөр
шөнө
×

Цэвэрлэгээнээс гарсан 1560 тн хар цасыг 320 удаагийн рейсээр ачиж тээвэрлэв

Баянгол дүүрэгт 2024.01.18-22-ны өдрүүдэд зам талбайн арчилгаа цэвэрлэгээний 4 байгууллагын 156 зам талбайн үйлчлэгч, (54 жолооч, ачигч, ИТА), 32 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгааг арилгах зорилгоор хар цасны ачилт хийлээ.

Авто замын зорчих хэсэг болон явган замын овоолго хар цасыг 320 удаагийн рейсээр 1560 тн хар цасыг ачилт тээвэрлэж, авто замуудад 125тн бодис, 32тн давс, 24тн хайрга цацан ажиллалаа. Дүүргийн хэмжээнд нөөц давс 163 тн, бодис 113,5 тн, дайрга 14,5 м.куб нөөцтэй байна.

Баянгол дүүргийн хэмжээнд зам талбайн мөсний цэвэрлэгээнд 2024.01.18-22-ны хооронд 1-34 хорооны Ажлын албаны 216 ажилтан албан хаагч, 1890 иргэн, 29 төрийн байгууллага, 1354 аж ахуй нэгж байгууллага, 248 Сууц өмчлөгчдийн холбоо, 31 цэцэрлэгүүд хариуцсан нийтийн эзэмшлийн 760,432 м.кв гудамж талбайг цэвэрлэн ажиллалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top