өдөр
шөнө
×

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2024.01.20-ны өдрийн өглөөний 05:00 цагийн байдлаар зам талбай хариуцсан 4 байгууллага, 15 зам талбайн үйлчлэгч, 12 техник хэрэгсэлтэйгээр авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Цас цэвэрлэгээнд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, ТНААХ-ийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Ө.Батчулуун нар хяналт тавин ажиллаж байна.

Тухайлбал, байшин хороолол дундах авто зам, гэр хорооллын өгсүүр, уруу, чулуун зам, нийтийн эзэмшлийн гудамж, авто замуудад 15тн давс, 32тн бодис цацан ажиллалаа. Дүүргийн хэмжээнд 163тн давс, 97тн бодис, 15мкуб хайрга дайрга нөөцтэй байна.




Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top