өдөр
шөнө
×

"Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг" аяны шилдгүүдээр 1, 5, 22-р хороо шалгарлаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/160 дугаартай захирамжаар “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяныг “Шилдэг хороо”, “Шилдэг хамтарсан баг”, “Шилдэг цагдаагийн алба хаагч” гэсэн 3 төрөлд зарласан.

Тэгвэл энэхүү аяныг дүүргийн ЗДТГ болон дүүргийн Цагдаагийн газраас 1-34 хороотой хамтран 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

  • “ШИЛДЭГ ХОРОО”-гоор 5 дугаар хороо

  • “ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ”-аар 22 дугаар хороо

  • "ШИЛДЭГ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ"-аар 1 дүгээр хороо тус тус шалгарлаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top