өдөр
шөнө
×

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал болон бусад хэлтсийн дарга нар өнөөдөр Баянгол дүүргийн оны онцлох  хүүхдүүдийг хүлээн авч, батламж, гарын бэлэг гардууллаа.  

Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар "Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас их спорт, оюун ухааны олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилт бүтээлээр дүүрэн оролцож, бусдадаа үлгэрлэн манлайлж Баянгол дүүргийн “Оны онцлох" хүүхдийн нэг болсон та бүхэндээ дүүргийн удирдлагууд, нийт багш нарынхаа өмнөөс халуун баяр хүргэж, та бүхний цаашдын сурлага хөдөлмөрт өндөрт амжилт хүсэн ерөөе" гэсэн юм. 
Тодруулбал, Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 59 сургуулийн 60,651 сурагчаас үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд зохион байгуулагддаг оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлс болон олон улсын тэмцээн уралдаанд амжилт гарган эх орноо сурталчлан таниулж онцгой амжилт үзүүлсэн шилдэг хүүхдийг хүлээн авч, “Оны онцлох хүүхэд” батламж, гарын бэлэг гардууллаа. 




      1. Мөнхтөрийн ЦЭНГҮҮН

  •        Словени улсын Блед хотод болсон өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.

      2.Ерөнхий боловсролын   Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8-12 ангийн сурагч  Ганбатын  Тэнгүүндалай

  • 2023 оны сурагчдын  улсын аварга шалгаруулах тэмцээнээс- Алтан медаль
  • Грек  улсын  Родес хотноо болсон “ Сурагчдын  дэлхийн  аварга шалгаруулах  тэмцээнээс – Мөнгөн медаль
  • Узбекистани улсын Ташкент хотноо болсон  сурагчдын Азийн аварга  шалгаруулах  тэмцээнд -Алтан медаль
  1. Мандах сургуулийн 12б ангийн сурагч Эрдэнэцогтын  Ирмүүний      амжилтаас:
  • Улсын аварга  шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээний мөнгөн медаль
  • Унгар улсад зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон.
  1. Сэтгэмж цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ганболдын Хангайбаярын амжилтаас:
  • Монголын хүүхдийн спортын 7р их наадмын мөнгөн медаль
  • Жон Петерсоны Олон улсын тэмцээнээс алтан медаль
  1. Сэтгэмж цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч Дамдинбазарын Өлзийхутагийн амжилтаас:
  • Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс жүдо бөхийн төрлөөр алтан медаль
  • Япон улсын Элчин сайдын нэрэмжит жүдо бөхийн тэмцээнээс алтан медаль
  1. Ерөнхий боловсролын 28-р сургуулийн 7а ангийн сурагч  Ганчимэгийн Цэлмүүний  амжилтаас:
  • 2023 оны Кураш бөхийн өсвөр үеийн улсын  аварга  шалгаруулах тэмцээн-Алт
  • International JUDO tournament- Чех улс- Алт
  1. Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн сурагч Нямлхагвын Энхжингийн амжилтаас:
  • “Нийслэлийн АШТ” Цуваа -10 км-т алтан медаль
  • “Нийслэлийн АШТ” Бөөн -30 км-т алтан медаль
  • “Уулын дугуйн УАШТ” crous country -12 км-т алтан медаль
  • “Уулын дугуйн УАШТ” марафон -15 км-т мөнгөн медаль
  • Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын дугуйн спортын төрлөөр 2 алтан медаль
  1. 8Наран сургуулийн 8б  ангийн сурагч Түвшинжаргалын Чингүний  амжилтаас:
  • Улсын аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээнд -Хүрэл
  • Орос Монголын хамтарсан усан сэлэлтийн тэмцээн-Алт
  1. Путонхуа сургуулийн 11а сурагч Мөнхбаярын Инжингийн амжилт:
  • Монголын хүүхдийн спортын өвлийн хүүхдийн 7-р наадамд 1,2 байр
  • Хятад улсын FIS pointd competition FAR EAST cup тэмцээнд амжилттай оролцсон.
  1. Ерөнхий боловсролын 28-р сургуулийн 12д ангийн сурагч Сүхбатын Тэнгисийн   амжилтаас:
  • МХБХ-ийн 1-р лигийн аварга
  • МХБХ-ийн  U20 шигшээ багийн тамирчин
  • МХБХ-ийн  дээд лигийн  тамирчин
  • Элит академийн U20 шигшээ багийн тамирчин
  1. Эрдмийн ундраа цогцолбор 12-3 ангийн сурагч Даваанямын Лхагвадоржийн амжилтаас:
  • Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль
  • Улан- Үдэ маротон cup Шилдэг довтлогч- Алтан медаль

12.Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургуулийн сурагч Ганбатын Занданжунайгийн амжилтаас:

  • “Их нүүдэл 2023” Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль
  • Казакстан улсад зохион байгуулагдсан сургуулиудийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • ‘World open’ тэмцээний U1700 ангилалын алтан медаль
  1. Оюуны ундраа цогцолбор сургуулийн 12-4 ангийн сурагч  Тунгалагийн  Эрдэнэцогтын  амжилтаас:
  • Чөлөөт бөхийн  залуучуудын  дэлхийн аварга  шалгаруулах  тэмцээн- Мөнгө
  • Монголын хүүхдийн спортын  зуны долдугаар  наадам- I байр
  1. Оюуны ундраа цогцолбор сургуулийн 12-4 ангийн сурагч Ганбаатарын Тэмүүлэнгийн амжилтаас дурдвал:
  • “Certificate of award” бүжгийн спортын тэмцээнд залуучууд стандарт С ангилалд
  • 4-р байр эзэлж Монгол Улсын спортын мастер цол тэмдгээр шагнуулсан.
  1. 93-р сургуулийн 12в ангийн сурагч  Нямаагийн Анужингийн  амжилтаас:
  • Зүүн Азийн Залуучуудын Наадмын сагсан  бөмбөгийн төрөлд Хүрэл медаль
  • Монголын хүүхдий спортын  зуны VII наадмаас Сагсан бөмбөгийн  төрөлд – Алтан медаль хүртсэн байна.
  1. Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Алтангэрэлийн Баттулгын амжилтаас:
  • Монгол улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
  • Хонконк азийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
  1. Ерөнхий боловсролын 19 дугаар сургуулийн  11б сурагч  Базархандын  Есүйгийн амжилтаас:
  • Жюү Жицүгийн  улсын аварга  шалгаруулах тэмцээнд- Алт
  • МХС 7-р наадмын Самбо бөхийн тэмцээнд- Алт
  1. Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн  11-1 сурагч  Октябрийн Төрболдын  амжилтаас:
  • Жюү Жицүгийн  улсын аварга  шалгаруулах тэмцээнд- Алт
  • MNUE OPEN CHAMPIONSHIP -2023 тэмцээнээс - Алт
  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн сурагч Бумчиндэлгэрийн Баярцэцэг:
  • Нийслэлийн аварга шалгаруулах пара бочигийн тэмцээнээс мөнгөн медаль
  • Монгол улсын аварга шалгаруулах пара бочигийн тэмцээнээс алтан медаль
  • Монголын хүүхдийн спортын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн VII наадмын пара бочигийн төрлөөр алтан медаль
  1. ЕБС-ийн 70 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Сономдоржийн Гавьяатын амжилтаас:
  • Улаанбаатар хотын аварга шалгаруулах пара-бочи тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.
  1. Ерөнхий боловсролын 70-р сургуулийн 9б ангийн сурагч Болортөгсийн Хатансайханы амжилтаас:
  • Монголын тусгай олимпийн хорооноос зохион явуулсан спортын  5 төрөлд -алтан медаль
  • Тусгай олимпийн Зүүн Азийн Бүсийн Хамтарсан  Флорбаллын тэмцээнд -тусгай байр  
  1. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Пүрэвдоржийн Ундрахын   амжилтаас:
  • Өсвөрийн улсын аварга-  Алт
  • Davis cup талбайн теннисийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-III байр
  1. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч Мэндсайханы Мөнхтулгын амжилтаас:
  • “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнд -I байр
  • Sprite 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд- мөнгөн медаль
  1. Эрхэт эрдэм сургуулийн 10б ангийн сурагч Ганзоригийн Золзаяагийн амжилтаас:
  • 3*3 сагсан бөмбөгийн услын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч
  • U15 насны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  1. Ерөнхий боловсролын 38-р сургуулийн 10-1 ангийн сурагч Уламбаярын Алтаншагайн амжилтаас:
  • Internetional U16 Mens basketball tounament new taipei 2023 тэмцээнд хүрэл медаль
  • Хүүхдийн спортын VII их наадам 3x3 төрөл -Мөнгөн медаль
  • MGL 3x3 U14 насны ангилал  -Мөнгөн медаль
  1. Ерөнхий боловсролын 38-р сургуулийн сурагч  Мөнхбатын Төгсбаясгалангийн амжилтаас:
  • Япон улсаас монгол улсад  суугаа онц  бөгөөд бүрэн эрхт элчин  сайдын  нэрэмжит “Жүдо сурагч”- мөнгөн медаль
  • CONDITION CUP-2023  алтан медаль
  • Улаанбаатар хотын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний 3-р байр
  1. Мон-Алтиус ахлах сургуулийн 11а ангийн сурагч Баттулгын Тэмүүлэнгийн амжилтаас:
  • Масао-2023 жүдо бөхийн залуучуудын олон улсын тэмцээнд алт, хүрэл медаль
  • Монголын хүүхдийн зуны 7-р их наадмаас алтан медаль
  1. Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Намхайбаярын Урангоогийн амжилтаас:
  • Азийн аварга шалгаруулах Asian cup open 2023 тэмцээнд 1-р байр
  • Уран сайхны гимнастикийн 48 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр
  • Уран сайхны гимнастикийн Спортын мастер цол тэмдгээр шагнагдсан.
  1. Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 5в ангийн сурагч Эрдэнэтунгалагийн Анунгоогийн амжилтаас:
  • Бүжгийн спортын улсын аварга шалгаруулах  тэмцээн-I байр
  1. Монгени сургуулийн 12в ангийн сурагч Нандинбатын Амин-Эрдэнийн амжилт:
  • Нийслэлийн Хөх толбо хөтөлбөрт амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн.
  1. Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 11-6 ангийн сурагч Батнаадамын Мөнх-Ирээдүйн амжилтаас:
  • Монголын сурагчдын холбооны авьяслаг сурагч
  • Нийслэлийн Манлай сурагч
  1. Монгени сургуулийн 9б ангийн сурагч Загдсүрэнгийн Намуунжаргалын амжилт
  • Байгаль хамгаалах чиглэлээр хоггүй орчин үзэсгэлэн гаргасан.
  1. 19-р сургуулийн 12б ангийн сурагч Баярдалайн Өлзийбаярын амжилтаас:
  • Канад улсаас зохион байгуулагдсан Эко сургууль уралдаанд -Тэргүүн байр
  • Сайн санаа амьтад төрийн бус байгууллагийн ховордсон амьтадын сайн дурын байгууллагад 2 удаа оролцсон.
  1. Ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Чинбаярын Хүчитбаатарын амжилт:
  • НҮБ-ийн нийгэм эдийн засгийн комиссын цэвэр агаар төсөлийн төлөөлөгч
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны уур амьсгалын уур өөрчлөлтийн  бодлого төлөвлөлтийн газрын дадлагажигчаар шалгарсан.
  1. Эрдмийн жигүүр сургуулийн 5а ангийн сурагч Очирбатын  Анунгоогийн амжилтаас:
  • Уран сайхны гимнастикийн  Болор клубын  нэрэмжит тэмцээн- Алт, хүрэл
  • Улаанбаатар хотын АШТ -Хүрэл
  • Уран сайхны гимнастикийн намрын цом – Мөнгө
  • Азийн нээлттэй  тэмцээн- IV байр
  • Улсын аварга шалгаруулах тэмцээн- Алт
  1. Монгени цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Энхсүхийн Ариунзаяагийн амжилт:
  • Аугаа Их  цайны  зам 10 дахь удаагийн -Алтан медаль
  1. Монгени цогцолбор сургуулийн 6д ангийн сурагч Ганбантын Буянжаргалын амжилт:
  • Нийслэлийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн- Хүрэл медаль
  1. 51-р сургуулийн 9б ангийн сурагч Баярмөнхийн Хонгорзулын амжилтаас:
  • Өсвөрийн -2 насны Соло стандартын 4 бүжгийн төрөл- Алт
  • Өсвөрийн -2 насны Соло стандартын 4 бүжгийн төрөл- Мөнгө
  • Өсвөрийн -2 насны Соло латин 4 бүжгийн төрөл-Хүрэл
  • Өсвөрийн -2 насны Соло стандартын 3 бүжгийн төрөл- Алт
  • Өсвөрийн -2 насны Соло Латины 3 -н бүжгийн төрөл- Мөнгө
  1. Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 6з ангийн сурагч Базарын Нарангоогийн амжилтаас:
  • Алтан галт шувуу тэмцээнд 1-р байр
  • Нэг анги-Нэг роман төсөлд оролцож НЭГ өгүүллэгээ  номд оруулахаар батламжуулсан.
  1. Наран сургуулийн 2а сурагч Ялгууны Өнө-Үжингийн амжилтаас:
  • Азийн цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн-Мөнгөн медаль
  • 3 RD AUTUMN CUP уран сайхны гимнастикийн уралдаанд- Алт, хүрэл
  • Уран сайхны гимнастикийн “Болор” клубийн  тэмцээн- Тусгай, мөнгө
  1. Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 11-2 ангийн сурагч Батчулууны  Сувд-Эрдэнийн амжилтаас:
  • Хүүхдийн ертөнцийн төлөөлөл
  • Есөн ертөнцийн төлөөлөл
  • МХО 65 жилийн ойн төлөөлөл
  1. Оюуны ундраа сургуулийн 8-3 ангийн сурагч Баяртогтохын Хүслэнгийн амжилтаас:
  • Монгол улсын бүжгийн спортын мастер
  • Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар
  • Монголын хүүхдийн ордоны Эрдэм мөнгөн медаль
  • Монгол улсын стандарт бүжгийн аварга
  • Монгол улсын бүжгийн спортын аварга
  1. Оюуны ундраа цогцолбор сургуулийн 7-1 ангийн сурагч Энхтайваны Энхгэгээний  амжилтаас:
  • Баянгол дүүргийн бүжгийн спортын аварга  шалгаруулах  тэмцээн-  мөнгө
  • Сарны Танго ТТБ -аас зохион байгуулсан Хүн домог-2023 бүжгийн үндэсний  их наадам- алтан медаль
  • Star -BaII -2023 спортын аварга шалгаруулах  тэмцээнд Хүүхэд -2 соло ангилалд -хүрэл  медаль
  1. Оюуны ундраа сургуулийн 8-3 ангийн сурагч Энхбаярын Цэлмүүний амжилтаас:
  • Монгол Улсын бүжгийн спортын мастер
  • Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар
  • Монголын хүүхдийн ордоны Эрдэм мөнгөн медаль
  • Монгол Улсын стандарт бүжгийн аварга
  • Монгол Улсын бүжгийн спортын аварга
  1. Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Ариунтөрийн Тэргэлийн амжилтаас:
  • Уран жиргээ уралдаанд 2-р байр
  • Хүнд хэрэгтэй хүн олон ангит киноны нол дүрийг бүтээсэн.
  1. 141-р сургуулийн 7е ангийн сурагч Отгонбилэгийн Анар-Амгалангийн амжилтаас:
  • GOLDEN Piano Lovers   өсвөрийн  төгөлдөр хуурын улсын уралдаанд 3-р байр
  • Төгөлдөр хуурын олон улсын уралдаанд 1-р байр.
  1. Ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Баярсайханы Батбаяр
  • Улаанбаатар хотын аварга шалгаруулах Пара-бочигийн төрөлд мөнгөн медаль
  • Монголын хүүхдийн спортын 7-р наадмын пара бочигийн төрөлд алтан медаль.
  1. Ерөнхий боловсролын 38-р сургуулийн 9-4 сурагч Бүрэнмэндийн Арвижихнинжмаагийн амжилтаас:
  • Монголын хүүхдийн ордны 60 жилийн  хүндэтгэлийн алтан медаль
  • Улсын аварга шалгаруулах хөгжөөн  дэмжигчдийн  анхдугаар тэмцээний алтан медаль
  • Монголын хүүхдийн орнб хүрэл медаль тус тус хүртсэн байна.
  1. Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Ганбаатарын Ундармаагийн амжилтаас:
  • Залуучуудын хөгжлийн 9-р чуулганд сайн дурын ажилтан
  • Монголын сайн дурынхны төвийн гишүүн
  1. Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Отгонболдын Оюунзулын амжилтаас:
  • Байгаль орчин аялал жуулчлалын яам, туул голын сав газрын захиргаа, дэвшилтэд социал демократ клүбээс санаачилан хэрэгжүүлсэн Clean up төслийн ахлагч
  1. Эрдмийн жигүүр сургуулийн 5а ангийн сурагч Ган-Одын Ундрахын амжилтаас:
  • Кенгуру олон улсын  математикийн  уралдаанд I зэргийн диплом
  • Математикийн улсын олимпиадад – Мөнгөн медаль
  1. Эрдмийн хишиг сургуулийн 10а ангийн сурагч Наранбаатарын Болорын амжилтаас:
  • Нийслэлийн математикийн олимпиадад алтан медаль
  • Иран улсад зохион байгуулагдсан геометрийн олимпиадад хүрэл медаль
  1. Монгени сургуулийн 11в ангийн сурагч Мягмарсүрэнгийн Анунгоогийн амжилтаас:
  • Солонгос хэлний 16 дугаар олимпиадад ярианы төрлөөр 1-р байр, зохион бичлэгийн төрөлд 1-р байр эзэлсэн.


54. Монгени сургуулийн 10в ангийн сурагч Гантулгын Ундрамын амжилтаас:

  • Солонгос хэлний олимпиадад мөнгөн медаль
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 4-р түвшинд шалгарсан.
  1. 51-р сургуулийн 8а ангийн сурагч Батмагнайн Эрдэнэцэцэгийн  амжилтаас:
  • Эх хэл – Бидний бахархал уриан дор Монгол бичгийн олимпиадад VII ангийн төрөлд- Тэргүүн байр
  • Нийслэлийн Монгол хэл бичгийн олимпиадад VII ангийн төрөлд- Тусгай байр
  1. 51-р сургуулийн 11а ангийн сурагч   Баянжаргалын  Ариунзаяагийн  амжилтаас:
  • Биологийн дүүргийн олимпиадад- Тусгай байр
  • Орос хэлний дүүргийн олимпиадад- Тусгай байр
  • Монгол хэлний дүүргийн олимпиадад- Тусгай байр
  • Монгол хэлний нийслэлийн олимпиадад- II байр
  1. Наран сургуулийн 10б сурагч Амартүвшингийн Тэмүүлэнгийн    амжилтаас:
  • БГД-ийн Түүхийн олимпиадад- тусгай байр
  • Нийслэлийн Түүхийн олимпиадад- Алт
  • Улсын Түүхийн олимпиадад- Мөнгө
  1. Ерөнхий боловсролын 93-р сургуулийн 7в сурагч  Түвдэндоржийн     Билгүүний  амжилт:
  • Owlypia онлайн олон улсын  олимпиадад – мөнгөн медаль
  1. 19-р сургуулийн 12а ангийн сурагч    Ойдовжамцын  Аззаяагийн  амжилтаас:
  • Улсын нийгмийн олимпадад – Алт
  • Солонгос  улсын Ханбат  их сургуулийн тэтгэлэгийн эсэний уралдаанд- Тэргүүн байр
  1. Монгени цогцолбор сургуулийн  12б сурагч    Мөнхзулын Дөлгөөнбаатарын  амжилтаас:
  • Кенгури олон улсын математикийн олимпиадад 2-р зэргийн дипломтой.
  • Баянгол дүүргийн Математикийн олимпиадад 1-р байр
  1. Монгени цогцолбор сургуулийн  12б ангийн сурагч Ганзоригийн  Цэцэгбалын амжилтаас:
  • БНСУ-ын Ханбат сургуульд  суралцах илтгэл, эссэ  бичлэгийн тэтгэлэгт уралдаан – мөнгөн медаль
  1. Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч    Отгонбаярын  Түвшинбаатарын амжилтаас:
  • Ираны геометрийн 10-р олимпиадын дунд ангилалд- мөнгөн медаль
  • Монголын математикийн 59-р олимпиадад -III байр
  1. Ерөнхий боловсролын сургуулийн 38-р сургуулийн 3-6 ангийн сурагч Гүррагчаагийн Цэлмү-Үжингийн амжилтаас:
  • Сарабон сампингийн үндэсний  аварга шалгаруулах  тэмцээнээс – хүрэл медаль
  • Цээж тооллын Рубик шооны улсын уралдаан- алтан медаль
  1. Ерөнхий боловсролын сургуулийн 38-р сургуулийн 9-6 ангийн сурагч Зоригтын Зүчийн амжилтаас:
  • Физикийн олимпиадад  9-р байр
  • SIMOC Singapore internashional math olimpiad challenge -participation
  1. Оюуны ундраа сургуулийн 12-4 сурагч Цэрэнчунтын  Өлзийбадрахын амжилтаас:
  • Улсын Мэдээлэл зүйн уралдаан- Шагналт байр
  • Улсын Мэдээлэл зүйн цуврал Онлайн олимпиадад – Батламж
  • “Харуул занги” үндэсний уахим аюулгүй байдлын уралдаан- V байр
  • Чингэлтэй дүүргийн Физикийн олимпиадад- Шагналт байр
  • Олонлог  төвийн  Түргэн  бодолтын уралдаан-   III байр
  1. Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Банзрагчийн Отгончимэгийн амжилтаас:
  • Зүүн азийн орнуудын залуучуудын зуслан цугларалтад туршлага судалсан.
  • ”Манай гэр” хүүхдийн асрамжийн газарт хандивын цувцас, тоглоом зэргийг хандивласан.
  1. Монгени сургуулийн 12в ангийн сурагч Жанчивын Нандин-Эрдэнийн амжилтаас:
  • Япон Монголын хамтарсан төвөөс зохион байгуулсан Уран илтгэлтийн тэмцээнд хүрэл медаль
  • НҮБ, сонгуулийн хорооноос хамтарсан хариуцлагатай сонгогч төсөлт зохион байгуулж оролцсон.
  1. Наран сургуулийн 11а ангийн сурагч Оджамцын Бадамсутайн амжилтаас:
  • Гэр бүлийн хамтаар 20 мөнхрөө цэцгийг хандивлаж цэцгийн булан байгуулсан.
  • Ануулин цэцэрлэгт тохижилт хийж тоглоомын хандив өргөсөн.
  1. Эрдмийн өргөө цогцолборын сургуулийн 12б ангийн сурагч Наранбаярын  Ууган-Эрдэнийн амжилтаас:
  • Монголын Скаутын Холбооны  дэргэдэх “Бид  чадна” АУТИЗМ-тай  бүлгийн  сайн дурын ажилтан
  1. Ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн 5г ангийн сурагч Санвийдагвын Сувдан-Одын амжилтаас:
  • Хүүхдийн номын баярын өдөрт “Бидний бүтээсэн ном” уралдаанд 1-р байр
  • Зэрлэг амьтдаа хамгаалъя гар зургийн уралдаанд 2-р байр
  1. Оюуны ундраа цогцолбор сургуулийн 12-2 ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Тэргэлийн амжилт
  • Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран 4-12 дугаар ангийн сурагчдад 41 цагийн хичээлийн хоцрогдолт арилгах сургалтыг зохион байгуулсан.
  • Шинжлэх ухаанч охидын манлайллын хөтөлбөрт шилдэг хүүхдээр шалгарсан.
  1. 28 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Баярбаатарын Сугарсүрэнгийн амжилт:
  • Хүүхдийн эрхийн 9 цуврал нэвтрүүлэг хийсэн.
  1. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Мөнхсаруулын Сүндэръяагийн амжилтаас:
  • Сайн жолооч”, “ Зөв хандлага сайхан бүхнийг дагуулна”, “Миний онцгой найз”
  • Амьдрах ухаанд суралцахуй” зэрэг олон контент хийсэн байна.
  1. Эрдмийн жигүүр сургуулийн 5а ангийн сурагч Гантөгсийн Наранбилэгийн амжилтаас:
  • Япон улсад зохион байгуулагдсан соропан тэмцээнд 1-р байр
  • Кенгури матемимтикийн олимпиадаас 1-р байр
  • 75. Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 9г ангийн сурагч Тогтохын Энхсүлдийн амжилтаас:
  • 100 буудалт даамны улсын аварга шалгаруулах тэмцээн-Тусгай байр.
  • Хаврын гран при 2023 өндөр зэрэгтэй тамирчин 1-р байр.
  • 76. Монгени сургуулийн 11е ангийн сурагч Батдаваагийн Есүйгийн амжилтаас:
  • Өсвөрийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнээс 1-р байр
  • Өсвөрийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр
  1. 51-р сургуулийн 8а ангийн сурагч  Сүхболдын Азын   амжилт:
  • Монголын хурдны  шоочдын холбооны хамтран зохион байгуулсан тэмцээн- Гутгаар байр
  1. Путонхуа сургуулийн 3б ангийн сурагч  Батбаярын Энгүүний  амжилтаас:
  • Japan international Sarabon -A, B, C түвшин
  • Цээж бодолтын -Алт
  • 2024 онд 1-р сард Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагдах  олон улсын  тэмцээнд  оролцох эрхээ авсан байгаа.
  1. Ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн 2в ангийн сурагч Болдбаатарын Батбилэгийн амжилтаас:
  • Серги улсад зохион байгуулагдсан шатрын фестивальд 2-р байр
  1. Путонхуа сургуулийн 6в ангийн сурагч Төмөрбатын  Энхлэнгийн амжилтаас:
  • АНУ-д зохион байгуулагдсан Global Cup Abacus Mental Arithmetic  Championship тэмцээнд – Алт
  • Малайз  улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга тэмцээнд -Мөнгө
  1. Оюуны ундраа цогцолбор сургуулийн 5-11 ангийн сурагч Банзрагчийн Гэгээнжаргалын амжилтаас:
  • Мазаалай-2023 олон улсын нэрэмжит  математикийн  олимпиадад -II байр
  • Орчлон сургуулийн нэрэмжит математикийн 6-р олимпиадад -III байр
  1. Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Цэнгэлбаярын Номин-Эрдэнийн амжилтаас:
  • Оюун ухааны акамемаас зохион байгуулагдсан дэлхийн рекордыг 2 удаа эвдсэн.
  • Олон улсын мастерын зэрэг хамгаалсан.
  1. Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Цэнгэлбаярын Оюун-Эрдэнийн амжилтаас:
  • Оюун ухааны акамемаас зохион байгуулагдсан дэлхийн рекордыг 2 удаа эвдсэн.
  • Их мастерын зэрэг хамгаалсан.
  1. Ерөнхий боловсролын 141-р сургуулийн 4е ангийн сурагч Мөнхжаргалын Элбэгсайханы амжилтаас:
  • Өсвөрийн улсын аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнээс 3-р байр
  • Спортын дэд мастерын зэрэг хамгаалсан.
  1. Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн 4д ангийн сурагч Найдандоржийн Эгшиглэн
  • Shambala cubing day 2023 рубик шоо 1, 3-р байр
  1. Ерөнхий боловсролын 38-р сургуулийн 9-6 ангийн сурагч Чимэгбаатарын Ирмүүний амжилтаас:
  • Олон улсын англи хэлний олимпиадад А2 түвшний батламж
  • Дүүргийн физикийн олимпиадад 10- байр
  1. Путонхуа сургуулийн  5в сурагч  Наранбаатарын Түвшинсайханы амжилтаас: 
  • Мэргэжлийн сумо бахийн 69 дэх аварга  Хакухо  Даваажаргалын  нэрэмжит “Хакухо Цом”  бахийн  Өсвөрийн  аварга шалгаруулах  тэмцээний -Алт
  • Өсвөрийн сумо бахийн улсын аварга шалгаруулах  WANPAKU SUMO -2023 тэмцээнд  -Тэргүүн байр
  1. Ерөнхий боловсролын Монгени сургуулийн 12б ангийн сурагч Ариунболдын Энх-Орчлонгийн амжилтаас:
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 10 дугаар хурлын нээлтэд илтгэл тавьсан.
  • Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургуулийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг.
  1. 20-р сургуулийн 12в ангийн сурагч Ганзоригийн Ануйгийн амжилтаас:
  • Соёлын яамнаас  зохиогдсон “ Хүүхдийн ертөнц-бүтээлч орон зай” өдөрлөгт  сурагчдын  зөвлөлийн  гишүүд  болон  ангийн  дарга нарын уулзалтад оролцсон.
  • Үе тэнгийн дарамт,  аливаа гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан  сэргийлэх сургалт зохион байгуулсан.
  • Миний хот миний төсөөллөөр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  1. 28-р сургуулийн 11-2 ангийн сурагч Хосбаярын  Мөнх-Эрдэнийн амжилтаас:
  • БНСУ руу Монгол  өв соёлоо  танилцуулах түүх соёлоо түгээх зорилготой тэтгэлэгт  хөтөлбөр  зарлагдсанд тэнцсэн.
  • Соёлын  яамнаас  зохион  байгуулсан  бүтээлч үйлдвэрлэлийн  гол дүрийн жүжигчин
  • Зөв тойрог жүжгээр -Гол дүрийн жүжигчин
  • Сурагчийн өөрөө удирдах зөвлөлийн тэргүүн
  • Хүүхдийн зөвлөлийн гишүүн
  1. Наран сургуулийн 11а ангийн сурагч Мөнхбаярын Мятавын  амжилтаас:
  • Клубийн нарийн бичиг
  • Клубийн ерөнхийлөгч
  • Аутизм-Ануулин цэцэрлэгт 2 сая төгрөгийн тохижилт хийсэн.
  1. 77-р сургуулийн 12-9 ангийн сурагч  Ганбатын Гантулгын амжилтаас:
  • Өсвөрийн сургагч багш
  • Хязгааргүй мөрөөд эвэнт хамтран зохион байгуулсан.
  • Шилдэг хүүхдийн оролцооны байгууллагад ажилладаг.
  • Монгол гэр бүл өдөрлөг
  • Номын баяр үзэсгэлэн сайн дурын байгууллага
  • Үе тэнгийн сургагч багш
  • Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал сэдэвт хэлэлцүүлэгт  төлөөлөн оролцсон.
  1. Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Түмэнжаргалын Цэнгэгэрэлийн амжилтаас:
  • 21-р зууны цогц ур чадвар эзэмшүүлэх “Тэгш гараа” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан.
  • Миний хот миний төсөөллөөр Нийслэлийн хотын хэлэлцүүлэгт Илтгэл тавьсан.
  1. , Ерөнхий боловсролын 141-р сургуулийн 12а ангийн сурагч Ганчулууны Аззаяагийн амжилт:
  • Монголын үндэсний радио тв-ийн хамтдаа хөгжье нэвтрүүлгийг хөтөлдөг.
  1. Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Бямбадэлгэрийн Ариунгэрэлийн амжилтаас:
  • Гэмт хэрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулсан.
  • Цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай зохион байгуулсан.
  1. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Бердимуратын Саматын амжилтаас:
  • Эх орон -36 хөтөлбөрийн  Хүүхдийн  зөвлөлийг удирдан оролцсон.
  • Хүүхдийн оролцооны үндэсний  чуулган – 2023 төлөөлөн удирдсан.
  • Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн зөвлөлийн сургагч багш
  1. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Ууганбаярын Сумъяабазар  амжилтаас:
  • Дизайны олимпиадад -VIII байр
  • Баянголын дүүргийн  Хүүхдийн Зөвлөлийн  Боловсролын дэд хорооноос  зохион   байгуулсан Маке your opportunity боловсролын  арга хэмжээ -Батламж
  1. Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Батбаярын Хулангийн амжилтаас
  • Олон улсын DREAM тэмцээнээс алтан медаль
  • Улсын бишгүүрийн тэмцээнээс тэргүүн байр
  1. Оюуны ундраа цогцолбор сургуулийн 5-12-р ангийн сурагч Баасанбатын Анандын амжилтаас:
  • Монголын сурагчдын холбооны дээд шагнал Оны тэргүүний сурагч
  • Монголын хөлбөмбөгийн холбооны грассрүүтс улсын аварга шалгаруулах тэмцээний U10 насны ангилалд амжилттай оролцож батламж, мөнгөн шагналаар шагнуулсан.
  1. Шинэ-Эхлэл сургуулийн 11б ангийн сурагч Гансүхийн Бөртэгийн амжилтаас:
  • Ази номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон.
  • Монгол улсын төлөөлөн удирдах чуулга уулзалтад оролцсон.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top