өдөр
шөнө
×

“Агар Юнайтед” ХХК хугацаа нь дууссан Санитолийг зах зээлд их хэмжээгээр нийлүүлжээ

Короновирусийн нөхцөл байдлыг далимдуулж хууль зөрчин ашиг олох тохиолдол гарсаар байна. Тодруулбал, Ж.Алтангэрэл захиралтай “Агар Юнайтед” гэх компани хугацаа нь дууссан санитол буюу гар ариутгагчийг ковидийн халдвар тархах өндөр магадлалтай, ариутгалын бодис хомстсон үеэр буюу хоёроос тавдугаар сарын хооронд дотоодын зах зээлд их хэмжээгээр нь нийлүүлжээ.

Ингэхдээ тус компанийн зүгээс Purell нэртэй хугацаа нь дуусаад нэгээс гурван жил болж байгаа санитолуудын он сар, бар кодыг азтон ашиглан арилгаж аж ахуй нэгжүүдэд нийлүүлдэг байсныг холбогдох баримтууд баталж байгаа юм.   

Улмаар 1000 төгрөгөөр худалдаалагддаг байсан гар ариутгагчийн үнийг эрэлт ихэссэн үеэр үнийг нь хоёр дахин нэмж 2000 төгрөгөөр зарж их хэмжээний ашиг олсон байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.

Уг асуудлыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгах үүрэгтэй хэдий ч өнөөг хүртэл эдгээр байгууллагууд “Агар Юнайтед” ХХК-тай холбоотой олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудал ноцтойгоор зөрчигдсөн байж магадгүй энэхүү асуудлыг хянаж, шалгах ажлыг зохион байгуулаагүй гэх мэдээлэл байна.

Бид энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.62)
    Hogiin novsh bn shdee ene neeree. Harshil ugwul yah yum hugtsaa ni duuussan yum heregleed. Eniig sain shalgaj heregtei yum bn
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
Top