өдөр
шөнө
×

БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа гадаад улс руу туршлага судлах, тэмцээн уралдаан үзэж сонирхоход ₮83,5 сая зарцуулжээ!

БГД-ийн ИТХ-ын  дарга Б.Сэмжидмаа хурлаа хуралдуулж чадахгүй найман сар болж байгаа ажээ. Тодруулбал, тэрээр 3, 4, 6, 9-р сард захирамж гарган хурлын товоо зарласан боловч ирц хүрээгүй гэдэг шалтгааны улмаас БГД-ийн ИТХ хуралдаанаа явуулж чадаагүй байна. 

Дүүргийн ИТХ-ын тухайд улиралдаа нэг удаа хуралдах ёстой байдаг боловч Б.Сэмжидмаа даргатай Баянгол дүүргийн тухайд бүхэл бүтэн найман сарын турш нэг ч удаа хурлаа хийгээгүй байгааг тус дүүргийн төлөөлөгчид Б.Сэмжидмаагийн чадваргүй байдалтай холбон тайлбарлаж байгаа ажээ. 

Хамгийн сонирхолтой нь хурлаа хуралдуулж чадахгүй байгаа Б.Сэмжидмаагийн тухайд 2023 онд Япон, Солонгос улсад тэмцээн уралдаан үзэж сонирхох, туршлага судлах нэртэй гадаад томилолтод сар алгасахгүй явж дүүргийн төсвийн олон арван сая төгрөгийг зарцуулсан болох нь тодорхой болоод байна.

Б.Сэмжидмаагийн 2023 онд хийсэн гадаад томилолтуудын зах зухаас жишээ болгон дурдвал:

Баримт 1. Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Даваажаргалын 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн А/43 тоот тушаалаар Япон Улсын Токушима хотод зохион байгуулагдсан бүх Японы Тийболын тэмцээний үйл ажиллагааг үзэж сонирхох томилолтод 19,932 400 төгрөг зарцуулжээ.

Уг томилолтод БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа Ажлын албаны дарга А.Даваажаргалаас гадна төлөөлөгч С.Мягмарсүрэн, Б.Ууганцэцэг, Ө.Жаргалсайхан нарыг дагуулан явжээ.

Баримт 2. Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны даргын 2023 оны 02-р сарын 06-ны өдрийн А/05 тоот тушаалаар БНСУ-ын Асань хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санал солилцож, туршлага судлах нэртэй томилолтод 41,342, 100 төгрөгийг зарцуулсан байна. 

Энэхүү томилолтод Б.Сэмжидмаа нь Ажлын албаны дарга А.Даваажаргалаас гадна Н.Энхчимэг, С.Мягмарсүрэн, Г.Өсөхбаяр, Б.Алтанцэцэг, Б.Төмөрбаатар, Д.Оюундэлгэр тэргүүтэй 8 төлөөлөгчийг дагуулан явжээ.

Баримт 3. Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны даргын 2023 оны 07-р сарын 31-ны өдрийн А/46 тоот тушаалаар БНСУ-ын Дэжон хот руу томилолт зохион байгуулсан байна. БНСУ-ын Дэжон хотын Ханбад сургууль, Сөүл хотын Жунг Нанг дүүргийн Тамын Газрын үйл ажиллагаатай танилцах, хөгжингүй орны боловсролын туршлагаас суралцах, туршлага судлах нэртэй энэхүү томилолтод төсвийн 10,753,800 төгрөгийг зарцуулсан байдаг бөгөөд уг томилолтод Б.Сэмжидмаа нарын дөрвөн хүн явжээ.

Баримт 4. Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны даргын 2023 оны 04-р сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалаар БНСУ-ын Танжин хот руу зохион байгуулсан гадаад томилолтод дүүргийн төсвийн 13,345,000 төгрөгийг зарцуулжээ. Юнескогийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн "Гижиси" наадамд оролцох нэртэй энэхүү томилолтод БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа өөрийн туслах Д.Цэвэлмаагаас гадна Ц.Түмэндэмбэрэл, Ө.Жаргалсайхан, Б.Агваанцэрэн нарын төлөөлөгчдийг дагуулан явсан болох нь холбогдох баримтуудаас харахад тодорхой байгаа юм.

Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.107.75)
    Энэ хүүхнийг огцруулчиж болдоггүй юм байхдаа.
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.218)
    Гадаад томилолтын зорилго,үр дүн,зардлыг явахаас нь өмнө нийтэд тавиад хэлэлцүүлдэг болчихвол төсөв зөв зарцуулагдана! Хэн дуртай нь биш ажил үйлчилгээний шилдэг оновчтой шийдлийг судалж оруулж ирээд нутагшуулбал зарлага гаргах,татварын мөнгөөр зугаацаад ирвэл буцаан төлүүлдэг болох хэрэгтэй.Ард түмэн чинь ачааны морь шиг зүтгээд ийм нөхөд зүгээр зугаалаад бж болохгүй биз дээ! Татвар өгөөд утас унааны гээд та бүхний зарлыг ч дааж төлдөг бг шүү!ө
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.36)
    Энэ нөгөө машинаар хүн алаад зугтаагаад явчихдаг хүүхэн мөн шив дээ. Энэ БГД үхсэнээ хийж яваа юм бэ. Бас болоогүй улсын мөнгө хувьдаа завшсан гэнэ. Шорондоо орох болоогүй юм уу.
    2023 оны 11 сарын 07 | Хариулах
Top