өдөр
шөнө
×

Хэн, хэнийг ЭТТ-д шахсанаа хэлчихвэл шударга ёсонд нийцэх юм биш үү, Х.Нямбаатар сайд аа!

Эрх баригчид айдастайгаар ирэх намрын чуулганыг эхлүүлнэ.  Ард түмний хувьд 40 их наядын нүүрсний хулгайгаа нээлттэйгээр их хурлын ажлын хэсэг хэзээ сонсох нь хамгийн их анхаарал татаж байгаа юм.  Уг нь бол улсын их хурлын гишүүн Г. Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг нэг жил орчмын хугацаанд ажилласан.  Их хурлын даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг энэ оны дөрвөн сарын 11 - 15-ны хугацаанд хийхээр төлөвлөж байсан. Гэтэл мөрдөх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулна гэдэг үндэслэлээр нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Угтаа бол тухайн нээлттэй сонсголыг хийх сургаар хуулийн байгууллага орж ирээд хойшлуулчихаж байгаа нь өөрөө учиртай. Хянан шалгах түр хороог ахалж байсан их хурлын гишүүн. Миний ахалсан ажлын хэсгээр нээлттэй сонсголыг хуулийн байгууллагууд хийлгэхгүй юм байнаа гэж  ил цагаан хэлсэн. Магадгүй түүний хэлсэн энэ үгний цаана мөнөөх л ашиг сонирхол нуугдаж байсныг үгүйсгэхгүй. Засгийн газар нь шийдвэр гаргаад ажлын хэсгийг дахин байгуулж Хууль зүй дотоод хэргийн сайд Х. Нямбаатараар ахлуулах нь зөв гэж үзсэн. Уг нь бол нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа их хуралд тайлагнах хүсэлтэй байгаагаа ч Г. Ганболд гишүүн хэлж байсан удаатай.

https://fb.watch/ncL_gm5NSG/

Тэгэхээр нүүрсний сонсголыг хийлгэхгүй байх хугацаа хожих зайлшгүй учир шалтгаан улстөрийн хүрээлэл дунд үүссэн байж таарна. Магадгүй эрх баригч намын нэг биш нилээн олон хүмүүс уг хэрэгтэй холбогдсон учраас хугацаа хожих нь чухал байсан биз. Нүүрсний гэх хэрэгт төрийн 44 орчим өндөр албан тушаалтан холбогдсон гэх мэдээлэл явж байсан ч эцэстээ 17 болж тоо нь буурсан. Эрдэнэс тавантолгойн захирал асан Б. Ганхуягийн хэлснээр бол их хурлын 76 гишүүн ч эл хэрэгт холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хөвөнд боосон чулуу шиг үгийг тэрээр шүүхийн танхимаас чулуудсан. Түүнийг ам нээх төдийд л хэвлэл мэдээллээр Ганхуяг хэрхэн үндэслэлгүйгээр баяжсан гэдэг мэдээлэл сэвэгдээд эхэлсэн. Зүгээр нэг тохиолдол гэхэд бэрх. Мөрдөн шалгаж байгаа хэргийг бараг тэр чигт нь сошиалд задруулсан гэсэн үг. Хуулийн байгууллагын шалгаж байгаа хэргийг хуулийн байгууллага нь өөрөө л задруулж таарна. Эрдэнэс тавантолгойн захирал асан Б. Ганхуягийн хувьд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай  харилцсан хувь чат нь сошиалд одоо ч дэлгээтэй бий. Х.Нямбаатар сайдын таваас зургаан хүнийг Б. Ганхуяг өөрийн хариуцсан компанидаа ажилд оруулсан гэж байгаа. Үүнийгээ ч өөр хоорондоо бичилцсэн. Товчхондоо бол нүүрсний гэх асуудалд чи ч хамааралтай шүү гэсэн агуулгатайгаар Б. Ганхуяг, эрхэм сайд найздаа сануулга өгсөн гэж ойлгогдоно. Тэгэхээр нүүрсний гэх хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг эхлүүлэхдээ сайд Х. Нямбаатар та хэдэн оны хэдэн сард хэн хэн гэдэг хүнийг Эрдэнэс тавантолгойд ажилд оруулснаа хэлснээр эхлүүлэх саналтай байна. Эхнээсээ л нээлттэй сонсголоо шударгаар эхлүүлэх нь зүйтэй гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Эх сурвалж: Newstv.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top