өдөр
шөнө
×

Цай Вэньруйг хөөж явуулъя!

Энэ хүн өгсөн ярилцлагадаа Монголтой Хятад улс харилцаад ямар ч ач тус байдаггүй, манайх хэрэггүй юм нийлүүлдэг, манай ард түмнийг тэжээх гэж Хятад хэрэггүй нүүрс авч овоолж хаяж байгаа, цаашдаа бол аваад байх аргагүй гэж ойлгогдохоор юм ярьсан байсан. Ийм хүн хоёр улсын харилцааг хөгжүүлнэ гэж байхгүй. Бас манай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг удаа дараалан дайрч доромжиллоо. Хоёр нүүртэн гэсэн. Ц.Элбэгдорж урьд монгол хэл бичиг хэрэггүй, өвөр монголчуудыг уусга устга гэчихээд, одоо өөр юм яриад яваад байгаа биш.

Ши Жинпинд дамжуулсан захиаг нь замд  нь саатуулж, задалж уншаад, буруу захиа байна, цааш дамжуулахгүй гэж хэрүүл хийж сууна. Цай Вэньруй гээч Ши Жинпингийн өмнөөс хариу өгдөг, асуудал шийддэг юм уу. 

Бас захиандаа Монголын экс ерөнхийлөгчийг Та гэж хүндэтгэлгүй, Чи гэж доош хийж хятадаар бичсэн байсныг судлаач хэлжээ. Ийм дипломат ёс мэддэггүй, бүдүүлэг зэрлэг этгээд ЭСЯ толгойлоод хутган үймүүлээд суугаад байж таарахгүй. БНХАУ энэ хүнээ тат аа.  Монгол улс дахь ЭСЯ-нд дипломат хэрэгтэй, улаан хамгаалагч хэрэггүй.

Хэрвээ хятадуудын 60%-ийн эх хэлийг хэн нэгэн хааж хориод байвал Хятадын удирдлага зөв зүйтэй, бидэнд хамаагүй, гадаад улсын дотоод хэрэг гэх үү? Эх хэлээ хааж хориулж, харь хэлэнд шилжих нь асуудалгүй юм бол БНХАУ улсын хэлээ монгол хэл болговол яасан юм? Харин монголчууд бол эх хэлээ харь хэлээр солихыг зөвшөөрөхгүй.

Ч.Мөнхбаяр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Irgen (103.57.94.179)
    Ta nariig bichih bichihguig chini hen horiod bgaa yum. Olon doloon yum yrij soliorch bhaar ter baruun aimagt chin mongol hel bhgu bna geed bgaa yum bishu terniihee uchriig olooch. Undsen huuliin yuch gene uu neg yum yriad ulsiig chin zaraad duuslaa geed bosoo gambaa orilood bhad ta nar yu hiij hevtej bsiin. Uhsen hoinoo gishgeh gazargu boluul ter bosoo hevtee bichignii hereg bdg ch yumu ugui ch yumuu bgaad ch yaadgiin. Ganc ug zov bichij chaddguin bcgaaj bj ingej bitgii hudlaa solioorch bai .
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.24.183)
    хятдууд оодрохоор СӨНӨХ ЦОНДОН байдаг.
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.79)
    Монголын юм юманд оролцдог энэ муу өгөр хужааг хөөж явуул хятадууд урьд нь далд санаа агуулдаг байсан бол одоо монголын эрх ашигт шууд оролцдог болжээ. Энэ бол маш аюултай нөхцөл дараагийн томилогдох хүн үүнээс аюултай бодлого явуулна даа зөөлөн зөөлөн идсээр нэг мэдэхэд эзэн сууна даа.
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.98)
    Хөөж явуул. Ийм элчин гэж юу байсан юм
    2020 оны 09 сарын 27 | Хариулах
  • Sh Sh (66.181.161.25)
    Энэ арай даварсан эрх мэдэлтэй даналзсан хулгайчуу айн? Гомдол мэдүүлээд хөөж явуулах давалгаа эхлүүлье! Дипломат ес жаяг аяндаа төвдөө очихоороо мэддэг болох байлгүйдээ! Арайл дээрэлхүү ямаан омог хятад зан цухалзуулаад гаргаад дарамтлаад байгаан бишүү бүтэн тусгаар тогтносон улс орныг!
    2020 оны 09 сарын 27 | Хариулах
  • Дорж (202.21.108.168)
    БНХАУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Элбэгдорж чамд анхааруулахад : Сүүлийн үед чам мэтийн нөхдүүд аугаа их БНХАУ-ын ӨМӨЗО-ны хоёр хэлний боловсролын шинэчлэлийн талаар олон үг хэлж байгааг анзаарав. Чи болон чиний бодол санааг дэмжигч нөхдүүдэд анхааруулан хэлэхэд үндэсний нийтлэг ярианы болон бичгийн хэл нь үндэсний бүрэн эрхт байдлын бэлгэдэл бөгөөд үндэсний нийтлэг ярианы болон бичгийн хэлийг сурч, ашиглах нь иргэн бүрийн эрх, үүрэг юм. Энэ нь зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн бүх улс оронд байдаг. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар үндэстний цөөнх, тэр дундаа монголчуудын өөрсдийн ярианы болон бичгийн хэлийг ашиглах эрхийг хамгаалдаг юм. Хятадад амьдардаг монгол гэх үндэстэн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд бөгөөд Хятад үндэстний салшгүй нэг хэсэг юм. Өвөрмонголтой холбоотой бүхий л асуудал, түүний дотор Өвөр Монголын хоёр хэлний боловсролын шинэчлэл нь Хятадын дотоод асуудал тул хөндлөнгөөс оролцохыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Чиний Хятадын удирдагчдад илгээсэн захидлын үзэл бодол огт буруу бөгөөд Хятад улс үүнийг хүлээн авахгүй. Иймээс би чиний захидлын хариуг ийнхүү буцаан өгч байна. Чи хоёр орны харилцааны ерөнхий нөхцөл байдлыг дотороо цэгнэж, Хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, бодит байдлыг хүлээн зөвшөөрнө гэж найдая. Үнэн.Зөв байр сууриа баримталж, холбогдох асуудлаар таамаг дэвшүүлж шуугиан дэгдээхээ боль.Хятад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд 2020 оны 9-р сарын 25
    2020 оны 09 сарын 27 | Хариулах
Top