өдөр
шөнө
×

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нам дагасан цүнх баригчдаар яамаа дүүргэж эхэлжээ

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй хэд хэдэн сайд бий гэлцдэг. Эдгээрийн нэг нь Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн зээ охин А.Ариунзаяа. Тэрээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд түүнд хийсэн бүтээсэн гавьтай зүйлгүй байхгүй ч төрийн мэргэшсэн албан хаагчдыг толгой дараалан ажлаас нь чөлөөлж, цүнх баригчдаар хариуцсан яамаа дүүргэхэд гол анхаарлаа хандуулж ажиллажээ.

Тухайлбал, саяхан тэрээр тушаал гаргаж НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Дашдэмбэрэлийг тус яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилсон байна.

Хачирхалтай нь АТГ-аас Л.Дашдэмбэрэл гэгч тус албанд томилогдоход Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг хангахгүй байгаа талаар А.Ариунзаяад анхааруулжээ.

Тодруулбал, “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн” байхаар заасныг нэр дэвшигч Л.Дашдэмбэрэл хангаагүй болохыг анхаарна уу” хэмээн анхааруулсаар атал АТГ-ын даргын зөвлөмжийг нохой хуцсан чинээ тоож авч хэлэлцэлгүйгээр Л.Дашдэбэрэлийг тус албан тушаалд томилжээ.

Удаад нь эрхэм сайд, хадагтай А.Ариунзаяа 1988 онд төрсөн  НАМЗХ-ны нарийн бичгийн дарга Э.Тамирыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилсон байна. Э.Тамир өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахаар ажиллаж байсан нэгэн. Түүний  хувьд УИХ-ын гишүүний туслах, МАН-ын бүлгийн референтээр ажиллаж байсныг нь эс тооцвол Л.Дашдэмбэрэлийн нэгэн адил төрийн агентлагийн даргын суудалд тэнцэхээргүй нэгэн юм.

Ямартай ч төрсөн өдрийн мэндчилгээн дээр төрийн тамганы дардас дарж суудаг А.Ариунзаяа төрийн албаны аль өнгөтэй өөдтэй гэсэн суудлуудыг энэ мэт томилгоонуудаар дүүргэж эхэлсэн нь ийнхүү эхнээсээ ил болж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нэгэнтээ “Намайг засаглаж байгаа цагт төрийн албыг төрлийн албан болгосон үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдэж байв. Энэ утгаараа У.Хүрэлсүх нам дагасан цүнх баригчдаар хариуцсан яамаа дүүргэж байгаа сайд  эмэгтэйтээ хэрхэн хатуу тэмцэхийг харах л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • zochin (66.181.180.86)
    хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа хүүхдийн төвд ч бас хууль бус томилгоо хийгдсэн. хүүхдийн биед гэмтэл учруулж байсан эмч амарбаясгалангаар шахуулсаар байгаад атг.н бичигт тэнцэхгүй гэсэн хүнийг даргаар томилсон
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
    • hen(66.181.180.86)
      huusheee bolioch chi
      2020 оны 09 сарын 29
    • huye(202.126.90.74)
      chi yagaad minii facebook ruu nevtreed bgam be, bainga orj garch bn, chmg olnoo. ip-aar chn hailgachihna
      2020 оны 09 сарын 29
  • Gerelmaa (203.91.117.8)
    soliorson huuhen beee mongoliin toroos zailah heregtei
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • dorj (203.91.117.8)
    harah l uldej dee
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    Яг үнэндээ бол Ариунзаяа гэдэг авгай энэ яамны хлба хаагчдын 90 хувийг халж солисон юм шүү дээ
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
Top