өдөр
шөнө
×

БНХАУ-ын тал Ц.Элбэгдоржийг Хятадын асуудалд хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өвөрмонголчууд үндэсний хэлээрээ суралцах боломжгүй болсныг буруушааж БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан захидал илгээсэнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд мэдэгдэл гаргажээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Цай Вэньруй энэ талаар, “ӨМӨЗО-той холбоотой бүх асуудал Хятал улсын дотоодын хэрэг бөгөөд гадны хүчин хөндлөнгөөс оролцох учиргүй байдаг. Таны Хятадын удирдагчид хандаж илгээсэн захидалд дурдсан үзэл санааг огт буруу гэж үзэж байна. Үүнийг Хятадын тал хүлээн авахгүй тул үүгээр таны захидлыг буцааж байгааг мэдэгдэж байна. Таныг хоёр улсын харилцааг харгалзаж БНХАУ-ын бүрэн эрхийг хүндэтгэж, үнэ бодит байдлыг ухааран ойлгож, зөв байр суурийг баримтлан энэ асуудлаар шуугиулахаа болихыг хүсэж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.  

Элчин сайд Цай Вэньруй өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Монгол, Хятадын харилцааг өдөөн хатгаж буй хоёр нүүртэн” хэмээн хэвлэлээр шүүмжилж байв.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.46.212)
    Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж хятадын даргад захидал илгээсэн нь маш зөв, Үндэсний эх хэл бичгийн төлөөх эсэргүүцэл тэмцлийг дэмжиж байгаа нь зөв. Харин хятадын элчин захидалыг зохих хаягласан хүнд хүргэлгүй буцааж буй нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болжээ.!!!
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    Sudasaar ni MONGOL tsus gvij baigaa gedegiig uxaaraxgvi l bna daa.45 ond gazariin xorsroi ni tegshlex baisan yum.
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • Мөнхжаргал Б (202.55.188.38)
    Элбэгдоржыг буруу юм ярсан хэлсэн гэж ойлгохгүй байна! Учир нь ө.Монгол бол тэр л нутагт хэдэн зуу мянган жилээр аж төрж амьдран суудаг уугуул (native) ард түмэн харин тэдний аж амьдрал руу Хятадууд,Хятадын ЗГ хэд удаагийн геноцит халдлага явуулж байсныг дэлхий нийтээрээ мэдэж байгаа! Харин Монголын ЗГ Монгол үндэсний бичиг үсэг хэл соёлд тодорхой хэмжээний нөлөөтэй,холбоотой Монгол бичиг, Монгол хэл соёлын талаар ярихгүйгээр Хятадын талтай тохиролцож цөөн тооны мөнгөн тусламжид амаа таглуулсан нь Хятадын ЗГ-с ард иргэдийнхээ цөөнх рүү хандсан геноцит ажиллагааг дэмжиж байна гэсэн үг биш үү? Тэгэхлээр Монголын төр ЗГ ГЕНОЦИТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨӨГШҮҮЛЭН ДЭМЖИГЧ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ? ТЭГХЭЭР МАНАЙ ЗГ ЕР НЬ ЯМАР ЗГ БОЛЖ БАЙНА?
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • Дорж (202.21.108.168)
    Өвөрмонгол бол хятадтай ямар ч хамаагүй үндэстэн бас газар нутаг. Иймээс биднээс таслаж авсан газар нутгаа буцааж өгөх хэрэгтэй. Өмнөд монголчууд бол монголоор ярьдаг монголчууд юм. Өмнөд монголд байршуулсан 23 сая хятад үндэстэнээ танайх цагаан хэрэмнийхээ цаана татаж авах ёстой. Өвөр монгол бол Монгол улсын бүрэлдэхаүүн хэсэг. 23 сая хятад үндэстэнээ цагаан хэрэмний цаана гартал тат. Өөр яриа байхгүй.
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
    • Зочин(153.227.105.177)
      Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж хятадын даргад захидал илгээсэн нь маш зөв Өвөрмонгол бол хятадтай ямар ч хамаагүй үндэстэн бас газар нутаг.
      2020 оны 09 сарын 26
Top