өдөр
шөнө
×

ЭТТ төслийг амжилттай удирдсан Б.Ганхуягийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнажээ

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулжээ.

Б.Ганхуяг 2017 онд тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоноос хойш дараах томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд:

-Эрдэнэс таван толгой ХК 2019 онд Монгол Улсын түүхэнд хамгийн их буюу 1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн.

-Улаанбаатар хотын утааг 50 хувь хүртэл бууруулах чиглэлд бодит ажил хэрэгжүүлсэн “Таван толгой түлш” ХХК-ийг санхүүжүүлж ажилласан.

-Монголчууд анх удаагаа өөрсдийн гараар бүтээн байгуулж буй “Таван толгой төмөр зам” төслийг санхүүжүүлсэн.

-1072 ширхэг хувьцаа эзэмшигч 2 сая 500 мянган иргэнд хувьцааны ногдол ашиг олгуулж чадсан гэх мэт томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.170.70.86)
    Б.Ганхуяг захиралд баяр хүргэе. Төр муу менежер биш гэдгийг батлаж чадсан шүү. Төрийн өмчит компаниудын дарга нарыг юм бодтол нь ажиллаж чадсан шүү үнэхээр.
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
Top