өдөр
шөнө
×

“Туяарах салон” эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөндөө камер суурилуулсан байжээ

Туяарах салоны эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөндөө камер суурилуулсан байжээ. Энэ  асуудалд  хүний эрх зөрчигдөж байна хэмээн асуудал тавьсан үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцаж, гомдлыг нь хүлээж авахаас татгалзсан байна.

Энэ талаар иргэн С өөрийн цахим хуудастаа, “Туяарах салоны хувцас солих өрөөнд хувцасаа тайлаад санаандгүй дээшээ хартал яг дээрээс КАМЕР! Яагаад энд камер байгаа юм гэж асуухад "Хүмүүс юмаа мартаж гардаг болохоор камер тавьсан, угаасаа хэн ч камераар хардаггүй" гэх тоомжиргүй хариулт!

Хичнээн олон эмэгтэйн хувцсаа сольж байгааг өөрсдөд нь хэлэлгүй, мэдэгдэлгүй хууль бусаар бичиж авснаа асуудал гэж огтхон ч үзэхгүй, "Камерны хувьд манай дотоод асуудал!", "Таалагдахгүй бол сонголтоо өөр газар хий!" гэж араас дарамталж мэссеж ирүүлсэн Туяархын захирал, менежерийг холбогдох цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө! Дахиж хэзээ ч Туяарах салонаар үйлчлүүлэхгүй” хэмээн бичжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • No name (127.0.0.1)
    Xunii erxend xaldsan bn.
    2020 оны 09 сарын 22 | Хариулах
Top