өдөр
шөнө
×

Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх асуудлаар Д.Гэрэлд Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Тагнуулийн Ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлд АТГ-аас албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан эх сурвалжаас тодруулахад, “Д.Гэрэлийг УИХ-ын дарга Г.Зандашатарын даалгавараар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хоёр жилийн турш тагнаж чагнасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа” гэх мэдээллийг өглөө.

Л.Оюун-Эрдэнийг тагнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх тус хэрэгт Д.Гэрэлээс гадна тагнуулын 7 ажилтныг холбогдуулан шалгаж байгаа аж. 

Энэ хэрэгт гол зохион байгуулагчаар оролцсон гэх ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа юм.

Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл сэтгүүлчдийг гүйцэтгэх ажиллагааны зардлаас цалинжуулж, бусдыг гүтгэхэд ашигладаг байсан гэх асуудалд давхар шалгадаж юм байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийж, гүйцэтгэх ажиллагааны зардлаас цалинжиж байсан гэх нэр бүхий сэтгүүлчдийн баримтыг ил болгоно хэмээн мэдэгдсэн удаатай.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Арга билэг (202.55.180.226)
    ТЕГ-н ажлын арга барил нь тагнах, чагнах, мөрдөх. Өөр яах ёстой юм. Тушаал аваад гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүмүүсийг яалтай билээ.
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Huu (127.0.0.1)
    Занданшатарыг бас шалгаж хорих хэрэгтэй
    2020 оны 09 сарын 20 | Хариулах
Top