өдөр
шөнө
×

У.Хүрэлсүх Ван И-д хандан Өвөрмонголд үүсээд байгаа нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа хэлжээ

Хоймроо эзлээд сууж байх учиртай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань Хятадын ГХ-ны сайд Ван И-гийн тухалсан уулзалтын өрөөний үүдэнд хүүхэд шиг зогсчихоод хөгийн царайгаа үзүүлцгээлээ. Олон нийт ч үүнд огшин бухимдаж байна. Ван И Герман, Итали, Франц зэрэг Европийн таван оронд айлчлаад харихдаа Монголд саатаж, ГХ-ны сайд Энхтайвантай хэд хэдэн гэрээ үзэглэсэн. Үүний нэг нь Монгол, Хятадын хоорондын хилийн боомтыг гурваар нэмэгдүүлэх тухай байлаа.

Европт айлчилсан нь Америкаас өрсөж хөгшин Европт таалагдах зорилготой. Монголд айлчлахдаа 700 сая юань буюу 280 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн тухай хэвлэлийнхэн бичиж байна. За зүгээр өнгөрсөн цагаан сараар манай энхрий хайрт Ерөнхийлөгч тэтгэврийн зээл тэглэхдээ юун 280 тэрбум, 700 гаруй тэрбум төгрөг тараагаад цацчихсан хүн шүү дээ. Ингээд харахаар тусламж ч бай, зээл ч бай бусдаас гуйж, бөхийж авахдаа бид Ерөнхийлөгчөө жижигрүүлэх хэмжээний үнэ төлдөг юм байна.

Ерөнхийлөгчийн ард Монгол Улс жижгэрч байгаа нь бас үнэн. Ерөнхий сайдтай хамт есөн тугт Монгол бөхөлзөж байгаа нь ч үнэн. Чухам яагаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзалтын танхимд гаднаас орж ирж, зочин нь хоймор эзэлснийг энэ албан айлчлалыг дэглэсэн ГХЯ-ны ажилтнууд тайлбарлах үүрэгтэй. Бичгийн соёлд хүртэл улсынхаа нэрийг бусад орнуудын урд бичдэг дэг жаяг бий гэдгийг сануулъя. Ван И-г Европийн холбоо жижигрүүлж, Уйгар Шинжааны хүний эрхийн асуудлыг хөндөн хятадуудад хатуурхсаны дараа Монголын төрийн томчууд бие болоод сэтгэлийн хэлээ ийнхүү түргэн түүхий дэлгэсэн нь чухам ойлгомжгүй байлаа. Ядаж л үүд, хоймроо яг таг ялгаж, гэрийн эзэн, гэнэтийн зочин хоёроо зөв зүглүүлчих ёстой байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ван И-д хандан "Өвөрмонголд үүсээд байгаа нөхцөл байдалд би санаа зовниж байна. Монгол хэл бичиг бол бидний үнэт зүйл. Та бүхэн хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Дэлхий даяар тархсан Монголчууд үүнд маш эмзэг хандаж байна" гэж онцолж хэлсэн хэдхэн өгүүлбэр л энэ удаагийн айлчлал тусгаар Монгол Улсад болсон гэдгийг нотлон түүхэнд үлдэх нь. Өөрөөр бол эзэн нь колони улсаа эргэхдээ хоймортоо заларчихаад, хоточ хөтөч нарынхаа тайланг сонсож байгаа юм шиг л харагдаж, бодогдож байна. Цаашдаа чих халууцуулаад байдаг Хүрэлсүх, Баттулга, Занданшатар нарыгаа олон улсын харилцаа, дипломат ёсонд сургаж, дадуулахгүй бол энэ байтугай онигоонд орно шүү. 

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (192.82.67.59)
    Эмүүжин эмээ ч хурандааг магтан матаад давсыг хэтрүүлээд алж байна хөөрхий сүүлийн үед хорвоо гэж....
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    хэлсэн нотолгоо байгаа юмуу худлаа явсан хойно нь тэгсэн гэнэлээ гэдэг
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Хэлсэн ч юм уу үгүй ч юм уу хэн мэдлээ (127.0.0.1)
    Эсвэл хэлснийхээ дараа ам руугаа алгадуулаа биз. Урагшгүй ноён баахан далдагнасан албатууд нь яааг бие биендээ таарчихсан
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Үнэн үү?
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Шаа.
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хүүрнүүд дарга болох дуртай юм бол ажлаа бүрэн дүүрэн хийж өөрсдийгөө хөгжүүлээч ээ!!! Монгол ялна Х.Баттулга хулгайчийг яасан ихээр дэмжиж Миеэ хужаагаар нь дуудаж муулсан даа. Монгол ялаагүй шүү. Хурандаа сэлэм У.Хүрэлсүхийг одоо л хөгжүүлнэ бидний авралын элч авилга хээл хахуулийг зогсоож шуларга ёсыг тогтооно гэж өчнөөн горьдлоо. Мөрөн дээрх бөөрөнхийгөө цэнэглэж чадахгүй дуракуудыг дэмжих шаардлагагүй.
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Төрийн албанд цалингаараа амьдархгүй гээд яахын. Эсвэл төрөөс зайл л даа
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин зочин (127.0.0.1)
    энэ ЭМҮЖИН эмэгчин гэх эмэгчин ганцаараа сонсчихдог мөн сонин оо,
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Tegej heleegui geed delhiigeer neg yarij bhd
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Нөгөө хужаа нь тэгээд юу гэхиин
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • Baterdene (127.0.0.1)
    Ylan guya stagdaa nariig tsalingaar n amdruulmaar b.n Ed nar gej ulairsan deeremc hid b. N
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    shaana biz hulgaichuud hurelsuh battulga 2 700 sayaa avaad mongoloos uter turgen zailaarai muu holsnii bicheechuud bitgii shaa
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • Равдан (127.0.0.1)
    Сайхан үлээх юмаа энэ Эмүжин авгай нээрээ. Хаха
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • Zochin (127.0.0.1)
    Hurelsur tegj chadahgui ee
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
Top