өдөр
шөнө
×

БОАЖ-ийн сайд асан Н.Цэрэнбат Богд ууланд “ГЭРЭГ ВИЛЛА” хотхоныг барьжээ

Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажилласан Н.Цэрэнбатын “Герман стандарт ”компани Богд уулын Дархан цаазат газар “Зайсангийн ам”-д “Гэрэг вилла” орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулаад байна. /”Герман стандарт” ХХК нь сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдсэн. / Тэрээр “Гэрэг вилла” хотхоныг Зайсангийн хүүхдийн хорих өнгөрөөд “Эх газрын эрдэнэс ” ХХК-ийн зөвшөөрөлтэй газар дээр барьжээ.

Уг нь хуулиараа тусгай хамгаалалттай газарт зөвхөн аялал жуучлалын зориулалтаар газар ашиглахыг л зөвшөөрдөг. Орон сууцны хороолол байтугай хувийн байшин ч барихыг хориглодог. Гэвч манайд хууль үйлчилдэггүйг Богд уулын ам бүрийг эзэлсэн тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллуудаас харж болно.

Эдгээрийн ард дандаа эрх мэдэлтэй, мөнгөтэй улс төр, бизнесийн сүлжээ байдгийг Н.Цэрэнбатын жишээнээс харж болно. Хуулийг хэрэгжүүлж, дархан цаазат газраа хамгаалж байх үүрэг хүлээсэн Байгаль орчны сайд нь өөрөө дархан цаазат, тусгай хамгаалалттай газартаа орон сууцны хороолол бариад зарж байхад хууль хэрэгжүүлэхийг хэнээсээ шаардах билээ.

Сайд Н.Цэрэнбат 2018.05.07-ны өдөр Богд уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын зөвшөөрөл авсан 78 иргэн аж ахуйн нэгжийн газрыг цуцалж байжээ. Гэвч өнөөдөр эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнхи нь зөвшөөрлөө сэргээжээ. Өөрөө хууль зөрчин дархан цаазат газарт орон сууц барьж байгаа мөртлөө сайдын албан тушаалаар далайлган ямар зорилгоор хөршүүдийнхээ газрыг цуцалсан, ямар үндэслэлээр эргээд сэргээсэн нь бас л СОНИН шүү !!!

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top