өдөр
шөнө
×

Тэрбумын хадгаламжтай У.Хүрэлсүх төрийн албан хаагчдыг зөвхөн цалингаараа амьдар гэжээ

Дансандаа 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчдыг зөвхөн цалингаараа амьдар хэмээн мэдэгджээ.

Тодруулбал тэрээр Эрчим хүчний яамны ажилчидтай уулзах үеэрээ “Монгол төр төр шиг байгаасай гэж хүсч байна. Монголын төрийн албан хаагчид халтар цаасны өмнө бөхийж болохгүй. Төрийн албан хаагч хүн өөрсдийгөө худалдаж болохгүй. Төрийн албанд зүтгэж байгаагаараа бахархах хэрэгтэй. Ачааных нь хамгийн хүндийг үүрэх гэж та бүхэн төрийн албанд орсон юм. Та бүхэн бол төрөөс өгч байгаа цалингаар амьдрах ёстой хүмүүс.

Төрийн албаны цалин амьдралд чинь хүрэлцэхгүй, илүү мөнгө авъя гэж бодож байгаа бол хувийн хэвшилдээ ажиллах бүрэн боломжтой. Энэ албандаа үнэнч, шударга зүтгэж ажиллахыг хүсч байна. Та бүхэн маань мэдлэг боловсролтой, үнэнч шударгаар ажиллавал Монголын төрийн хүчин чадал нэмэгдэнэ" хэмээн мэдэгджээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хөрөнгө орлогын мэдүүлэг:

У.Хүрэлсүхийн өөрийн жилийн орлого 165,9 сая төгрөг бол гэр бүлийн бусад гишүүд нь орлогогүй.

Тэрээр 162,4 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай, 284 сая төгрөгийн өртөг бүхий автомашин мотоцикльтэй. Үүнд: Суудлын жижиг машин,Mercedes Benz, ML320- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 зэрэг авто хүлгүүд багтдаг байна.

Түүнчлэн тэрээр дотоодын банкинд 1 тэрбум 694 сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн АТГ-т мэдүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Zochin (202.9.46.28)
    Hogiin nohoinuud
    2020 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.108.196)
    Авилга авахгүй бол яаж амьдрахын гэнэ ээ
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • иргэд олон түмэн (139.5.217.170)
    Төрийн албан хаагчдыг цалингаараа амьдар гэсэн нь буруу юу?баригдахгүй бол мөнгө угаа,авилга ав гэх байсан хэрэг үү?
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
    • (37.201.214.178)
      OGdog tsalin n tiim ih ym uu? Avliga heel haahuultai n ehleed tsemtseech. Hun yer n zuer avliga avii gej boddog yum uu? Mungu n heregtei bolood avna bizdee? Ehleed tsalin huls ajliin bairniih n orching saijruulaach. Haana ch hurehgui heden tugrug ogchood, neg l ih ner tur shudarga yos yarih yum! Ter ner tur shudarga ysoor chine hool avch ideh yum uu?
      2020 оны 09 сарын 09
  • Г.Оюун цалингаараа амьдрах нь зүйтэй (139.5.219.209)
    ц
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.140.11.5)
    Энэ муу баас доромжилж дуусаагүй л байнуу
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Бат архитектор (66.181.180.222)
    Энэ сэтгүүлч ямар гарчиг өгөөд бга юм бэ.авилгагүй яаж амьдрах юм гэх гээд бну төрд ажиллаж бга хүмүүс шударга ажиллаж байж эн улс орон хөгжинө ахуй амьдралч дээшлэнэ.төрийн албыг цомхон чадварлаг цалин хангамж сайтай болгох хэрэгтэй.180 мянгын тэн хагас нь хувалзнууд бна
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.51)
    Тэгээд юугаараа амьдрах гээд байгаа далдага цүнх баригчид вэ
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
Top