өдөр
шөнө
×

У.Хүрэлсүхийн амин найз П.Дэлгэрнаран Сонгуулийн Ерөнхий хорооны дарга боллоо

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвийн дарга асан П.Дэлгэрнаранг СЕХ-ын шинэ даргаар томилжээ.

П.Дэлгэрнаранг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амин найзуудын нэг гэх бөгөөд цагтаа Зүүний хүчний холбоог үүсгэн байгуулалцаж явжээ.

Энэ ч утгаараа Зүүний хүчний холбооны үүсгэн байгуулагчид болох Ц.Батбаяр, Б.Цэнгэл, П.Дэлгэрнаран нар У.Хүрэлсүхийг төрийн өндөр албан тушаалд томилогдох болгонд дагаад яам, тамгын газарт ямар нэгэн албан тушаалд очдог уламжлалтай болоод удаж байна.

Тухайлбал, 2017 оны сүүлээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон даруйдаа эдгээр хүмүүсийг бүгдийг нь албан тушаалд томилуулсан бөгөөд П.Дэлгэрнаранг л гэхэд Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаас дарга болтол нь өөд нь татаж байлаа.

П.Дэлгэрнарангийн тухайд Авто тээврийн үндэсний төвийн даргаар ажиллаж байхдаа дэд дарга Ш.Батсайханы хамтаар олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг хятадуудад дамлан зарж байсан гэх хэл аманд орооцолдож хуулийн байгууллагын хаалга татаад авсан удаатай.

Үүнийг нотлох нэгэн баримт бол П.Дэлгэрнарангийн удирдлага дор ажиллаж байсан Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос нар нүүрс тээвэрлэгч нэгэн компаниас ажлын байран дээрээ хээл хахууль авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан явдал юм. Дарга зөвшөөрөөгүй тохиолдолд нэг муу хэлтсийн дарга авилгал авч зүрхлэхгүй. Тиймээс эл асуудал П.Дэлгэрнарантай холбоотой байх магадлалтай юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Усан нүдэт (192.82.74.183)
    Энэ Хүкийн найз ёстой МАН-г муулсан хичнээн л бол хичнээн хүнийг цааш нь харуулахаас буцахгүй Намын галзуу улаан фен гар даа, автабус 2-н дарна хийж байсан
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
Top