өдөр
шөнө
×

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Г.Занданшатарт эрх мэдлээ өвлүүлнэ хэмээн тохирчээ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон гэнэ. Учир нь УИХ-ын сонгуульд өөрийнхөө нэр нүүрээр 62 суудал авч ирсэн, ард иргэдийн дунд Х.Баттулгаас ч илүү нэр хүндтэй байгаа тул энэ нь бүрэн боломжтой зүйл хэмээн ойрын хүмүүс нь түүнд зөвлөжээ.  Ингээд дараагийн нүүдлээ ч бас давхар тооцоолоод амжсан байгаа юм. Энэ нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол намын дарга, Ерөнхий сайдын суудлаа Г.Занданшатарт өвлүүлнэ гэх тохиролцоо.

Энэ тухайгаа тэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хараахан хэлээгүй байсан бөгөөд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын нууц тохироог олж мэдсэн Л.Оюун-Эрдэнэ боож үхэх шахсан гэнэ. Учир нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихвол Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө дараагийн Ерөнхий сайд болно гэдэгт бат итгэлтэй явжээ.

Нэгэнт асуудал ингэж шийдэгдэж, өөрөөс нь гадуур хуйвалдаан өрнөсөн тул Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө тагнаж чагнасан хэмээн үзэж УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гомдол гарган У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай нэгийгээ үзэхээр шийдээд байсан гэх. Гэтэл эл асуудал тоглоом биш болж хувираад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатарын даалгавараар Тагнуулын байгууллагын удирдлагууд тагнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл байна. Хэрвээ тийм зүйл болсон байх аваас, энэ нь тэгээд нийтэд ил болоод задарчихвал Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатар нарын хооронд улстөрийн эвлэршгүй өс үүснэ.

Тиймээс У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг тайвшруулж Ерөнхий сайд болгоно хэмээн амлалт өгөөд, энэ тухай хардалт сэрдэлтийг зогсоохын тулд УИХ-ын гишүүн дээр “дур мэдэн” гүйцэтгэх ажиллагаа явуулсан ТЕГ-ын дарга Д.Гэрэлээр туг тахисан болоод өнгөрчээ.

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн тухайд Г.Занданшатарын үгээр хөдөлдөг нэгэн гэх мэдээлэл бий. Ямартай л Г.Занданшатар Тагнуулын даргатай нууц уулзалт зохион байгуулж, үүрэг чиглэл өгчээ гэх мэдээлэл цацагдаж байх вэ. Г.Занданшатар У.Хүрэлсүхтэй ойлголцдог тулдаа л  өнөөг хүртэл Д.Гэрэл гэх тэтгэврийн хөгшнийг цээжээрээ хамгаалан суудалд нь авч үлдсээр ирсэн ч энэ удаад яаж чадаагүй бололтой.  

Хэрвээ Ерөнхийлөгч болж чадахгүй бол У.Хүрэлсүхийг М.Энхболдынх шиг хувь тавилан хүлээж байгааг тэр сайн мэдэрч байгаа. Тэр цагт Л.Оюун-Эрдэнэ юу ч хийхийг хэн ч таашгүй. Г.Занданшатар ч зангаа хувиргаж болзошгүй. Тиймээс У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг гомдоохыг одоохондоо хүсэхгүй байгаа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (20)

  • Иргэн (202.21.124.20)
    Оюунэрдэнэ ЕСайд болчвол Монгол ёстой хөмрөх байлгүй дээ, их хүссэн хүнд Төрийн жолоо бүү атгуул гэж үгтэй. Албан тушаалын төлөө биш Арл түмний төлөө гэж хуцаад бсан, юу болсон бэ! Иргэдээ, Монголчууд аа, попуудаасаа салах цаг болсон юм биш үү, ярьдаг биш хийдэг хүнийг сонгоё.
    2020 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.24.94)
    Та 2- т энэ тэнэг дүр чинь ерөөсөө зохихгүй бна зайлцгаа
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • We (66.181.161.115)
    Zaa yamar mi ovogt hurtz nar bish dee hudlaa shaah yum aa
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    Тэгж шунаж тэнэгтэхгүй байлгүй дээ
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Худал (64.119.17.141)
    Сайхан шаахымаа, хаха
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (176.143.119.112)
    мөрөөдөхөд мөнгө төлбх биш тохиолдлоор ерөнхий сайд болсон цаашаа улс төрийн замнал ньтөгсгөл болж байгаагаа ч мэдрэх чадваргүй поп мунхага алай салбадай хулгайч ортоом Хүхэлсүг бүү үзэгд цаашаа.
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.4)
    Мөрөөдсөн хар хулгайчууд үхснийх нь хаан хатан эрдэнэ
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Өвөө (66.181.183.213)
    Ахмадаа зээлтэй зээлгүй гэж ялган төрийн хишиг хүртээдэг Хүрэлсүх Баттулга хоёр хэрэгүй цаашаа
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.47)
    Haha ene odoo ymar gechin kino zohio ve haha.
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Иргэн (59.153.112.244)
    МАНгарууд аа! Ширээ сандалнаас болж эвдрэлцэв! Улс эх орон чинь ядарч ёолж б.а Ард түмэн чинь дэвчиж б.а уул ус чинь ширгэж нурж б.а! Босгоод сэргээгээд ирэх эх оронч сэтгэл байна уу? Та нарт, чадахгүй бол зайлцгаа! Хүрэлсүх ээ ерөнхийлөгч биш ер.сайд л улс эх орноо аврана гэдгийг сана! Хятадуудыг эх орноосоо хөөж гарга, дахин хятуудыг оруулж ирэхийг хатуу хоригло! Монгол төр минь хүчтэй ухаантай байх ёстой шүү!
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
    • Shiree sandlaa yriadl baih ym hulgaichuud uls ornoo boddog tolgoi bainauu zarim negni hor nairuulaad tegeel neh ard tvmen gej hutsana(202.126.89.57)
      Zochin
      2020 оны 08 сарын 30
  • Zochin (122.201.21.35)
    Ardchilal erh cheleeg nucchin darsan communist daranguilal togtoj baina ,ene humuus uneheer Mongol ulsiin lider udirdagchid men uu,gazar nutgaa hariinhand egch, ard tumnee erend,arhind jivuulj baina
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • unshigch (66.181.161.74)
    demii yum soliortsgooh yum tegj yrij tohirsong onooh n yasang hen harsiim iim balai yum yrij bichihee bolimoor yum
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Хахаха (66.181.161.79)
    Хүрэлсүгээ зайлцан байдаа хөөе
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • МУ-ын иргэн (182.160.36.114)
    Хүүк ерөнхйлөгч болохгүй,тохирохгүй. Учир нь иргэдийг хуурч ПОПОРДОЖ олонхи суудал авсан. ЖДҮ,Концёссын луйварчдыг албан тушаалд томилож хэрэг хам болсон. Одоо энэ хүний хэрэг улс төрд хэрэггүй.
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.112.178)
    Унаж зайлж нэг тус болох нээ. Хэлсэн үг ньүндэслэл муу хэрэгжилт удаан цаг нөхцөөсөн уриа маягтай юм шиг байна даа.
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • Ц. Ядамсүрэн .схд . (64.119.20.77)
    Би мэдээлэлд ортхон ч итгэхгүй бнаа. Ийм асуудалд дор дор нь зомистой хариу мэдээлэл өгч няцаахгүй нь харамсалтай бна. Ман ын эв нэгдлийг эвдэн бусниулах хагарал бий болгох хүсэлийг бүү дэвэргээрэй гэж л захия. Энэ бол ноцтой шүү Өдөөн хатгалга д авта0хгүй эв нэгдлээ алдалгүй аятайхан байж, МАН ЗУУН ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭХ УЧИРТАЙ ГЭДГЭЭ ХАТУУ САНААРАЙ .
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин(66.181.161.99)
      Энэ хүнд 100 жилийн ой хэрэгтэй болохоос нам нь луйвар булхай хагарал тэмцэлд туйлдаж улс орноо өөд нь татах чадвар дутаад байгааг ойлгодоггүй нөхөр вэ
      2020 оны 08 сарын 29
  • Бб (66.181.161.89)
    Хагаралдуулах хар муур явж байна уу
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.74.4)
    Oyun erdene shig nunkhag huvuun mongolin zasag turiin tolgoid garna gej boddog bh daa. Dur eznee golohgui dund chumug suujee golohgui gej ene dee. Ah narinhaa araas garch irj tsor tsor geed zodoh geheer araar n guigeed orchdog gudamni mangar patsaanuud sanaand orood bdin. Neg ih hudlaa ard tumen yarsan mal.
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
Top