өдөр
шөнө
×

Ж.Энхбаяр Тагнуулын дарга болж, ЖДҮ ялаасаа мултрахаар санаархаж явна

“ЖДҮ авсан болохоос авилга авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш” хэмээн улсын санд гар дүрж, хулгай хийсэн увайгүй үйлдлээ хаацайлж суудаг Ж.Энхбаяр 2020 оны сонгуульд У.Хүрэлсүхийн ятгалгаар нэр дэвшээгүй өнжсөн гэдэг.

Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй ЖДҮ-чдийг сонгуульд нэр дэвшүүлбэл олон нийтээс хүчтэй эсэргүүцэл ирнэ хэмээн айсан бөгөөд тэрээр Ж.Энхбаярт энэ тухайгаа сайтар учирлаад “Нам сонгуульд ялбал Батлан хамгаалахын сайд болгоно” гэж амлалт өгөн тайвшруулсан гэх мэдээлэл бий. Үүнийг батлах мэт 2020 оны ээлжит сонгууль болохоос аль хоёр сарын өмнөөс  “Ж.Энхбаяр дараагийн Батлан хамгаалахын сайд болно” гэх бор шувуу олон нийтийн сүлжээнд нисэж харагдах болсон.  

Бүр сүүлдээ “Таныг дахиад Батлан хамгаалахын сайд болооч ээ гэвэл та зөвшөөрөх үү” гэх асуултыг сэтгүүлчдээр өөрөөсөө асуулгаж байгаад “Шаардлагатай үед эх орноо Батлан хамгаалахад” бэлэн хэмээн мэдэгдэж байсан нь түүнийг энэ суудалд аль эртнээс санаархаж явсныг нь илчилнэ.

Харамсалтай нь У.Хүрэлсүх МАН 2020 оны сонгуульд 62 суудал авч ялалт байгуулан Засгийн газраа эмхлэх болоход Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд болгосонгүй. Бодвол ЖДҮ-чнийг сайд болголоо гэх шүүмжлэлээс айсан биз. Үүнээс хойшхи хоёр сар гаруй хугацааг ЖДҮ-ээс мөнгө авч өргөжүүлсэн үхрийн фермдээ өдөр өнгөрүүлж хэвтсэн түүнийг У.Хүрэлсүх гэнэтхэн дуудав. Ингээд Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэх албан тушаалд томилов. Хэдийгээр У.Хүрэлсүх Батлан хамгаалахын сайд болгоно гэх амлалтаа биелүүлж чадаагүй ч ЖДҮ-чин найзыгаа дэргэдээ авч өөрөө өөртөө зөвлүүлэхээр болсон нь энэ юм.

Гэтэл Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, дэд дарга Б.Энхсүх нар зүв зүгээр ажлаа хийж яваад өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгцгөөж Тагнуулын байгууллагын хоёр удирдлагын суудал онгойв.

Тус байгууллага Ерөнхий сайдын шууд харьяанд байдаг учир Ерөнхий сайд цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай өөрийнхөө хамгийн итгэлтэй хүнийг ТЕГ-ын дарга, дэд даргад томилж таарна.

Харин энэ суудалд тохирох У.Хүрэлсүхийн итгэлтэй тэрхүү хүн хэн байх вэ гэдэг асуулт гарч ирж таарна.  

Гэтэл гэв гэнэтхэн л Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр өөрийгөө Тагнуулын даргын суудалд яв цав тохирно хэмээн үзжээ. Ерөнхий сайддаа ч энэ тухайгаа хэлтэл, “Болохгүй зүйл байхгүй” гэх хариулт өгсөн нь Ж.Энхбаярын баярлах шалтгаан болжээ.

Ямартай ч У.Хүрэлсүх түүнд амласан амлалтаасаа дахиад буцчихгүй л бол алдарт ЖДҮ-чин Ж.Энхбаяр ТЕГ-ын дарга болж аваад ЖДҮ ялаасаа бүр мөсөн мултрах нь...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (66.181.161.67)
    Gerel Ensuh nar zugeer ajlaa uguugui. Ene ajliig ni awah geed shahsan bh. Boditoi zuil bichjee
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочинф (202.55.188.43)
    гэрэл энхсүх 2 зүв зүгээр ажлаа хийгээгүйлдээ. ждү энхбаяр бол илүүц гэртээ амрах хэрэгтэй
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (61.198.81.172)
    оорийгоо шалгаад узвэл их л асуудал босно доо... Сулжмэлийн уйлдвэр... гм!!!
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
Top