өдөр
шөнө
×

Шадар сайд Я.Содбаатар ах, дүүсийн хамтаар ЖДҮ санг шимэгчилдэг байжээ

Одоогийн Шадар сайд Я.Содбаатар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ЖДҮХС-аас их хэмжээний мөнгөн дүнтэй хоёр ч зээлийг давуу байдлаа ашиглан гаргуулан авсан байдаг. Тухайлбал тэрээр “Эпато анарваан” компаниараа 2018 онд 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээл тус тус авсан болох нь баримтаар нотлогдож, түүнд итгэж төрийн түшээ болгосон сонгогчдынхоо голыг харлуулж байв.

ЖДҮХС-аас хоёр тэрбумын зээл авсан компаниудаа "МИНИЙХ БИШ" хэмээн мэлзсэн нь..

Энэ тухай дуулиан ид дэгдэж эхэлхэд Я.Содбаатар “Эпата анарваан” компанийг манай гэр бүлийн хүн найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн ердөө л 25 хувийн хувьцааг эзэмшдэг. Ийм зээл авсныг нь мэдээгүй” хэмээн мэлзэж байсан удаатай.

Гэвч тэр худал хэлсэн. Учир нь тэрээр амаржсан эх, нярай хүүхдийн сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг элит зэрэглэлийн “Эпато анарваан” болон “Ти Эс Эм” компанийг тус тус 100 хувь эзэмшдэг гэсэн мэдүүлгийг 2017 онд АТГ-т гаргаж өгсөн нь өдгөө баримт болон үлджээ. Янгугийн Содбаатар ард түмний боломжоос хумсалсанаа хуурмаг үгээр ийнхүү нуух гэж оролдон монголчуудыг басамжилсан юм.

Я.Содбаатар ямба эдлэж бусад нь ял эдлэв

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нэгэнтээ, Я.Содбаатар тэргүүтэй ЖДҮ-чдэд хандан “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Энэ улс хуультай шүү” хэмээн Улсын Их Хурлын чуулганы танхимд сануулж байв.

Эрхэм прокурор асны хэлсэнчлэн өдгөө ЖДҮ-д холбогдсон улстөрчдийн зарим нь шүүхээс ял сонсон 461-р анги руу ачигдаж байна. Харин Я.Содбаатар мэтийн ЖДҮ-чид Шадар сайдын албан тушаалаар шагнуулж ял сонсох нь бүү хэл ямба эдлэж дээшээ дэвшив. Эндээс харахад Монголд хууль хоёр янзаар үйлчилдэг болох нь ойлгогдож байна.

Я.Содбаатарын төрсөн дүү Я.Содсоёмбо ЖДҮХС-ээс мөнгөн тусламж гаргуулан авчээ

ЖДҮ-ээс 2 тэрбум төгрөгийн зээл авсан Я.Содбаатарын хүсэл ингээд ханасангүй. Тэрээр тухайн үеийн ЖДҮХСанд өөрийн төрсөн дүү Янгуг овогтой Содсоёмбыг төслийн мэргэжилтнээр шургуулаад амжжээ. Улмаар Я.Содсоёмбо 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр амаржиж хүүтэй болсон тул тус сангийн захирал С.Төгсбилэг  Мөнгөн тусламж олгох тухай тушаал гаргаж 750.000 төгрөгийн мөнгөн тусламжийг ЖДҮ сангаас гаргуулан өгсөн баримт өдгөө ил болж байна.

Уг нь бол улсаасаа илүү баяжсан Я.Содбаатар мэтийн гэр бүл, ах дүүс, амраг саданд ЖДҮ-ийн энэ мэт өчүүхэн мөнгө хэрэггүй байлтай. Гэсэн ч Я.Содбаатарынхан улсын мөнгөнөөс их, бага гэлтгүй идэж, мөлжиж л байвал санаа нь амардаг улс бололтой.

Нэгэн зүйлийг сануулахад, Я.Содбаатарын хоёр компанид хоёр тэрбумын зээл, төрсөн дүү Я.Содсоёмбод нь 750.000 төгрөгийн мөнгөн тусламж олгосон ЖДҮХС-ын захирал С.Төгсбилэг өдгөө ялаа эдлэж, шоронд хоригдож байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.126.90.105)
    haana ch iim asuudal bdg sanagdaj bn ajiltan bol avah l estoi setguulch huuli duremee sain sudal
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • нэр (66.181.161.41)
    Хүрэлээр сүх хийхээ больсон шүү дээ . Хүрэл зэвсэгийн үе алт хэдийн өнгөрсөн. Яг хүрэл сүх шиг хүн мөнөөс мөн,
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Үнэн (66.181.161.41)
    Хүрэлсүх ЖДҮ чилээ арай л хамгаалж байнаа.Монгол төрд энэ хүнээс өөр эрх мэдэлтэй хүн байхгүй юм шиг зан гаргаж байна. Үнэнийг шүүх, үнэнг аялуулах ард түмэн, аавын хүү байгаа шүү. Булхай буруу сугаар чинь одоо биш ч гэсэн хэзээ нэгэн цагт гарч ирнээ, тэр үед амаа барих байхдаа
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Үнэн (66.181.161.41)
    ЖДҮ чдын эсрэг дэмжье. Иргэний амжиргааны эх үүсвэр лүү ичихгүй дайрч байгаа хүмүүс улс эх орныг минь цөлмөхөөс бүр ичих ч үгүй, тоох ч үгүй
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Үнэн (66.181.161.41)
    Монгол төр минь шуналд хөтлөгдсөн хүмүүсийн гарт байх учиргүй жаахан дээшээ гарахаараа ерөнхийлөгч гээд л зүтгэчих юмаа
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Тэнэг шантаажчин пиздааг бууд (103.26.193.76)
    Ийм цайчихсан сдаа ял авах байтал шагнуулаад шадар болдог. Хүрэлсүхэд ЖДҮ хулгайлж өгдөг байсан нь ойлгомжтой
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Хүү (103.212.118.82)
    бүгд бузартсан хулгайчууд, НАМЗХ гэдэг бузртай байгууллагаар дамжсан хэнийг ч төрд бүү ойртуул
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (176.143.119.112)
    Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Поп солиот алай салбадайн улс төрийн замнал ерөнхий сайдаас цааш гарахгүй ингээд төгсөж байгаагаа ч ойлгохгүй мунхага тэнэг ортоом юмдаа Хүрэлсүг.
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Temtsel (202.126.88.51)
    Ard tumeeen duugar, hudul, dugtar
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (140.186.189.110)
    gadaadad gatsan irgedee uls mungu gargaj tataagvi uursduu zardlaa tuluud irj bgaa sh dee.ulsaas mungu tusuv gargaad ugchihsun yum shig yarih yum daa
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • shudrag (64.119.26.116)
    deslegch Huuk uuruu JDU hussan tul uurin hunig zailuulj chadahgui.mun udahgui tom JDH-chin J.Enhbayarig TYG-n dargaa devshuulj tavih gej bna?erhen deslegchee ene ariun yavdal mun uu?
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • Huilgaich nar (111.220.184.79)
    Ter Anarvaan gd gazar gereegeer ajil guitsetgej bailaa. Tuhain ued ene yamar goe gazar ve estoi munguur zodoj dotood zasal, tavilga, tonog tuhuurumjuu hiij, avsan bnadaa gej bodoj yawlaa. Ali ni yum buu med heden yantagsan avgaichuul bainga orj garna. Aa tiim bas so avgaichuulch bsan. Bi so-d bsan bolhoor heliig ni halit medne ted buun hurungu oruulaltiin talaar l yariad yawj bdag bailaa. Uhsen atsnii hurungu oruulalt bh ve dee chavaas mani metiin jijijg dund uilverlel erhlegchiin bolomjiig hulgailj yawsan huilgaich nar baijee. Ajil hiilgesen mungunii uldegdliig bur yag hulhidaad surtsan garrud shig unshsan shuuh ene tereer yawna gesen utsaa taslaad 2 min daraa orj bj bilee. Iim l uchirtai bj dee chavaas huigaich naraa gej....
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • huh tulbut mongol (66.181.161.90)
    Bushuu albanaas ni zailuul.chadahgui dee
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • аа (66.181.185.193)
    Цайрчихсан Хулгайч байна
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • Ялалт (150.129.143.4)
    Ичих булчирхайгүй төрсөн улс шүү, ядаж баыхад ажил хийх чадваргүй дүүгээ насаар нь хамгаалж явах баыхдаа яанадаа
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • дүүчрчихсэн хулгайч юма (192.82.77.176)
    ө муу ядаг хужаа вэ? эгч нь бас 2.4 тэрбумын хэрэгтэй юм байна энэ бичлэг нь https://www.youtube.com/watch?v=GGoODFGQJkU
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.67)
    Бузар цаашаа. Төсвийн мөнгө уйлдаггүй гэж энэ шүү дээ
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
    • Тийм.(66.181.161.67)
      Янгуг гэж хужаа юу
      2020 оны 08 сарын 27
Top